Мэдээ|(2013-10-15 10:50)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Үс арчлах аргууд

 

tumblr_lv13e09xH41r61qrfo1_500_largeХүний бие бүхэлдээ үсээр хучигдсан байдаг. Харин алга, хурууны өндөг, уруулын салстлаг хэсэг, хөлийн ул гээд цөөн хэдэн газарт үс ургадаггүй. Үсний найрлагад хүхэр, азот зэрэг бодис агуулагдах ба бодисын хэмжээнээсээ хамаараад хүн хүний үс өөр үнэр, өнгө, хэлбэртэй болдог. Үсний найрлагад будагч бодис буюу нөсөө агуулагддаг нь үсний өнгө хар, шар, бор, цагаан гэхчилэн өнгө үүсгэдэг. Нөсөөний бараан хэсэг залуу хүмүүст илүү их байдаг бол нас ахих тусам нөсөөний хэмжээ багасч үс цайдаг гэж ойлгож болно. Хүний үс нэг сарын дотор ойролцоогоор нэг см ургадаг боловч тухайн хүний амьдрах орчин, нарны нөлөө, ус чийглэг зэргээс хамааран удаан, эсвэл түргэн ургах нь бий.

- Жишээ нь: хавар зун арай түргэн ургадаг болох нь тогтоогджээ. Тэгэхээр халуун орны хүмүүсийн үс хүйтэн орныхоос хурдан, бас чийглэг газрын хүмүүсийн үс сахал амархан ургадаг гэсэн үг.

 

- Эрүүл хүний үс хоногт ойролцоогоор 49- 50 орчим ширхэг унаж байх ёстой гэж үздэг ч толгойн үснээс бусад нь анзаарагдахгүй. Үс унаснаасаа илүү нөхөн төлжих онцлогтой. Гэхдээ сайн арчилж тордохгүй бол уналт нэмэгдэж халзрах, хожгортох, хэт сийрэг болох талтай. Судалгаагаар эрэгтэй хүний үс хоёр жилийн дотор, эмэгтэй хүнийх 4-5 жилийн хугацаанд унаж, урган шинэчлэгддэг ажээ. Харин хөмсөг, сормуус 3-5 сарын дотор унаж, урган солигддог юм. Үсээ зөв арчлах нь гоо сайхны гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн ач холбогдолтой. Тиймээс өөртөө тохирсон шампунь, тос хэрэглэх хэрэгтэй. Үсээ гоё болгох гээд өөрийнхөө төрөлх өнгөөс өөрөөр будуулах, химийн аргаар буржийлгах, шулуун болгох зэрэг нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч аажимдаа зөвхөн үсэнд төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх эрсдэлтэйг санаж байхад илүүдэхгүй.

- Толгойн үс хүний зулайнаас даарах, хэт халахаас, тэр ч байтугай цохилт доргилт, гэмтлээс ч хамгаалах зөөлөвч болж өгдөг. Үүнтэй нэгэн адил хөмсөг нүдийг хөлстэй хамт урсан ирэх хорт бодисоос хамгаалдаг бол сормуус нарны гэрлийн шууд тусгалыг сарниулж, гялбах, нүдэнд гадны биет орохоос тус тус хамгаалдаг юм. Биеийн шар үс хүний амьсгалд онцгой үүрэгтэй оролцож, биеийн дулаан хэвийн байх нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, халуурах, халууцах үед хөлс шар үсний сүвээр гадагшилдаг. Тиймээс усанд байнга орж, арьсаа цэвэр байлгах нь чөлөөтэй амьсгалах боломжийг бүрдүүлэх төдийгүй арьсаар нэвтрэх нян бактерийг устгах, шар үсний намирах хөдөлгөөнөөр эмзэг хэсгээс хөөн холдуулах үүрэгтэй байдаг юм.

 

Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.

 

- Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.

 

- Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.

- Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.

Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

  Үсээ арчлах энгийн аргууд: Үс бол нүүрний адил арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл “өөд татдаг”. Үсээ намирсан зөөлхөн эрүүл урт болгохын тулд зүгээр суух биш харин маш идэвхтэй арчлах хэрэгтэй  Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгвэл аль болох ойр ойрхон угаах нь сайн бөгөөд ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Угаах тусам өнгө орж, зөөлөрдөг.Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нөйтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг.

  • Үсний арчилгаанд сам чухал. Хэний ч санаанд оромгүй сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай.
  • Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.
  • Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана.
    • Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.

    Үсийг зөвхөн угааж ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм. Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс төдийгүй дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай.
    Тэгэхээр таны юу идэж хэрэглэж, ямар тэжээллэг бодис авч байгаагаас үсний чинь уян налархай, усны долгион шиг байх нь шалтгаална.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх