Хавдар|(2013-08-26 11:23)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хорт хавдрын тухай ерөнхий мэдлэг

Хорт хавдрыг эрт илрvvлэх нь эмчилгээний vр дvнд хамгийн чухал нөлөөтэй.
Шинж тэмдэг нь:
-Гэдэс дотор, давсагны vйл ажилагаанд өөрчлөлт орох, улмаар хямрах
-Яр шарх эдгэхгvй удах
-Хэвийн бус цус алдах, шингэн ялгарах
-Хөх болон биеийн аль нэг хэсэгт хатуурсан бvхэл бөөн зvйл vvсэх
-Хоол боловсруулах vйл ажиллагаа хямрах, хоол залгихад төвөгтэй болох
-Vv эсвэл мэнгэнд мэдэгдэхvйц өөрчлөлт гарах
-Байнга ханиалгах хоолой сөөнгөтөх
Хорт хавдрыг vvсгэгч vндсэн шалтгаан юу вэ?
Дэлхий нийтээр тогтоогдоод байгаа хорт хавдрыг vvсгэгч гурван vндсэн шалтгаан байна. Хими, физик, вирусын гаралтай. Дөрөв дэх нь генетикийнх болов уу. Гэхдээ хавдар vvсгэгчийн гол буюу дийлэнх шалтгаан нь химийн гаралтай гэж vздэг.Тэр тусмаа 70 хувь нь хvнстэй холбоотой гэж тогтоосон байдаг.
-Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, өөх тос ихтэй (ислэг багатай) хоол хvнс хэрэглэх, хөдөлгөөний идэвхгvй байдал, хэт таргалалт. Амьдралын зөв хэв маягийг дагаж мөрдөх нь хорт хавдрын нийт өвчлөлийн 80 хувиас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.
Тамхи- Хорт хавдраас vvдэлтэй нас баралтын 33 хувь нь тамхины хэрэглээтэй холбоотой.
Согтууруулах ундаа- Энэ төрлийн ундаа янз бvрийн хорт хавдар vvсэх эрсдлийг нэмэгдvvлдэг.
Өөх тос- Амьтны гаралтай хvнсний бvтээгдэхvvний хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
Ислэг ихтэй хоол хvнс- Жимс, жимсгэнэ, хvнсний ногоо, vр тарианы төрлийн бvтээгдэхvvнд ислэг их бий.
Жимс, хvнсний ногоо- Эдгээр хvнсний найрлагад хорт хавдраас сэргийлэх шим тэжээл агуулагддаг.
Цаг агаар- Наран хэт гарах, тvлэгдэх нь арьсны хорт хавдар vvсэх эрсдэлд хvргэх гол хvчин зvйл болно.
Дасгал хөдөлгөөн- Долоо хоног бvр дөрвөн цагийг дасгал сургуулилтандаа зарцуулаарай. Энэ нь бvдvvн гэдэс, хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулах юм.
Биеийн жин- Илvvдэл жин хорт хавдар vvсэх хvчин зvйлийн нэг мөн.Хvний биеийн эд эс байнга төлжиж, хуучин эс vхэж. дахин шинээр ургаж байдаг аж. Харин 25 наснаас эхлэн энэхvv хэвийн vйл ажилла-гаа удааширч хөгшрөлт явагдаж эхэлнэ. Энэ нь хавдраар өвчлөх нөхцөл бvрдэж байна гэсэн vг. Өөрөөр хэлбэл хvний биеийн хаана ч хавдар vvсэх боломжтой юм.
Харин хvний ямарваа иэгэн хортой зvйл хэрэглэх, хоолны буруу дэглэм сахих, биеийн эсэргvvцэл буурах, хортой нөхцөлд ажиллах, жимс ногоо бага хэрэглэх зэрэг нь бvгд хавдар vvсгэх шалтгаан болдог. Ингээд гажсан эс хуваагдаж олширсноор хавдар vvсдэг. Энэ vржил нь хэр зэрэг хурдан, удаан явагдаж байгаагаас хортой, хоргvй гэж ангилагддаг. Гажсан эс хурдан vржихийн сацуу цусаар дамжин өөр эрхтнvvдэд очиж vсэрхийлж байгаа бол хорт хавдар. Харин удаан vржиж, vсэргийлэхгvй байгаа бол хоргvй хавдар аж. Хоргvй хавдрыг тухайн орчимд нь аваад хаяхад бие хэвийн болдог байна. Одоогийн байдлаар манай улсад 33 гаруй төрлиин хавдар бvртгэгдсэн байгаа бөгөөд дэлхийд vvнээс хоёр дахин их бvртгэгджээ. Эдгээрээс элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хvзvv, хөхний хавдрууд нийлээд 80 гаруй хувийг эзэлдэг байнаЕр нь хавдар бvр өөр өөрийн илрэх шинж, эмчлэх арга, vvсгэх шалтгаантай байдаг бөгөөд хамгийн аюултай нь урт хугацаанд мэдэгддэггvй, ямар нэгэн зовиур өгөхгvйгээр даамжирдаг юм. Тиймээс та дvvрэг, сумынхаа өрхийн эмнэлгvvдэд байнга хандаж, шинжилгээ хийлгэж vзvvлж байх шаардлагатай юм. Харин зайлшгvй хавдар судлалын төвд хандах шаардлагатай болвол өглөө ирж очерлох зэргээр цаг алдахгvйн тулд 450370, 454357, 451143 утсаар урьдчилан vзлэгийн цаг товлож болох юм байна.
Сvvлийн жилvvдийн уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, экологийн тэнцвэргvй байдал, эм, бэлдмэл, химийн гаралтай хvнсний бvтээгдэхvvн зэргээс шалтгаалаад хавдар нь дэлхий нийтийн анхаарал татсан өвчнvvдийн тоонд орчихсон байгаа. Иймд хувь хvнээс шалтгаалахгvйгээр хавдартай болох эрсдэл нэмэгдсэн өнөө vед хувь хvн та өөртөө л анхаарал тавьж, vзvvлж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байгаа юм.

Хавдрын эрт сэжиглэх нийтлэг шинжvvд:

Биеийн аль нэг хэсэгт харагдаж, тэмтрэгдэхээр овгор, товгор vvсэх

Ямар ч шалтгаангvйгээр турах

Хоолны дуршил буурах
Цус гаралт нэмэгдэх
Шалтгаангvйгээр хоолой сөөх, өвдөх, юм залгихад торох, ханиалгах
Өтгөн, шингэнд өөрчлөлт орох
Шээсний гарц саадтай болох, эсвэл задгайрах
Ямар ч шалтгаангvйгээр сульдах, ядрах



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 8 = 9