Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Элэгний C вирус / Гепатит C /

GepatitCЕрөнхий

Солонгос явж ажиллах гэтэл шинжилгээгээр С гепатиттэй гээд гарчихлаа, нөгөөх нь эдгэдэггүй яанаа? гэсэн яриаг та лав нэг бус удаа сонсож байсан биз ээ. Гэтэл С вирусыг ганц хоёр долоо хоног эм уух төдийхнөөр устгах боломжгүй, хүний хувийн онцлог энэ тэрийг нь харгалзаад 12 сар хүртэл удаан хугацаанд нарийн эмчилгээ хийдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Дэлхий дээр С гепатитын халдвартай 500 сая орчим хүн байдаг аж.

Шалтгаан

С гепатитыг үүсгэгч вирус HCV нь мутацид орох буюу хувиран өөрчлөгдөх чадвар маш өндөртэйгөөрөө онцлог. С гепатитын 6 үндсэн генотип /удамших хэв/ мэдэгдээд байгаа. Гэхдээ л вирусын хувиран өөрчлөгдөх идэвхийн нөлөөгөөр HCV-ийн 40 орчим дэд зүйлүүд нэгэн зэрэг хүний биед амьдрах чадвартай байдаг ажээ. Иймд хүний дархлалын систем нэг төрлийн вирусын эсрэг биет ялгаруулж байтал өөр чанартай удам нь бүрэлдээд бий болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл дархлаа тогтоож амждаггүй.

С гепатитын вирусын халдвар авахын тулд вирусыг агуулсан эд зүйл /цус/ өөр хүний цусанд орох шаардлагатай. Вирус нь цааш элгэнд хүрээд эсийнх нь дотор нэвтрэн үржиж эхэлнэ. Иймд персинг, шивээс хийлгэх, бохир тариур ашиглах, халдвартай хүнтэй дундаа сахлын хутга, шүдний сойз хэрэглэх, хазуулах зэрэгт цусаар дамжин халдвар авах эрсдэл өндөртэй. Харин бэлгийн замаар халдвар авах магадлал нь 3-5% байдаг. Хань ижилдээ үнэнч байх үед С гепатитын халдвар авах эрсдэл бага байдаг ч сексийн олон хамтрагч солих үед энэ эрсдэл нь нэмэгддэг. Тэгээд ч хүнийг гаднаас нь хараад С гепатиттай хүн үү үгүй юу гэдгийг нь тогтоох боломжгүй. Харин халдвартай эхээс хүүхдэд тун цөөн халддаг бөгөөд нийт тохиолдлын ердөө 5% эзэлдэг.

Шинж тэмдэг

С гепатитын далд үе нь 20-140 хоног байдаг. Гэвч С гепатитын шинж тэмдэг нь хэзээ ч илрэхгүй байж ч болох талтайг анхаарах хэрэгтэй. Улмаар гепатит буюу үрэвсэл нь хатууралд шилжсэний дараа нь халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдгийг илрүүлж болох талтай. Иймд С гепатит нь өөр ямар нэг өвчний шинжилгээ хийлгэх явцад огт санамсаргүй илрэх нь олонтаа.

Гэхдээ түгээмэл илэрдэг шинж тэмдэгүүд байдаг. Үүнд: сульдах, ядрамтгай болох. С гепатитын хурц хэлбэрийн үед хордлогод орох, хоолонд дургүй болох, бие сулрах, дотор муухайрах, заримдаа үе мөчөөр өвдөх. Товчхон хэлэхэд шинж тэмдэг нь үрэвслийн гаралтай бусад архаг өвчний үед ч илэрч болохоор тул зөвхөн цусанд нарийн шинжилгээ хийж байж л С гепатит туссан эсэхийг баттай тодорхойлох боломжтой.

Эмчилгээ

Юуны өмнө архаг С гепатитыг эмчлэх бүрэн боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчилгээний дараа С гепатитаас салах бодит боломж нь хэдэн жилийн өмнө 30-40% байсан. Харин одоо эмчилгээг зөв төлөвлөж явуулсан нөхцөлд архаг С гепатитаас нэг мөр ангижрах магадлал нь 50-80% байгаа ажээ. Үүнд эмч ч тэр, өвчтөн өөрөө ч тэр багагүй чармайлт гаргах хэрэгтэй.

С гепатитын шинж тэмдэг илэрсэн даруйд гепатолог буюу элэгний туршлагатай эмчид үзүүлэх хэрэгтэй С гепатитыг вирусын эсрэг хавсарсан эмчилгээ хийж эмчилнэ. Орчин үед интерферон-альфа ба рибавирин гэсэн хоёр бэлдмэлийг хослуулах нь хамгийн зохистойд тооцогдож байна. Гэхдээ нэг бэлдмэлд нь харшилтай г.м. тохиолдолд нэг эмээр нь дагнан эмчилгээ явуулах нь бий. Эмийн тун, уух хугацаа зэргийг зөвхөн эмч, тухайн хүний биеийн онцлог зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр тогтооно.

Вирусыг эсрэг үйлчилгээгүй ч элэгний эсүүдийн зарим үйл ажиллагааг сайжруулах нөлөө үзүүлдэг эссенциале, фосфоглив зэрэг бэлдмэлийг эмч зөвшөөрвөл, зааврынх нь дагуу хэрэглэж болно. Зөвхөн эмчийн зөвшөөрөл, зааврын дагуу гэдгийг дахин сануулах хэрэгтэй байх.

С гепатитын явц, үе шатаас нь харгалзан эм бэлдмэлийг хэрэглэх загвар, курс эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Интерферона ба рибавирины хавсарсан эмчилгээ нь 12 сар хүртэл ч үргэлжилж болно. Мөн эдгээр бэлдмэлүүдийн төрөл зүйлээс нь шалтгаалаад хугацаа, хэрэглэх заавар зэрэг нь өөрчлөгдөж болно.

Интерферон ба рибавириныг хэрэглэх үед зарим нэг гаж нөлөө илэрдэг. Тэдгээрийг нь залуу хүмүүс дийлэнх тохиолдолд онц асуудалгүйгээр даван гарч, богино хугацаанд дасан зохицдог.

Рибавирин дийлэнх тохиолдолд хүчтэй гаж нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ цусны ерөнхий шинжилгээ өгөхөд цусны цагаан эсийн хөнгөн зэргийг задрал ажиглагдаж болзошгүй. Мөн толгой өвдөх, цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Интерфероноор эмчилгээ хийх үед зарим нэг гаж нөлөө гарцаагүй ажиглагддаг гэж болно. Эхний удаад тариулсны дараа дийлэнх хүмүүст томуу төст хам шинж илэрнэ. 2-3 цагийн дараанаас халуу 38-39 градус хүрч ихсэх, чичрүүдэс хүрэх, булчин, үе мөчөөр өвдөх, бие сулрах шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж нь хэдэн цагаас эхлээд 2-3 өдөр хүртэл үргэлжилж магадгүй. Хүний бие сарын дотор интерферонд дасан зохицдог тул томуу төст хам шинж ч арилна. Харин бие сульдах, амархан ядрамтгай болох шинж тэмдэг нь үлддэг. Цөөн тохиолдолд үс унах, сэтгэлээр унах, арьс хуурайших, жин буурах, хандлагатай хүмүүст бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул С гепатитын эмчилгээ явуулж байх үед эмчийн хяналт зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх

Дийлэнх тохиолдолд цусаар дамждаг болохоор бохир тариур хэрэглэх, бусдын сахлын хутга, шүдний сойз гэх мэтийн бага ч гэсэн цус хүрч болох эд зүйлийг хэрэглэхгүй байх, шивээс, персинг хийлгэхийн өмнө ариун цэврийн наад захын шаардлага хангаж байгаа эсхийг шалгах, А болон В гепатитын вакцин хийлгэх нь С гепатитаас урьдчилан сэргийлэх аргууд юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


44 сэтгэгдэл

  • Ямар ч шинж тэмдэг хэзээ ч илрээгүй элэгний шинжилгээ өөрчлөлтгүй.гэхдээ С вирустэйгээ 17жилийн өмнө оютан байхдаа санамсаргүй мэдсэн .хүүхдүүдэд болон нөхөрт халдаагүйтохиолдолд заавал интерферон эмчтлгээ хийлгэх шаардлагатай юу

  • heleh ug alga mash sain sait bna

  • С вирус хүнд ямар зовиур үзүүлдэг юм Зөхөн сүлүнгүс явахад л хэрэгтэй юм уу

    • мэдээлэлээ сайн уншдаа, Солонгос явахдаа гол нь биш, ихэнх хүмүүс Солонгос явахын өмнө ийм шинжилгээ хийлгэдэгээс ингэж ойлгосон байх, элэгний вирус бол хэзээ ч эдгэхгүй төгс эмчилгээ гэж байхгүй, ДОХ л гэсэн үг, ДОХ-с 100 дахин хурдан тархдаг өвчин

  • С вирус нь тоолуулахад 19 гарсан байна. энэ хэр ихэд тооцогдох вэ?
    - гэрийнхэн болон бусад хүмүүст халдаах эрсдэл их үү?
    - эмчилгээ заавад хийлгэх хэрэгтэй юу?
    - Нөхөр нь с вирустай эхнэр нь жирэмсэн бол урагт халдах уу? хариулж өгнө үү

  • sn bn uu bi elegnii c virustai ydarch sulidaad emchid vzvvlj zuwulguu awtal daraah zuwulguug ugsun kundam gdg tariag 3 hairtsagiig hiilgesen daraa ni gelitseron gdg tariag unjuud 1 udaa 2 ampulaar niit 10 udaa daraa ni 5 honogt 1udaa 6n sar hiilgeh emchilgeeg odoo hiilgej bna. ug ni bi ooroo em taria ogt heregledeggui ucgraas deerh tarianuudiig hiilgeh shaardlagatai yum boluu nadad zuwulguu ugch tuslaach

  • C virusend Transferfaktor mash,sain ur duntei bn lee shu.meddeg huniih n utas shu.99055814

  • zerleg gaxain eleg idvel ene uvchniig tusaxgui

  • aimaar yum emchiin zuwulguu sain dagax xeregt

  • sn bn u bi elegnii b birustai ene edgeh uu

    • Elegnii b virus gdg n belgiin zamaas avsan virus baidag. Tsaashid huntei haritsaand orohdoo zaaval hamgaalalt hiij bh heregtei. Hund ch ovchin tusaaj, oortoo ch ovchnoo ergeej sedruuleh muuhai shuu dee. Bas huuhedtei boloh tolovlogootoi baigaa bol hoish tavih heregtei. Uchir n huuhed ch gsn b virustei torno. Sain tal gehed yu uim, gehdee c virustai haritsuulbal jil emchilgee hiilgevel 100% edgerne. Gol n ter em n Yapon, America d zardag. Taniltai bol endees mash olon emchiin bichigee burduulvel tendeh emneleg ogdog yum. (3n hairtsag em 1 saya). Gehdee ooriin eruul mendiin tuluu neg jil, neg saya zartsuulah l yostoi gej bi bodoj bn.

      • ene yamar em yum be minii nohor c virustei ene emiig hereglewel vr dvn hir bol

      • sain baina uu
        yapond baidag ene emniihee neriig uguuch bi bas ene uvchnuur uvduud olon jil bolj baina tuslahiig guiya

  • Sain uu manai hvvhed turulhiin c virustai gj garsan nuhur bid 2 ter vyde yu ch mdhgvi bolhooro gaigvi bha gd ungurtsun odo hvvhed maani oi hvrch bn eniig unshsan chin aimar yuma odo bid yaval deer ve haana ochij vzvvlj ymar shinjilgee ugsun ni deer ve yaraltai hariulj tuslaach

  • tsusnii shinjilgeeg ni oguulj sain mergejliin emchiin hyanaltand oroh heregtei gej zovlii.Huuhed chini torolhiin Cvirustei garsan bol ehed ni bgaa yum bish uu? Bas toroh ued mes ajilbaraas avsan baij bolno.Gol ni tsusnii shinjilgee og.

  • Сайн байцгаануу би б вирустэй юм л даа солонгос явах гэсэн чинь болдоггvй ээ одоо удахгvй 10 хоногийн дараа шинжилгээнд орох юм л даа тэгээд вирvс тvр дардаг ямар нэгэн арга б.а уу хэлээд огооч гуйя

  • Ene yarigdaad baigaa interferon gedeg emiig odoo er ni Mongold l gantshan emchilgeed heeglej
    baih daa.America, Solongost bol emchilgeed ashiglalgui udaj baigaa.Ene virusiin uvchin
    1-2sar em uugad edgedeg uvchin bol bishee humuusee!Oln jiliin tursh udur bolgn em uuj emchid uzuulj
    Baij l emchilgeenii ur dung harna uu gehees hunii helsneer duraaraa ochood emiin sangaas em avaad uugaad edgedeg zuil bishee humuusee

  • manai nuhur c virustau gsn gehdee untmal bna gsn untmal bna gj yu gj bgan bol emchilgee hiilgehku bj boloh ym boluuuuu hariulj tus bolooch

  • za za

  • ss

  • ДЭМБ-аас хорхой өвсийг 100-гаад төрлийн өвчнийг анагааж чадах байгалийн антибиотек гэж үзээд алтан медаль олгожээ. Түгээмэл тархаж байгаа хортой хоргүй хавдар, элэгний хатуурал, сүръеэ, бруцеллёз, ходоодны шархлаа, бөөрний дутагдал болон архаг үрэвсэл, уушигний багтраа зэрэг өвчний үед эмийн эмчилгээтэй хавсрах болон дангаар хэрэглэхэд маш сайн үр дүн өгнө. Элэг бөөр, зүрхний бүх төрлийн өвчинд, цистит, өндгөвч, гуурсан хоолойн үрэвсэл, үргүйдэл, цусны өвчин, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хорт хавдрын хими, туяа эмчилгээтэй цуг дархлаа сайжруулах, эрт хөгшрөлтөөс сэргийлэх зэрэгт хэрэглэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрэглэх зааврыг 94448429, 96058429 утас буюу tse_amore5@yahoo.com хаягаар холбогдож аваарай.

  • би с вирустэй 1 жил болж байна, нэг бүтээгдхүүн хэрэглээд 1сар амраад шинжилгээ өгсөн асат алат буурч хэвэндээ гарсан байна, би маш их баяртай байгаа, хэвэнддээ байгаад байвал жилд 2 удаа хавар намар улирал солигдох үед хэрэглээд байхад болно гэсэн,уугаад 7 хоноод л эрч хүчтэй болоод,сэтгэл санаа сэргээд ирсэн, тимйээс “в”,”с” вирус тээж байгаа хүмүүс санаагаар унах хэрэггүй бага дээр нь зөв эмчилбэл элэгний эсэнд чинь нэвтрэч гэмтээж чаддаггүй гэсэн шүү.

  • Time ene ovchin aimar.bi setgler ih unj bn.yah ve.hezech arildgui gsn.zovhon virusig unulah emchlgel higddg.herv arhi tamhi eldv hool heglvel sereh urjdeg.ene uneen.hzech arhi pivo uuj bolhgui

  • Humusiig setgleer unaghgui gj edgrdeg gj heldg ch unende orood irtsen virus hezech usthgui gsn.zovhon untuulj.idevhiig ni darj ogdog.jil bolgon shijluulj emchlgee hilgeh shardlgatai.arhi piviig bur ogt hay.ter ni c viusin jinhen hool ni boldg.amidrhiin tuld uragshaa

  • Ymar em ur duntei ve.heleed ogldoooooooooooooooooooooooooooooo.c virusnd yu uuh vee.

  • virus untmal gdg ni untsan bol ayulgui gsn ug.ghdee servel ayultai.bid oorsdos hamarna.arhi pivo.hursn hairsn hool.shkolad gh mt zuil ni serechdg.tgher ayultai.

  • Ene bol doh doh doh gsn ug.uneen.hzeech edghgui.uhsench tsusnd chn bh l bolno.zuger untuulh aad ch brhgui ym.hzeech edgg.l emchle bdg.harmsad brhgui ym.edghgui gj bodhoor.Emch bolgni amnas bi sonssn.edghgUi gj

  • Urjhees ni hamgaalj.hor bolhoos ni hamgalj hemjend ni bailgh emchlge bdg.amidrh urmgui bolchloo.huhed garsnch virustei

  • interferon emchilgeeg hiilgesen hvn bn u ene emchilgeeg bvten jil hiilgedeg gsen her vr dvntei ym blo

  • hi? C virys emchilgee n zohivol byren edgerne. C virus n dotroo 1-5/genotype/ huvaagdana. 2.3 bol edgereh n hyalbar. 1,45emjilgee n udaan. 48 doloo honog emchluuleh shaardlagati. edgeddeggyi ovchin bol ogt bish. edgene,
    yamar emchilgee hiilgeh yamar ye shatand bgaa elgend chin gemtel ogson esehees shaltgaalah bh. cetgel sanaagaar unah hereggyi. zov emchee zov emchilgeegee songoh n chuhal. syyliin yed shineer mash sain emchilgeenyyd nemegdej bga. interferon, rivarrinaar gooloj emjildeg bsan. ter 2-n emchilgeenii yed yzyyleh muu yr dyn ih bdag/ noirgyiteh, setgel sanaa evgyirgeh, boo,lih, tolgoi ergeh, bueer uym tuurah geed/. zohison hyndee yr dyn yzyyldeg, zohohgyi bol emchilgeeg n zogsoodog. gehdee odoo interferon, rivaringyigeer emchleh shine emchilgeenyyd garch bgaa.Elgend gaj noloo uzuuleegyi bgaa bol ali boloh tohiroh emchilgeeg hyleeh heregtei. Arhi uuh, tamhi tatah, hurts hool idehgyi bval zygeer. deer zarim humuus ogt edegddeggyi gesen bh uym yagaad tegseniig medehgyi bna. 100 hyv edgeddeg gedgiig bi medne. itgeltei bai. Bygded namjilt hysie

    • зөв сайхан мэдээлэл өгсөн чамд баярлаллаа.

  • hi o mend nadad zowolgoo ogooch bi elegnii c birustai gej garsan odoogoos 3 sarin omno jiremsnii shinjilgeeni ywtsad odoo 5 sar garamtai jiremsen anhni hvvhed oiriin ved gedes dvvreed zvvn talaar hatgaj owdwwd bdag bollo mash ih aij bn nuruu mash ih hoshij owdono shees oir oir hvrne zowolgoo ogooch

  • Yg haana vzvvleh we haana sain elegnii emneleg bna

Сэтгэгдэл үлдээх