Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Д.Балжинням: “Бүдүүн гэдэсний усан эмчилгээ” нь хүний биеийг бүхэлд нь цэвэрлэдэг

indexө-Буруу хооллолт, баталгаагүй хүнс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж ходоод гэдэсний өвчлөл үүсэх, улмаар нүүрээр юм гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарч, хоол боловсруулах системийн хамгийн том эрхтэн болох бүдүүн гэдэсийг тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Энэ удаагийн дугаартаа “Бүдүүн гэдэсний усан эмчилгээ”-ний талаар Гранд спа төвийн дотрын их эмч Д.Балжинням эмчтэй ярилцсан юм.

Бүдүүн гэдэсний усан эмчилгээний ач холбогдол нь юу вэ?
Бүдүүн гэдэс  нь хоол боловсруулах системийн хамгийн том эрхтэн бөгөөд хэрэггүй болон хорт бодисыг биеэс зайлуулж, биднийг халдвар болон өвчин эмгэгээс хамгаалж байдаг. Мөн хүний биеийг цэвэршүүлэх, эд эсийг цэвэр бодисын солилцоогоор хангах, ус тосны солилцоог тогтворжуулах үүрэгтэй эрхтэн юм. Тэгэхээр энэ үйл ажиллагаа алдагдахаар цөс, ходоод, элэг, нойр булчирхай зэрэг бусад дотор эрхтэн системийн үрэвсэлт өвчний үндэс суурь нь болдог. Тиймээс бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчинг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгана. Хамгийн гол нь биеийн бүх эд эсэд хүрч, түүнийг бохирдлоос бүрэн цэвэрлэж байгаа юм. Биеийг хоргүйжүүлнэ, бодисын солилцоог сайжруулна, дархлааны системийг тэнцвэржүүлнэ, эд эрхтэний рефлексийг идэвхижүүлнэ, элдэв хордлого, халдвараас урьдчилан сэргийлж хамгаална зэрэг ач холбогдолтой. Гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, хөгшин хүнийг залуужуулна, эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна.
Манай “Гранд Спа төв” нь Канад улсын AQUA 2000 аппаратаар бүдүүн гэдэсний усан эмчилгээг хийж байна. Уг аппарат нь крантны цэвэр усыг зургаа дахин шүүж, хүн тус бүрт нэг удаагийн хэрэгслийг ашиглан, тохирох даралт, температураар 30-40 минут цэвэрлэдэг механизмтай

-Өөр ямар төрлийн өвчинд уг аппаратыг ашигладаг вэ?
-Бүдүүн гэдэс цэвэрлэх уг аппарат нь дан ганц бүдүүн гэдэс цэвэрлэх бус бусад олон төрлийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэнэ. Үүнд, архаг өтгөн хаталт, архаг суулгалт, төрөл бүрийн архаг хордлого, арьсны харшилт өвчнүүд, бодисын солилцооны өвчнүүд, батгашилт, мөн халдвар болон харшлын шалтгаантай экземүүд, бөөрний үрэвсэл, чулуугүй цөсний үрэвсэл, цөсний зогсонгишил, нугаралт, бамбайн булчирхайн хордлого, хэт таргалалт зэрэгт уг аппарат нь эерэг үр дүн үзүүлдэг. Түүнчлэн эрчүүдэд түрүү булчирхайн үрэвсэл болон хоргүй хавдрын үед, харин эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үрэвсэл, дөрвөн сар хүртэлх жирэмсэн болон төрсний дараа бүдүүн гэдсээ цэвэрлүүлж болно.

-Цэвэрлүүлсэний дараа хоол ундандаа зохицуулалт хийх шаардлагатай юу?
– Бодисын солилцооны өөрчлөлттэй, тарган, турах шаардлагатай хүмүүст тусгай зөвлөгөө өгдөг. Бусад тохиолдолд цэвэрлэсний дараагаар 3-4 хоногтоо хөнгөн, шөлтэй хоол идэх шаардлагатай. Биед элдэв гаж нөлөө, зовиур байхгүй

Архаг өтгөн хаталттай хүн уг курс эмчилгээнд орсноор цаашид өтгөн нь хэвийн, тогтмол гарах боломжтой юу?
– Ямар нэг үрэвсэлт өвчингүй тохиолдолд эмчлэгддэг. Жишээ нь гурван жилийн хугацаанд эм уугаад биеэ дасал болгосон хүн курс эмчилгээнд ороод эмчлэгдсэн явдал ч бий.

-Өтгөн хаталтын гол шалтгаан нь юу вэ. Бидний хэрэглэж буй хоол, хүнстэй л холбоотой юу?
– Өтгөн хаталт нь маш олон шалтгаантай. Үрэвсэлт өвчнүүдээс үүдэлтэй байж болно. Мөн мэдрэлийн хэт ядаргаа ч өтгөн хаталтанд нөлөөлдөг. Түүнчлэн бодисын солилцооны хямрал, хоол боловсруулах ажиллагаатай холбоотой. Энэ нь шингэн зүйл бага хэрэглэх, ислэг багатай хоол хэрэглэх үед өтгөн хатна. Өтгөн удаан хугацаанд хатвал бодисын солилцооны үйл ажиллагаа удааширч, хүний бие бүхэлдээ хорддог. Тэгэхээр бүдүүн гэдэс цэвэрлэх уг аппаратанд орсноор хүний биеийг бүхэлд нь цэвэрлэх зорилготой юм.

-Эмийн сангуудад янз бүрийн гэдэс туулгах, цэвэрлэх эм худалдаалагддаг. Эдгээр эмийн чанарын баталгаа нь хэр байдаг юм бол. Мөн тухайн хүнд сөргөөр нөлөөлөх зүйл гардаг уу?
– Сүүлийн жилүүдэд өтгөн хаталт их болсон. Өтгөн нь хатаад 3-7, заримдаа 10 хонож байна гээд л эмчид ханддаг. Өтгөн хаталтын эсрэг эм нь өөрөө өтгөн хаталтын гол шалтгаан нь болдог. Учир нь энэ төрлийн эмүүдийг тогтмол уувал бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдан, бие махбод эмэнд дасал болдог. Түүнчлэн эм нь элгээр дамжин хоргүйжиж, бөөрөөр ялгардаг тул давхар элэг, бөөрөө хордуулах аюултай юм.

БЗД Токиогийн гудамж,  PALAZZO төвийн 3 давхар 301 тоот
Утас: 11450202, 99054180

96af6ab8f5a01d24fc24018cb4fba574

-Эрүүл мэндэд тустай зөвлөмж, зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 6 =