Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Кока кола-ны хор уршиг

Кока кола-г эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэдэх болсон. Гэвч  энэ ундааг уухгүй гэж өөрийгөө хорьдог ч үүнийгээ дийлж чаддаггүй. Учир нь чихэрлэг, кофейн агуулсан зөөлөн ундааны амтанд хүмүүс ихээр орсон учир хориглох хүслээ барьж дийлдэггүй. Энэ ундаа маш хүчиллэг орчинтой рН 2,5. Уусны дараа цус огцом хүчиллэгжиж, эритроцидууд гэмтэнэ. Ундааны найрлагад эрүүл мэндэд маш хортой лимоны хүчил, хиймэл амт оруулагч, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч, орто фосфорын хүчил ордог. Эдгээр ундааг хүүхдэд өгч огт болохгүй. Туршлагаар Кока коланд хүний шүд хийж 7 хонуулахад үлдэгдэлгүй уусч алга болжээ. Үүнээс Колаг хэрэглэхэд шүд, ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ, гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнээс гадна ясны сийрэгжилт, хорт хавдар, сэтгэл гутрал, шүдний өвчин, ядаргаа зэрэг өвчний эхлэлийг тавих гол хүчин зүйл болсоор байна.

Эдгээр ундааг уусны дараа гаатай юм идвэл шууд дэлбэрнэ гэж мэдээрэй. Туршаад үз. Савтай колан дээр гаа хийгээд хараарай. АНУ-д замын цагдаа нар 2 ш кола тогтмол авч явдаг. Учир нь ослын дараа зам дээр үлдсэн цусыг маш амархан арилгаж болдог гэнэ. Харин ахуйн хэрэгцээнд бол тустай шүү. Бохирдсон хувцасаа угаахдаа угаалгын машиндаа вокоо, 1 лааз колатай асгаарай, кола  толбонуудыг арилгана. Машиныхаа моторыг колагаар угаагаарай, зэвийг нь хайлуулна, ус буцалгагчны доторхи шохойг  мөн колагаар угааж арилгана.
Кока коланд хүний биед хэрэгцээтэй зүйл гэж нэг ч байхгүй. Орчин үед бага насны хүүхдээс авахуулаад залуус бид ч яс янгинаад, нуруу өвдөөд гэх мэт ястай холбоотой өвчин хэлэх нь хэт ихэссэн. Энэ нь явж явж газтай ундаа их хэрэглэдгээс л болж буй нь тогтоогдсон. Эцэст нь бид өөрөө өөрийгөө л хорлож байна шүү дээ. Та ч гэсэн Кока Коланаас татгалзаарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + 6 =