Эрүүл амьдрал|(2013-11-06 10:29)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Компьютерийн ард байнга суудаг хүмүүсийн анхааралд

PCЭлс, шороо, тоос зэрэг нь ихэвчлэн доод дээд зовхинд ордог. Энэ үед нүдээ нухаж, арчиж хэрхэвч болохгүй. Гадны биетийг алчуур, хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Хэрэв оролдсон тохиолдолд нүдний эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалаг бүрхүүлийг гэмтээх аюултай байдаг. Харин үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг.

Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ зүүн, баруун тийш хөдөлгөөрэй. Мөн нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай ус гэх мэт гурван янзаар угаадгийг санаарай.

Таны нүдэнд орсон гадны биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Нүднээс гадны биет гарсны дараа бактерийн эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор левомецитины 0.25 хувь, альбуцидын 20 хувийн уусмалыг эхлээд 3-5, дараа нь 5-7 удаа үргэлжлүүлэн дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухдах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Компьютерээс үүдсэн ядаргааг яаж тайлах вэ?

Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг, өөрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэмгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс болж нойр, ой санамж муудах, хоолны зуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.

Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диагональдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + = 5