Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Шизофрени сэтгэцийн өвчин

 

    Дотоод шалтгаантай,удамзүйн холбоотой солиорлын шинжээр илэрдэг бүлэг эмгэгийг шизофрени ба түүний хүрээний эмгэгүүд гэнэ.Өөрөөр хэлвэл үүнийг солио гэдэг.
Солио гэдэг нь хүн хүрээлэн байгаа бодит үзэгдэл юмсыг зөв тусгах хийгээд танин мэдэх чадвараа алдаж,тэдгээрийг гажуу буруугаар,хий хоосноор,хувирч өөрчлөгдснөөр тусгаж,тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги,тасархай байдлаар хүлээн авч,тэдгээрийн тухай буруу ойлгож,улмаар өөрийн үйлдлийн зөв бурууг цэгнэх буюу өөрийн биеийг нийгмийн шаардлагад тохируулан авч явах чадвараа алдахыг солиорох гэнэ.Өөрөөр хэлвэл өвчтөнд гажуу тусгал,хий үзэгдэл,дэмийрэл,ухаан балартах,холбоогүй сэтгэхүй,сэтгэц хөдөлгөөний дошгирол,кататони,сэтгэл хөөрлийн хам шинж,сэтгэл гутралын хам шинж зэрэг шинжүүд үүсэхийг солио гэнэ.
Зовиур шаналгаа

·         Чихэнд дуу хоолой сонсогдоно.

Өөрийнхөө ер бусын итгэл үнэмшлийн тухай ярина.Жишээлвэл:Өөрийгөө байгалиас давсан хүч  чадалтай,ер бусын авъяастай,ид шидтэй г.мэт

·         Биеийн ер бусын зовиур шаналгааны тухай өгүүлнэ.Ингэхдээ арьс болон аль нэг дотор эрхтэнд ямар нэг юм тухайлвал амьтан орогнож байна гэнэ.

Шизофрени өвчний үед илрэх түгээмэл шинжүүд

1.Сэтгэцийн нэгдэл алдагдах шинж

Нэг нь нөгөөтэй диалектик нэгдэлтэй,логик холбоотой  оршиж байдаг сэрэл,сэтгэхүй,сэтгэл хөдлөл,дур зориг  зэрэг нь өөр хоорондоо харилцан нэгдэлгүй,учирзүйн холбоогүй,дотоод зохицолдоогүй болон хувирч өөрчлөгдөх шинжүүд юм.Энэ өөрчлөлт нь шизофрени  өвчни йүндсэн гол шинж үүдийн нэг юм.Сэтгэцийн нэгдэл алдагдах шинж нь сэтгэцийн үйл ажиллагааны бүх хүрээнд илрэлээ олдог.Шизофрени өвчний үед сэтгэхүйн үйл явц тодорхой зорилгогүй,чиглэлгүй,дэс дараалалгүй,логик бүтэцгүй болох зэргээр өөрчлөгддөг.Үүнийг бодол санааны явц ба холбооны өөрчлөлтүүд ч гэж нэрлэдэг.

2.Бие хүн ганцаардах шинж

Бие хүнээс нийгэм, хамт олон,хөдөлмөрт идэвхитэй хандах харилцаа бол түүний нийгмийн амьдралийн үндсэн хэрэгцээ байдаг.Энэ хэрэгцээ нь шизофрени өвчний үед өөрчлөгдөн бие хүн нийгмээс тасархай,бусдаас хөндий ,нийтэч биш,зожиг,ганцаардмал байдалд шилждэг.

3.Сэтгэл зориггүйдлийн хам шинж

Энэ нь сэтгэлийн хөдөлгөөн буурч хомсдсоор,бүүр сүүлдээ хоосрон алга болохыг хэлнэ.Орчин тойронд болж байгаа юмс,үйл явдлыг сэтгэлээр мэдэрч баярлах,гомдох,хайрлах,дурлах,сэтгэл зовох зэрэг олон янзын урвалаар хариу өгдөг сэтгэл хөдлөл өвчний эхний үед буурч,ид үед хомдож,төгсгөл үед алга болдог.Өвчин даамжрахын хирээр орчиндоо ямар ч сонирхолгүй,чиглэсэн тодорхой зорилгогүй идэвхигүй байдлаар цагийг өнгөрөөдөг хүн болон хувирна.

4.Бие хүний шизофренийн өөрчлөлт

·         Бие хүний шизофренийн бүдэг өөрчлөлт:Энэ нь өвчний  эхэн үед бие хүний  хувийн онцлог байдлууд болох аймтхай,мэдрэмтгий,эргэлзэн тээнэгэлзэх,өөртөө хэт дүн шинжилгээ хийх шинжүүд илрэнэ.

·         Бие хүний шизофренийн тод өөрчлөлт: шизофренийн өвчний ид үед бие хүн ганцаардах,сэтгэл хөдлөл хомсдох,зоригийн идэвхи буурах шинжүүд илэрнэ.Өвчтөн ганцаардмал,үг яриа цөөтэй,түгжигдмэл харилцаатай,нууц далд байдалтай хүн болон хувирдаг.

·         Бие хүний шизофренийн гүнзгий  өөрчлөлт:Энэ өөрчлөлтийг шизофренийн ухаан тэнэгрэл гэж нэрлэдэг,Энэ нь өвчний төгсгөлд илэрдэг ба сэтгэлийн хөдөлгөөн бүрэн хоосрох,идэвхи санаачлага ба бүтээлч үйл ажиллагаа,хөдөлмөрийн чадвар  бүрэн алдагдана.Хүнд тохиолдолд сэтгэл зориггүйдлийн шинжийн суурин дээр их идэх,баасаа идэх,бэлэг эрхтнээрээ оролдох  зэрэг илрэл бүхий эмэг дур үүсэж болно.

Шизофрени өвчний эмчилгээ

1.Эмийнэмчилгээ: Солиорлын эсрэг эмүүдээс аминазин(хлорпромазин),галоперидол,тизерцин(левомепромазин) зэргийг өргөн хэрэглэх болжээ. Галоперидолыг дунджаар нэг удаад 1,5-5мг тунгаар хоногт 10-15мг-аар уух буюу булчинд тарина.Түүнийг түр зуурын буюу цочмог солиорох эмгэгийн үед ойролцоогоор 1-3 сарын хугацаагаар,архаг солио буюу шизофрени ,байнга дэмийрэх эмгэгийн үед  хэдэн сар жилээр хэрэглэнэ.Аминазинтай харьцуулахад тизерцин нь цочмог солиог эмчлэхэд илүү үр дүнтэй.

2.Цахилгаанаар таталт үүсгэх  үйлчилгээ:Эмийн эмчилгээ үр дүнгүй үед хэрэглэнэ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


23 сэтгэгдэл

  • Сайн байна уу. Манай дүү сэтгэцийн өөрчлалттэй юм л даа. Дотор нь бүдэг тод гүнзгий гэж ангилдаг гэнэ. Манай дүү тод дээр нь яваан бнаа. Орон нутгийн эмчдээ үзүүлэхээр хот яв гэхийн.дүү маань явж өгөхгүй мэдрэл нь хөдөлчхийн боловуу гээд манай гэр бүл түгшиж байна. Юу гэж хэлж явах аргаа олдоггүйээ туслаач

  • Сайн байна уу. Манай дүү сэтгэцийн өөрчлөлттэй юм л даа. Дотор нь бүдэг тод гүнзгий гэж ангилдаг гэнэ. Манай дүү тод дээр нь яваан бнаа. Орон нутгийн эмчдээ үзүүлэхээр хот яв гэхийн.дүү маань явж өгөхгүй мэдрэл нь хөдөлчхийн боловуу гээд манай гэр бүл түгшиж байна. Юу гэж хэлж явах аргаа олдоггүйээ туслаач

  • duugee shuud usan hiigeed al ygaad gevel naadah chine hezeech idgehgui manai hadam ah bas iim uvchtei uuruu uvduud zogsohgui havi oiriihniigoobnga stersduuleed l hymraagaad yvdag ydargaatai novsh bgaa ym buur alaad haychmaar suuldee bi hurtel hetsuu bolj bn yer ne iim setgetsiin uvchtei humuusiig buugnuulj bgaad bugdiig ne alchuul ydiin bee

  • Чи зүгээр л хүнийг ал гэж хэлдэг хэн бэ? Сэтгэцийн өвчтэй ч бай эрүүл ч бай тэд ч бас хүн. Өвчин гэдэг чинь цаанаасаа тэр хүнийг тийм байлгаад байхад ойр тойрныхон нь харин ч ойлгож өөрөөр хүлээж авах хэрэгтэй биз дээ. Чамайг энэ газар дэлхий яаж дийлдэг байнаа.

  • Тэр 2015-07-28 14:12-д сэтгэгдэл бичсэн хүнийн сэтгэц зүгээр үү. Ямарч эрүүл хүн хүнийг зүгээр ал гэж хэлэхгүй л байх.

  • Буудаад ал гээд бга хүн өөрөө эрүүл биш болжээ .гадаад оронд яаж харьцахыг зааж өгдөг сэтгэциын өвчин хэнд тусаж болох аюултай

  • uuriigoo eruul gej bodoj yavdg baisan chin shinj temdeguudig haraad bas sanaa zovloo… ene talaar iluu delgeruulsen nom niitlel bdag bol helj ugj tus bolooh.

  • Эмчилгээний талаар илүү мэдээлэл оруулж өгөөч

  • Сн бн уу?? Би өөрийгөө эрүүл үү эрүүл бус уу гэдгийг ялгаж чадахгүй бн л даа. Багаасаа гэрийхнээсээ тусгаарлагдмал өссөн (эмээ, өвөө дээрээ, нээх их ярьж харьцдаггүй бсан). Тгэд л бусадтай харилцаж, нээлттэй, чөлөөтэй ярьж чаддаггү. Бас миний сэтгэл хөдлөл нээх их илэрдэггү, онигоо янз бүрийн инээдтэй бичлэг үзээд ч инээд хүрдэггү, тэр болгон сэтгэл хөдлөл илрээд бдаггү. Ндад нзууд бдаг л даа гхдэ тэдэнтэй ч бас их дотно бж чаддаггү. Бас би ярьж бга ярьсан юмныхаа утгийг нь ойлголгү ярьдаг. Ийм сэтгэцийн тухай юм уншихлаар өөрийгөө бас сэтгэцийн өвчтэй ч юм болвуу гж бодох юм. Ндад туслаач!

  • 2016-05-02 -т хэлэхэд. Чи сэтгэцийн өвчтэй бол биш гэж бодогдож байна. Харин сэтгэл зүйчтэй харьцвал зүгээр дээ.

  • Миний дүү бас дээр дурьдсан шинж тэмдэг илэрсэн өвчтэй болчихоод 2 жил орчим болж байна. Эхнэр 3 хүүхэдтэй байсан. Одоо ээж аав, манайхаас салахгүй. Ажил ч төрөл хийхгүй. Сонин сонин юм яриад заримдаа хэт их уурладаг, тэгээд өдөржингөө зурагт үзээд өнждөг боллоо. Сэтгэцийн эмнэлэгт 2 удаа хүргэгдээд буцаж ирсэн. Тэнд байлгаад байх эвгүй санагдаад авчирсан. Одоо яахаа мэдэхгүй байна. Эмчилгээ нтр байна уу. Эм тариа өгсөн. Уухгүй юм. Эмчилдэг барьдаг арга чарга байна уу. Дүүгээ хараад сэтгэл үймрээд өөрөө хямраад мэдрэл муутай болчих гээд байх юм. Би бас нийгэмд, гэр бүлдээ, эжи аавдаа хүлээх үүрэгтэй байдаг. гэтэл дүү маань ийм хүнд өвчин тусчих юм. яаааах таминь эээ. туслааач. мэддэг чаддаг арга байна уу. туслаач. ёстой өвчтэй, настай, хүүхдээс долоон дор болдог Юм байна. яааах вэээ?

  • би сэтгэцийн эмнэлэгт хэд хэд хэвтсэн өвчтэй хүн байна,хүн өөрийгөө ямар өвчин тусахыг хэлж мэддэггүй юм байна лээ. надад их хэцүү байсан, өөрийнхөө өвчний талаар тодорхой мэдлэггүй эдгэрдэг болов уу надад туслаач байнга эм ууж байгаа

  • Энэ өвчин удам дамждаг юмуу? Хүнд хараалгаад ийм өвчтэй болно гэж байх уу???

  • Sain baina uu? Minii egch iim ovchtei bolood hagas jil bolj bn aa. Emnelegt hevteed garch ireed 2 sar emchiin zuvulguunii daguu em uuj bgaad emchdee uzuuleed emnii heregleegee zogsoogood baigaa. Ooriigoo mash sain udirdaj hayanaj chaddag bolson. Odoo yamarch asuudalgui ajlaa hiigeed yawj bna. Bi egchdee itgej mash ih demjdeg. ali boloh saihan zuiliig yarij, hamtdaa gaduur alhdag. ene ni hurdan edgehed ni ih tus bolson baih gej boddog. tsaashdaa uvchin ni yahiig sain helj medehgui ch odoo bol minii egch heviin baigaa bolohoor mash ih bayartai baina. Iim uvchnuur shanalj bgaa humuusdee helehed hairtai ger buliinhenteigee oir baij, ooriigoo saihan zuil ruu udirdan chigluuleh setgeliin tuslamj avch baigaarai. Ta chadnaa. eruul saruul baij, urt udaan saihan amidraarai,tanid amjilt husie.

  • Би 16 нстай, тэгээд яг одоо төгсөх анги , яг төгсөх болж байхад миний тод шинжүүд илрээд байх штг байна өө хэцүү юм аа. Би эдгэрмээр бн. 15Настайд оношлогдсон лдооо

  • Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт хэвтээд зүгээр болдог болвуу? хүчтэй эм тахиа хийгээд өүр гөлөрөөгөөд хачин болгодог юм болвуу? эмчлүүлээд эдгэрсэн хүн байна уу

  • Би сэтгэцийн өьчтэй болж байгаага мэддээ . Санаа зоьнихч . юунххсч хамаагүй Айх . Түгших . миний сэтгэл айж бн түгшүүртэй бн юунаас айгаад бгага мдкү бн . Ямрч учир шхлигаангүй Бас нмг ойлгох хэнч алга . Би ганцаара энэ шаналалыг мэдэрч бгм шг бн . Ндд ьусалж чадах хүн байхгү мэт . Ндд амьдрах хүсэлч алга . Зооилго алга . Хэт ноьшын болдтлй . Амьдрах хрггү гж би данда боддог ойлгох хэнч байхгүй . Ндд найзч байхгүй . Амиа хорлох гэж дөрьөнтэй оролдслгч бүтэлтэй болсонгүй . Би нмг ойлгох хүнийгл хүсж бн хэнч ндд ьуслж чдку нь . Ойглы гсн хүн бвл facebook ээр холбогдоорой би гуйж бн . Аргаа барсандаа имй зүйлийн доор ийм юм бичиж бхвдээ . Ндд үнэхээрхэцүү бн . Үхчих мэт айдс Түгшүүр юу юугу алуулкэп бгм шг ч бдг бсн . Фб хаяг маань : Рахман Диавол . Нддьуслж чадах хүн бьл фб ээр холбогдоорой би ьа бүхнэнсчин сэтгэлээсэ гуйж бн ;-(

  • Манай улсад гадны янз бүрийн шашны урсгал их орж ирж байна. Бидний цөөхөн монголчуудын тархийг угаах болон устгах зорилгоор үйл ажилгаагаа явуулж байгаа нь үндэсний аюулгүй байдал нөлөөлөх хамгийн хорлонтой үйл ажилгаа юм.Хэдиийгээр шашин шүтэх нь хувь хүний эрхийн асуудал боловч төр засаг үүнд анхаарал хүчтэй хандуулах хэрэгтэй.Долоон хоногт 2-3 удаа өглөөны 10 цагаас үдшийн 11 цаг хүртэл 12 цагийн турш Есүсийн үйл ажиллагааг сурталчилдаг цуглаан байна. Үүнд явсан хүн яах вэ, Солирон бүз дээ. Яг энэ эмгэнэлтэй харуусалтай явдал миний амьдрал тохиодсон юм. Сэтгэцийн өвчин эдгэдэггүй юм. Эмнэлэгт очно Нөгөөл 2-3 төрлийн эм бичиж өгнө. Гадагшаа яваад эргэрсэн тохиолдол байна уу. надтай гэтгэдэл ээ хуваалцана уу.

  • сайн бна уу манай хадам ээж бас яг сэтгэцийн өөрчлөлтөнд орчихоод одоо эмчлүүлж байна. Өнгөрсөн намар гэнэт л бие нь өвдөөд гөлрөө болж харц нь ширүүүсээд яг өвдөж байсан үеээ санахгүй байсан тгээд эмчилгээ хийлгээд гайгүй болсон ч саяханаас эхлээд бас шөнөдөө унтахгүй гөлрөлтийн байдалтай байгаа гэхдээ яг ч тийм хүнд хэлбэрт ороогүй өөрөө их тайван бие сайтай хүн болохоор гайгүй байх шиг бна одоо эмчлүүлж байгаа нөхөр бид 2 эдгэнэ гэдэгт итгээд л хүлээж байна. Ер нь иймэрхүү эмгэг эдгэдэг болов уу.. Эмчийн ярьж байгаагаар гэнэтийн цочиролл эсвэл гадны нөлөөнөөс болоод/шашинаар бол дайрлага дайрсан/ сэтгэцийн эмгэгтэй болсон 2-р шатандаа явж байна гэсэн.

  • сайн байнуу.би юм хийхгээд төвлөрхөөр байнга толгой өвддөг.хийсэн юмаа үргэлж мартдаг боллоо.сэтгэлзүйчээс зөвлөгөө авч ламд үзүүлээд түр зуур гайгү болоод буцаад хэвэндээ ороод үр дүнгүй яавал зүгээр вэ оюутан болхоор хэнд хандахаа мэддэггүэ

  • би энэ өвчнөөр өвдөөд 2 жил болж бна. Эмч эдгэхгүй өвчин гэж хэлсэн.гэвч эдгэхийг хүсч бна.
    өвдөөд эмнэлэгт хэвтэж ,эм ууж бгаа. Дээр бичсэн эмүүдийг ууж бгаа.эдгээд ажил хийхийг хүсч бна.

  • Schizophrenia gej uvchin odoohondoo emchleh arga oloogui baigaa yum shig baina lee. Gol n tarhin dotor yalgardag dopamin gej bodisiig yalgaruuldag ter neg zuil n gemtsen baidag yum shig baina lee. Manai egch setgetsiin uvchtei bolood udaj 15,16n jil bolj bain ih hetsuu shdee. Arhag uvchin bolood irheeree ih hetsuu tsaashaagaa Alzheimer-n uvchin boloh magadlaltai gehdee ene n hugshin nastai humuust magadlal undur yum shig baina lee. Gehdee zaluu hund c gesen arhag schizophrenia uvchin alzheimer boldog bolvuu gej bi bas taamaglaad baigaa yum. Uchir n sheej baahaa hurtel martaad c yumuu medehgui c yumuu umdunduu oron dotroo sheej baadag bolson. Shashin shutlegtei holbootoi esehiig medehguiee. Bi shashin shutdeggui eniig shinjleh uhaan talaas n hardag. Yaltchgui l setgetsiin uvchin l gej helmeer baina. Mongoldd ene tal deer anhaarmaar yum. Ger buliin humuusee zovoogood ih hetsuu bdag.

Сэтгэгдэл үлдээх



6 + 9 =