Онцлох, Харшил, арьс|(2013-07-05 16:00)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зовиур шаналгаагүй өвчин

tsairah-middle“Би энэ өвчнөөр өвчлөөд хоёр жил гаруй болж байна. Арьсны өвчин судлалын үндэсний төвд үзүүлж, өгсөн тосыг нь түрхэж байтал жирэмсэн болж, эмчилгээгээ түр завсарласан. Тэр тосноос гадна өөр эм тан хэрэглээд ч тус болоогүй. Гэтэл хүү минь ийм өвчтэй төрчихлөө. Гэдсэн дээр нь цайж эхлээд таван сар болж байна. Зургаан сартай нялх үрээ харахаар өөрийн эрхгүй хамар шархираад байх юм. Би ч яах вэ, цайвал цайж л байхаас. Хүүд минь туслаач, надад үнэхээр хэцүү байна. Энэ өвчин нялх амьтны минь бүх биеийг идвэл яана аа гэж бодохоор намайг айдас түгшүүр нөмөрдөг. Хүүг минь эдгээх найдвартай эм байвал би нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй. Миний цагаан сүүний ургамалд арга чарга байвал, намайг үхвэл зүгээр болно гэсэн ч хамаагүй би бүгдийг хиймээр байна. Хүүгээ зүгээр болгоход минь туслаач” гэж анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн залуухан ээж чин сэтгэлээсээ тусламж гуйжээ.

Арьс нь цайрч эхэлснээс хойш гурван жил болсон 13 настай охин, 30 гаруй насны залуу гээд энэ өвчинд өртсөн залуус яавал эдгэрч болох, ямар арга чарга байдаг талаар цахим хуудсаар дамжуулан мэдээлэл солилцсон байна.

Витилиго өвчний үед ямар нэг зовиур шаналгаа байхгүй ч хүний биеийн нүдэнд харагдах ил хэсгийн арьсны өнгө цайрдаг тул гадаад байдалдаа шаналсаар хүүхэд, залуучууд сэтгэл санаагаар их унадаг сөрөг талтай.

Энэ өвчин дэлхий нийтэд түгээмэл тархсан. Шведэд ийм өвчтэй хүмүүс жилдээ нэг удаа уулзаж, зовлон жаргалаа хуваалцдаг тогтсон өдөртэй болжээ.

Бүрэн судлагдаагүй өвчин

Арьс цайрах өвчинд хэн ч өртөж болох ч өсвөр үеийнхэн болон 25-аас дээш насныханд түгээмэл тархсан байна. Витилиго нь шинэ өвчин биш ч хүмүүс энэ өвчний талаар төдийлэн мэддэггүй. Тэр байтугай анагаахын шинжлэх ухаанд бүрэн судлагдаагүй өвчин юм.

Нүүр, гар хүзүү, уруулыг нь тойрон цайрсан хүн гудамжинд элбэг таарах боллоо. Манай улсад 2007 онд ийм өвчнөөр 597 хүн оношлуулсан бол дөрвөн жилийн дараа 801 болж нэмэгджээ. Арьс цайрах өвчин чухам юунаас болж үүссэн нарийн шалтгааныг эрдэмтэд өнөө хэр нь тогтоогоогүй. Витилиго нь арьсанд меланин хэмээх будагч бодис дутагдсанаас үүсдэг. Хэрэв арьсны эсүүд нь меланиныг гаргах үүргээ гүйцэтгэж чадахгүй бол арьсан дээр цагаан толбо үүсэж, аажмаар газар авдаг. Ихэвчлэн гарын хуруу, салааны арьс чигчий хурууны хумсны толион чинээ хэмжээгээр цайрахаас эхлэн цаашлаад гар, нүүр, хөл болон ялангуяа уруул тойрон цайрна.

Өвчин даамжирсан үед үс унах, бууралтах, сормуус, хөмсөг, сахал эрт бууралтаж унана. Хүний биеийн нарны гэрэлд шууд тусах хэсэг эхэлж цайрдаг. Аман доторх салст бүрхэвчийн өнгө өөрчлөгддөг. Хамгийн аюултай нь нүдний торлог бүрхэвчийн өнгө өөрчлөгдөж, нүдний хараанд муугаар нөлөөлдөг. Арьс цайх өвчнийг эмчлэх талаар дэлхий даяар эрдэмтэд судалсаар байгаа ч бүрэн төгс эмчлэх аргыг өнөө хэр олоогүй байна. Харин цайралт газар авахаас сэргийлж зогсоох, арьсны өнгийг сэргээж, сайжруулах эмчилгээ хийх болжээ. Гэхдээ хүн бүрийн бие, физиологийн онцлог өөр тул эмчилгээний тогтсон арга байхгүй.

Цаг алдалгүй эмчид хандаарай

Манай улсын Арьсны өвчин судлалын үндэсний төв арьс цайрсан үед хэрэглэх түрхлэг, бүтэн биед шарлага хийх орчин үеийн аппараттай болжээ. Тус төвийн захирал, анагаах ухааны доктор А.Цогцэцэг, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Дандий нар хамтран арьс цайралтын үед хэрэглэх түрхлэг бүтээсэн нь 2008 онд Дэлхийн оюуны өмчийн газрын хүрэл медаль хүртсэн. Тэд “Мон-мелагенин” хэмээх түрхлэгээ эрүүл эхийн ихэсээс ялган авчээ. Арьсны цайрсан хэсэгт энэ бэлдмэлийг түрхэж, UVB туяагаар шарахад үр дүнгээ өгч байгаа гэнэ.

“Энэ бол удаан явцтай, архаг өвчин. Эхэн үедээ байгаа цайралтыг эмчлэхэд зогсоодог. Харин нэгэнт бүтэн биеэр тархаж, газар авсан бол илэрхий үр дүн гарах нь удаан. Арьсны өнгийг бүрдүүлдэг меланицит эсийн солилцоо алдагдсанаас витилиго өвчин үүсдэг. Манай эмнэлэг арьсны меланицит эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх урт хугацааны зорилт тавин ажиллаж байна” гэж Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ш.Мягмаржав ярилаа.

Гадаадын орнуудад цайралт хэр зэрэг газар авснаас шалтгаалж 6-18 сарын хугацаанд эмчилгээ хийдэг. Нэгэнт бүрэн эмчлэгдэхгүй тул арьс цайх шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандан, толбо үүсэхийг зогсоох, явцыг нь удаашруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Витилиго өвчин гурван хэлбэрээр илэрч байгааг эрдэмтэд тогтоожээ. Нэгдүгээрт, биеийн нэг буюу хэд хэдэн газраар. Хоёрдугаарт, биеийн нэг талд. Гуравдугаарт, бүх биеийг хамран цайрдаг.

Хорин хүний нэг нь бүрэн эмчлэгдэнэ

Витилиго нэгэнт бүрэн судлагдаагүй тул өвчин чухам ямар шалтгаанаар үүсдэгийг тодорхой хэлэх боломжгүй. Эмчилгээний тогтсон стандарт алга. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж ерөнхий эмчилгээнээс гадна тос түрхэх, шарлага, мэс заслын эмчилгээ хийдэг байна. Гэхдээ:
-Удамшил
-Сэтгэл санааны хямрал
-Дотор эрхтэнүүдийн архаг хямрал
-Химийн хортой бодистой орчинд ажилладаг
-Биедээ бэртэл гэмтэл авсан хүмүүс арьс цайх өвчинд өртөж байгааг ажиглажээ. Химийн будаг, резин, кабелийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хүнд элбэг тохиолддог учир ийм чиглэлийн мэргэжилтэй хүмүүс ажлаа өөрчл өх нь зүйтэй.

Өвчин даамжрах тусам бүрэн эмчлэгдэх магадлал буурна. Ийм өвчин туссан 20 хүний нэг нь ул мөргүй эмчлэгддэг гэсэн судалгаа бий. БНХАУ-ын Харбин хотод Витилиго өвчнийг судлах Сян Чэний нэрэмжит Эрдэм шинжилгээний институт ажилладаг. Арьс цайрах өвчнийг Хятадаас гадна Оросын уламжлалт эмчилгээнд олон төрлийн эмийн ургамлаар шавших, тосон түрхлэг хийх зэрэг эмчилгээний арга хэрэглэж байна.

Далайн гаралтай хүнс хэрэглэ

Арьс цайрах өвчтэй хүн дараах зөвлөгөөг дагах нь зүйтэй.
-Биеийн ил хэсгийг нарны гэрлээс хамгаалах
-Хэрэглэдэг хоол хүнсний бүтцийг өөрчилж, эрдсээр баяжуулсан хүнс хэрэглэ. Далайн гаралтай хүнс болон мөөг, жимс, жимсгэнэ, хан боргоцой, гадил, бөөрөлзгөнө, интоор, инжир, гурвалжин будаа, навчит ногоо, яншуй, шош хэрэглэх нь тохиромжтой.
-Айраг, сүү, лаазалсан мах, хиам хэрэглэхээс татгалз.
-Архи, дарс болон төрөл бүрийн исгэлэн хүнс хэрэглэж болохгүй. Хүний биеийн дархлаа суларвал цайралт тархдаг тул дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Архаг өвчин тул амар хялбар эмчлэгдэхгүй. Тиймээс эмч, өвчтөн хоёр уйгагүй зүтгэж байж тодорхой үр дүнд хүрч болно.

Э.Оргил



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


21 сэтгэгдэл

  • nad dr ch gsn ene tsairalt bgaa tegeheer minii huuhded bs udamshine gsn uguu.

    • ugui ee bi uhaan orson tsagaasaa l minii gar tsagaan baisan bi ohintoi bol ohin zugeer baigaa eej heleg dee udam dagaagui uusej bi bolson bolhoor zugeer gesen bi ih aij baisan ohin zugeer eruul baisan

    • chi uzuuleerei.bas yag garna gesen ug bishee

  • namaig 5 r angid baihad minii zuun gariin shuunii ar uvur ,mun buguind garsan,narand halhaaraa agaan bolchihdog.2 jil daraalan minii eej huusruulsen suunii huus turheed baisniih bolov uu neg ih tomrolgui togtchihsoon.odoo buguiniih alga bolchihson.nuguu 2 ni neg ih anzaaragdahaargui bolchihson.turshaad uzeerei

  • minii ih sonin baiga baikhad neg tsagaan yum gargaar ni eej aaw tookhgui baisan chin neg hawar l deeshee dooshoo mash hurdtai ihessen gesen aaw eej nuurluun orloo geed neg lam deer ochson chini nulmiad l tegeed l uhseegui 20 jil bolson doo odoo bi 26 tai neg ohintoi eruul minii gar tsagaan tsoohor ih hetsuu baisan eej odoo nadad eej ni ih teneg baijee ter lamaas yaj zugeer bolgohiin asuugaagui geed l baidag yum bi odoo dookhgui baigaa humuus asuukhaar tulegdchihsen yum geel boloo…..

  • minii zuun suganii door huruun chinee bii. hezee garsaniig n sanadaggui yum baga baihad l baidag baisan. hunees sonsohnee hun turulduu ergej turuhuur temdegtei turdug yum gej bilee. ter ued iim uvchnii tuhai sonsoochgui bailaa. burhan min

  • hi huntei untaj uzeegui ch gsn belgiin zamiin yanz buriin ovchtei bn gj bhu

  • manai huu yag 2 nastai baisan yum.zun 6n sard gachuurtruu anraltand ochij 1 honoson yum.huu maani maktai odorjin gadaa togloson.saihan amraltad irsen yum chin toglog geed.tegtel 1 mor ni chas ulaan bolood.ter uyd neeh toogoogui yum.tegtel ter ni hed honogiin daraa tsagaan bolood gar nuruu mor shilen huzuu uruulnii javjaar garaad.arisnii sudlaliin tovd uzuulj melagenin tos turheed odoo 3n nastai.tomroogui uldsen.humuusee huuhdee bitgii ih narand gargaarai.iim zuil bolohiig helj medehgui shuu

  • сайн байна уу

    Монголд үйлдвэрлэсэн тосон түрхлэг үр дүнтэй гэж хэлмээр байна. Гадаадын хаана яаж хийсэн нь мэдэгдэхгүй түрхлэгүүд хэцүү дээ. Түрхэж эхлээд 6-8 долоо хоног болход үр дүн нь мэдэгдэж эхэлнэ. Эхлээд цайсан хэсүүд бага зэрэг улаана. Улмаар хүрэн туяа орж жижиг бор толбууд гарч ирдэг юм байна. Тэгээд хоол хүнсэндээ витаминлаг, хүнсүүд хэрэглэвэл зүгээр. Элэг, самар, мөөг, дүрс, загас, өндөг, бяслаг, навчит байцаа, редиск, бууцай. Харин лемон, мандарин, улаан лооль онц биш гэсэн

  • mgld vilderlsen tosiig haanaas olj awah be helj ogooch minii hvv odoo 6 nastai jiliin omnoos ni hurdatstai ihseed bna nvd hol suga geed l jondoo gazar garaad bna

  • 13 Buudaliin ard bdag Neg baishind zardag yum bna lee zondoo haij baij arai gej olson Ter gazriih n neriig medehgui bnaa utasaa uldeewel zaagaad ogie haana bdagiig n …. Melagnin geed tos bdiin bna lee bas neg shingen uusmaltai hamt zardiin bna lee

  • minii chixnii ard xuixnii aris tsaigaad ter xesgiin vs bas tsagaan boltson.yaj arilgax ve.ter tosiig ni xaanaas avax ve.

  • Ene harin aygu sonin arisni ovchin yma mini garin shuun deer ehleed neg jaahn tsagaan ym garchaad sorvi l ym baih geed toohku bsn chn odo bur holon deer yah ijil ijil gazar garaad aygu tomrood bdag il nuur amru garah vi gej aihl ym arildag ymu zuun ailin arisni tovoor neg heseg yvaadl arilaagu de zuni tsagt iluu ih gardag yaj dahin nemegdehku bolgoh veeeeee

  • Snu. Kempenski zochid buudliin zuun tald awto ugaalgatai bairand bayan numrug gsn jijig emleg bga. Tend hand turshlagatai nastai emch bga. 99742811. Nastai hun bolhr Olon hund durgui shu.

  • hi ene emchih ni dugar ymuu
    ter tos ni odoo baigaa bolvuu

  • Sn baitsgaana uu? otgon har tsa chanaad tuuniihee shaariig marland boooj archij uzeerei. manai eejii gar nuruu hawiar tsairch bsan ni odoo medegdehee bolison. 2sariin tursh neg onjool archij bsan ym.

  • hi bi bs im owctoi anx duxan deer jaxn exelj garad exlexeren l aris sudlaliin emneleg dr ocsn yanz yanziin ym xeregle gd l bsn teren c tus blsiin bxgvi byr nyyreer nemegded gartsan manai emc nar c d edgesn xvn baiwal tuslac guij bna 88166485

Сэтгэгдэл үлдээх