БЗХӨ|(2013-11-08 14:08)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Заг хүйтэн (Gonorrhoeae)

Шээс бэлгийн замын эрхтэнүүдийн цилиндр бүхий салст эпителийг гэмтээж бэлгийн замаар халдварладаг өвөрмөц гонококкоор  ( NEISSERIA GONORRHAE ) үүсгэгддэг халдварт өвчнийг Заг хүйтэн гэнэ.Шалтгаан: Гонорея нь Neisseria gonococc-р үүсгэгддэг. Капсултай, хөдөлгөөнгүй, грамм сөрөг диплококк. Хос хосоороо байрладаг шош хэлбэртэй гаднаас нь харахад кофены үрийг санагдуулна. . Амьдрах тохиромжтой нөхцөл нь 36.5-37.8с +40с-д 3-5 цаг, +40-/+/41с-д үржил нь зогсоно. -20-/-/76с-д удаан хугацаагаар хадгалагдана. Чийглэг орчинд амьдрах чадвар өндөр, хүний биеийн гадна амьдрах чадваргүй. Нарны туяанд шууд үхнэ.
Халдварлах зам
1. БЭЛГИЙН замаар: – Гонококк гадаад орчны нөлөөнд их тэсвэр муутай, хүний бие махбодиос өөр орчинд амьдрах чадвараа алддаг учраас халдвар үндсэндээ бэлгийн хавьтлаар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамждаг.
2. ТӨРӨХ замаар: – заг хүйтэн өвчтэй эх амаржих үед хүүхдийн нүдний салст бүрхэвчинд гонококк орж өвчлүүлдэг.
3. АХУЙН замаар:  Маш ховор тохиолдолд заг хүйтэн өвчин бэлгийн бус замаар тухайн ялгадас нь хатаагүй байгаа бохирлогдсон бие угаах зүлгүүр, алчуур, хөтөвч, ор дэрний цагаан хэрэглэл, мөн заг хүйтэн өвчтэй эцэг эх гонококкоор бохирлогдсон гараараа хүүхэддээ халдаах зэргээр дамжин халдварлана.
Эрсдэлт хүчин зүйл: Бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгэвч тогтмол хэрэглэж заншаагүй байх, тохиолдлын бэлгийн хавьталд орох
Ангилал
-Өвчнийг явцаар нь:
1.    Шинэ (халдвар авсанаас хойш 2 сар хүртэл үргэлжилнэ)
2.    Архаг (2 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн. Өвчин бүдэгдүү явцтай өглөө шээхэд шээсний сүвээс дусал идээ гардаг)
3.    Шинж тэмдэггүй (Субъектив зовиургүй. Балархай ба огт шинж тэмдэггүй явагддаг )
-Ямар эрхтэнг хамарснаар нь:
1.    Шээс  бэлгийн замын доод хэсгийг хурцаар үрэвсүүлсэн.
2.    Шээс  бэлгийн замын дээд хэсгийг архагаар үрэвсүүлсэн.
3.    Нүдний салстыг үрэвсүүлсэн.
Гонококийн Халдварын  ангилал
1.    Шээс  бэлгийн замын хүндрэлгүй гонококийн халдвар
2.    Шээс  бэлгийн замын хүндрэлтэй гонококийн халдвар
3.    Шээс  бэлгийн замын болон бага аарцгийн эрхтэний гонококийн бус халдвар
Эмнэл зүй
Өвчилсөн үед таньд:
Шинэ цочмог хэлбэрийн үед:
Шээсний сүвээр загатгаж эвгүй оргих, шээхийн өмнө, шээх үед болон шээсний дараа өвдөнө, шээс ойр ойрхон хүрнэ. шээсний дараа дахин шээмээр санагдана.
Шээсний сүвийн гадна амсар улайж хавагнана, шээсний сүв, умайн хүзүүгээр идээт салсархаг ногоовтор туяатай   ялгадас гарна,  тэмтрэхэд шээсний сүвийн амсрын арьс халуун оргих бага зэрэг хөндүүрлэнэ. Харин архаг үрэвслийн үед өглөө идээрхэг ногоовтор ялгадас гарна.
Хурцавтар үед: Өвчний шинж тэмдэг үрэвслийн хурц явцыг бодвол багавтар, салсархаг идээрхэг ялгадастай, шээсний сүвний гадна амсарын үрэвсэл бага зэрэг, субьектив зовиур бараг байхгүй, бага зэрэг загатнаж, эвгүй оргино.
Балархай үед: Өвчний шйнж тэмдэг бүдэг ба бараг байхгүй. Ялгадас нь голдуу өглөө шээхэд салсархаг идээрхэг байна. Субьектив зовиургүй.
Архаг хэлбэр: Өвчлөөд 2 сараас дээш үргэлжилсэн. Халдвар авснаас хойшхи хугацаануудад өвчний явц бүдэгдүү байна. Өглөө шээсний сүвийн амсар хоорондоо наалдсан, шээхэд шээсний сүвээс салсархаг идээт ялгадас гарна.
Шинж   тэмдэггүй   хэлбэр:   Субьектив   зовиургүй,   шинж   тэмдэггүй явагдана.

Оношлогоо
Өвчтөний зовиураас үндэслэн лабораторийн шинжилгээний аргуудыг сонгоно.
Шинжилгээний гол зорилго нь өвчний шалтгаан болох бактерийг илрүүлэх юм. Бэлэг эрхтэнээс сорьц авч наалдац бэлтгэн, микроскопиор харж шинжилнэ.
Шаардлагатай тохиолдолд уретроскопи болон уретрографийн шинжилгээ хийнэ

Хүндрэл
1.   Баланит                 5.   Парауретрит              9.   И Морганит
2.   Баланопостит        6.   Простатит                  10.  Литтрейт
3.   Фимоз            7.   Эпидидимит             11. Үргүйдэл
4.   Тизонит            8.   Куперит

Эмчилгээ
Эмийн эмчилгээг заавал хийгдэхээс гадна хувь хүний ариун цэвэр, дэглэм баримтлалаас шалтгаалан өвчин архагших, хүндрэх эсэх нь шалтгаалдаг.  Эмэн эмчилгээг заавал шинжилгээ өгч, онош батлагдсан дараа эмчийн  зөвлөсний дагуу хийнэ.
Өөрийн хэрэглэсэн арийн цэврийн хэрэглэл, хувцасыг угааж цэвэрлэнэ. Бие засах болгоныхоо дараа гараа сайтар угааж цэвэрлэнэ.

Хоол:
•    Заг хүйтэн  өвчний эмчилгээ нь нянгийн эсрэг антибиотикуудыг хавсран хэрэглэдэг тул ходоод гэдэсний үйл ажиллагааг цочроох, үрэвсэл үүсгэх гаж нөлөөнүүд бий болох талтай. Иймд ходоод цочроох нөлөөтэй хоол хүнснээс татгалзаж, жигнэсэн, буцалгасан, халуун ногоогүй,  амин дэмээр баялаг, шим тэжээлтэй хоол хэрэглэх
•    Өдөрт 2-2.5 литр шингэн буюу түлхүү ус уух
Эмчилгээ хийлгэх явцад дараах зүйлсийг хориглоно:
•    Халуун ногоотой хоол
•    Гаазтай ундаа
•    Архи болон согтууруулах ундаа /Пиво, айраг, дарс, вино, гэх мэтбүх төрлийн архи архин бүтээгдэхүүн/
Түүнчлэн:
•    Нянгийн эсрэг эмчилгээ хийж дуустал өвчтөн бэлгийн хавьталд орохыг тэвчих
•    Морь унаж болохгүй
•    Бүжиглэж болохгүй

Урьдчилан сэргийлэлт:
Бэлгийн замын халдварт өвчний талаар мэдлэг мэдээлэлтэй болж, түүнээс урьдчилан сэргийлэх аргуудад суралцсанаар уг өвчнөөс 100 хувь сэргийлэх боломжтой. Бэлгийн олон хавьтагчаас татгалзах, найз залуу/нөхөр, найз бүсгүй /эхнэрдээ үнэнч байх, бэлгэвч тогтмол хэрэглэж занших



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


37 сэтгэгдэл

  • haana yaj ochwol shinjilgee ugch boloh we?bi neg shinjilgee ugmuur bainaa…neeh sonin vner garaad bh yum tgd neg hvntei untsan uwchin awtsn yum shig sanagdad bna…haana hezee ochwol boloh we?bas tulbur ni hed we?delgerengvi heleed uguuch..udaagviee 14 l honoj bgam.sanaa zowood bna

  • minii idruu yawuulj tus bolooch tehvv? smile_girl1718@yahoo.com

  • bvh emegteichvvd bzxu-nii emnelegvvd awna gehdee zarim emneleg shal hudlaa heleed mungu neheed bdg yum bn lee ehleeg xuwiin laboratorid uguud vzsen zvgeer bx xamgiin gol ni sain emnelegt l ochix xeregt

  • nadaa tuslaach hna ochj shinjilge ogoh we nadad uneheer heregtei bn oird aygui so sanagdaad bn asuutand mn zaawal hariulaarai hna shinjilgee ogwol hamgiin gaigui we bas mongo togrog n yronhii hdii orchim boloh bol…?

    • Yur ni bol tomohon emegteichuudiin emlegt shinjilgee avch baigaa. Mun haldvartiin ambultor iin neg davhart bairlah ulaan tuuz emneleg ug shinjilgeeg naidvartai avch baigaa

    • Haldvart deer bdag Ulaan tuuz emneleg sn

    • If I coitanmcumed I could thank you enough for this, I’d be lying.

  • bi nohor hvvhedtei getel shinjilgee ogson zag hvten owchtei gj garsan nohroosoo asuuhaar nohor oor hvntei untaagvi gesen bi ch gesen nohroosoo oor hvntei ogt untaj vzeegvi bi vneheer gaihaj bn bid 2 shinjilgenii hariu garanguut emchilgee hiilgej ehelsen gehdee bid hoer bie biedee itgehgvi bgaa odoo yah be bi nohortei itgej chadahgvi negl sonin bolchloo

    • Ойлгомжтой байна шдээ нөхөр чинь араар чинь тавьцан байна ойсоон

  • bi 17 nastai yag yaaha medehgvi bna eej aawdaa helj chadhgvi bga bolhoor emchlvvlj chadku tged deres n 17hon nastai bolhorr emneleg orj emchid vzvvlhes iched bh yum bi yag yah we minii bodoj bagagar zag hviten yum shig bna odoo barag 10 sar bolson bna nogoonduu ongtei shingen iheer ylgardag tged ih ewgvi vnertei nadad tuslaach ?

    • /

    • yunaas n ichih be minii duu. emneleg ruu yav emch chamaig shooloh erh bhgui. sanaa zoboh hereggui

    • миний дүү насан туршидаа өөрийгөө харааж явах гээгүй бол хурдан үзүүлж эмчлүүл. Манай нөхөр яг чам шиг байдалд орсон. Одоо үргүй бид 2-т ганцхан хүүхэд л дутаад байна. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол гээд маш их харамсдаг.

    • ygaad odo boltol uzuulehgui bgaanbee 17hon nastai gej yrij baij yah gej havitsiin.huviin emnelegt handaad hurdan shinjilgee ogood zohih emchilgeegee hiilge.ok

  • чатд зөвлөхөд арьс өнгөний эмчид ханд тэд тусална ичиж өвчингөө хүндүрүүлснйи хэрэггүй чи залуу бна эртхэн эрүүл бол тэр нь өлзийтэй

  • shuud emneleg oroo, emchees ichix zuil baixgui.ted chin tangarag urgusun xumuus.xuviinx ulsiinx gexgui.teged dor ni shinjilgee xiiged l emchilgee bicheed ugnu.yas emchilgeegee xiigeed gam sain bari.tegeed daxin shinjilgeegee uguxud chin ok bna.bitgii udaarai shuud emneleg or.za oiroltsoogoor 80.000 tugrug ordog yum bnlee

  • shuud emneleg oroo, emchees ichix zuil baixgui.ted chin tangarag urgusun xumuus.xuviinx ulsiinx gexgui.teged dor ni shinjilgee xiiged l emchilgee bicheed ugnu.yas emchilgeegee xiigeed gam sain bari.tegeed daxin shinjilgeegee uguxud chin ok bna.bitgii udaarai shuud emneleg or.za oiroltsoogoor 80.000 tugrug ordog yum bnlee

  • гранпри гэд эмнэлэг бга хүмүүсээ.11р хороололд бдаг.маш мундаг эмнэлэг.13 өвчиний шинжилгээ бдийн блээ бүгдийг өгөх хэрэгтэй гэдгийн бналээ шүү.нариин сайн гарна дох тэмбүү бас шинжилгээтэй.тэр 17 охин гялс үзүүлээ дүү минь одоо ичих эрх бхгүй чамд.би хамаатаныхаа чиний үеийн охиныг үзүүлж бсийн.тэр охиноос аягүй эвгүй үнэр үнэртэд бдаг бсын тэгэд хэлтэл үгүй энэ тэрэ зүгээр нтр гэд.надаас битгий нуу гэд очиж бсан.одоо угаасаа өсвөр насныханд хэлэхэд та нарын үеийхэнд их тохиолддын блээ шүү.болгоомжтой өөртөө хайртай бгаарй.хамгаалалт хэрэглэж сур.дэрх шинжипгээнүүд нийлэд 120мянга болж бсан бха.дох тэмбүү нь хэд билээ ахиад20 ch biluu.TИС 100айл руц эргэд автобусны буудлын ойролцоо.одохгүй бол гранпри эмнэлэгийн утсыг лавлахаас ав.өвчингүй ч гэсэн очоод үзүүлэхэд гэмгүй шүү.хүнд ых ёстой бактерь ихсэх багасах зөндөө л зүйл бдын блэ шүү.

  • нэг жилийн өмнө энэ өвчнийг тусаад тэгээд эмчилгээ хийлгээд дахин шинжилгээ өгсөн чинь зүгээр байна гэсэн тэгсэн ч гэсэн юм үлдчихсэн байхвий цаашдаа үр хүүхэдтэй болж чадах болвуу гэж айх юм….. та бүхэн зөвөлгөө өгөөч 22 настай

  • yag heden honogt ilerdeg we. eregtei n zag huitente geed
    emegtei ni uzuulheer shinjilgee ni zugeer garaad bna
    hoorondoo haritsaand oroogui 8honoj bgaa
    odoo emegteid n yamarch zowiur bhgui
    iim tohioldol bhuu haldaagui tohioldol bdag yumuu
    eswel ilreh hugatsaa ni boloogui yum boluu tuslaach

  • hi bi hamaatniiha egchte hamt amidrdag ym l da egch 35 nastai nohorgui bi 25 nastai haaya hamt bgaa egchiigee shohoorhood bhiin bur seks hiimeer sanagddag oor huntei seks hiih husel torohgu bi yawal dr we nadad tuslaach hariu

  • CHI IIM BODOLTOI BGD HELJ CHADAHGUI BWL ZVGEER L VNEN SETGELEE HEL TER CH CHAMAIG HVSCH BGN BILVV BI BS 25TAI

  • MAGADGUI HAMAATAN GG VG CHAMAIG ZOWOOJ BN TE GHDE ENE HETSVV ASUUDAL SHVV

  • umnu n bi ene gonoreig 3 4 udaa tusad em ntr uugad zgr bolchdog bsan harin suulin jil tomsogon der hatuu bultsruu shg zuil uusched bgam shg sanagdad bna ene zgr uu uur zowiur ntr bol algoo meddeg hun bnu

  • belgiin durshil maani ch ih buursan arhi uuhar ideete zuil garad ene sain edgeegui baih sae unshsan urgui bolno ntr ged aimshigtai sanagdachla 3 4 jil bolson baih shu barag

  • ЭНэ өвчнийг боломжийн үнээр эмчилдэг газар хаана байна вэ. Гран При нь шинжилгээ нь л 120 мянга юм бол үнэтэй бололтой тэ. Энх Саруул эмнэлэгт 166000-э эмчилнэ гэсэн. Гурван өдөр тариа, дусал бас юу юу ч гэлээ нийлээд тийм болно гэнэ. Гэтэл үүнийг тусаж байсан ма нэг найз эм л уугаад эдгэдэг, тариа дусал хийдэггүй гэхийн. Улаан тууз эмнэлэг нь шинжилгээ л авдаг юм уу, бас эмчилгээгээ хийдэг үү

  • Oyunaa chinii owchin bna daa sda

  • sn bna uu bi ch gsn tusaad emchlvvlj bna. minii oilgosnsoor ene uwchin ni sharh uusged ideelvvlled tsaash ter idee ni yawsaar bgaad uriin suwgiig bugludug tegd zuwhun em uuh ni vvssen bgaa uruwsuliig guitsed darj chadahgui bhaa mun bvren ustgahgui bj bno tiimees belgiin zamiin haldwart uwchinii taria uruwsliin bas muuguntsuriin taria darhlaa demjih dusal bvgdiig ni hiilgesen dr bhoo. tegd tsaashid uurtuu bolon busdad mash hariutslagatai handan zuw sexiin hariltsaa togtooh bii bolgoh heregtei bh. hvmvvs belgewch hereglehgui sex hiiheesee umnu zaawal bodoj bh heregtei uneheer l tsaashid gvnzgii haritsaatai baina gej bodoj bwal 2aa nariin shinjilgee ugch baij belgewchgui hariltsaand oroh hergtei bh

  • Sain baitsgaanuu bi 8жилийн өмнө заг хүйтнээр өвдсөн

    тэгээд эмчилгээ хийлгээд ерөөсөө эдэгдэггүй атибиотик
    Эмчилгээ маш их хиилгэсэн nsp н бүтээгдэхүүн ч авч хэргэлж
    үзлээ одоо надад кокий төрлийн бактертай хүнд халдахгүй мөртлөө
    Өөрт маш их зовиуртай антибиотик мэдрэг зөндөө хийлгүүлсэн
    сүүлдээ ямар ч таарх эм олдхоо байчдаг юм байналээ би яах ч учираа олхоо байлаа туслаа ч

  • яанаа энэ хүмүүс заг хүйтэн тусахаараа эдгэдгүй 8 жилийн өмнөх юм яриад яасан аймаар юм бээ одоо яанаа үргүй болно гэхээрээ яадаг юм бэ үрийн шингэн гарахаа байгаад дур ханалтгүй болчдог юм уу залуусаа тгд байнга зовиуртай байдаг юм уу ээ бурхаан минийн саяхнаас ногоон эвгүй үнэртэй юм гараад шөнө эрхтэн босхоороо өвдөөд шээх гэхлээр еооо ямар аймаар хорсож өвдөн гээч бүр сүүлдээ шээхээё ы айж байна

  • би одоо 3 төрлийн эм ууж байгаа бас ширхэг тариа тариулна гэсэн тариа н арай болоогүй байгаа эмээ уугаад 2-3 хонож байна нөгөө шээхэд хорсоод гардаг юм гарсан хэвээр л байна энэ хэд дэх өдрөөсөө үйлчилдэг юм бэ хүмүүсээ би одо 23тай

  • заг хүйтэн туссан үедээ аман секс хийсэн халдах уу.ямар шинж илрэх вэ?надад хэцүү бна туслаач

    • би 17хан настай амьдралдаа хүнтэй унтаж үзээгүй үерхэж ч бгагүй сонирхдог чгүй тэгсэн эмч нмг ийм өвчтэй гд бхын хүнтэй унтаагүй гсн чин онгон хальс чин цоорсон бн заавал бэлгийн замаар халддаг гээд бх юм энэ өвчин бс ахуйн замаар халддаг гэсэн бздэ ндд зөвөлгөө өгөч хэнч нмг хүнтэй унтаагүй гхд итгэхгүй бн маш хэцүү бн ээжээсээ ичиж үхлээ

Сэтгэгдэл үлдээх