Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Батга юу хэлэх вэ?

batga-bairlalХүний бие эрхтний системийн гажуудал, доголдол нүүрний арьсан дээр янз бүрийн зүйл гарах, тууралт өгч, хөрзийх, батга гарах зэргээр илэрдэг байна. Иймд, хэрвээ таны нүүрэн дээр батга гарч, таныг тэмцэлд дуудаж эхэлсэн, аль эсвэл гарсан батга чинь сайтар арчилж, эмчилсэн ч дахин гарч зовоогоод байвал та бидний өгөх зөвлөгөөний дагуу бие эрхтний үйл ажиллагаандаа нэг анхаараад үзээрэй. Мөн арьсаа тогтмол арчлахаа зохистой мартуузай.

1 & 2: Хоол боловсруулах системийн гэмтэл. Хөмсөгний дээгүүр гарах батга, түүнтэй адил арьсны эмгэгүүд нь зүй бус хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд үүссэн эмгэг өөрчлөлтийг гэрчилнэ. Иймд хэрвээ таны нүүрний энэ хэсгээр батга гарч байгаа бол эрүүл, зөв хооллож, илчлэг, тослог ихтэй бүтээгдэхүүн идэхээс аль болох зайлсхийх хийх хэрэгтэй. Түүнчлэн, буцалсан цэвэр ус сайн ууж, өргөст хэмх зэрэг шүүслэг хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

3:Элэг.- Элэгний толь болох уг хэсгээр элдэв батга гарах болсон бол та согтууруулах ундааны төрлийн зүйл, өөх тос ихтэй, хүнд хоол хүнсээ хязгаарла. Мөн хүний биед харшил өгөхүйц хоол унд идсэний улмаас эл хэсэгт батга гарах нь элбэгшдэг тул идэж буй хүнсний бүтээгдэхүүний тань найрлагад таны биед харшлах зүйл байгаа эсэхийг нэг нягтлаад үзэхэд гэмгүй. Үүний зэрэгцээ өдөрт нэг удаа 30 минут хөнгөн дасгал сургуулилт хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.

4 & 5: Бөөр- Нүдний эргэн тойронд гарах толбо, хар батга, зурааснууд нь хүний биед ус дутагдаж, бөөрний үйл ажиллагаа доголдсонтой холбоотой. Иймд, шингэн зүйлс сайн уугаарай. Харин цагаан батга гараад байгаа бол хэт олон цагаар ажиллаж, ядарч, улмаар бие мах бодь тань үүнийг эсэргүүцэж байгаагийн илрэл шүү.

6: Зүрх.- В-гийн төрлийн амин дэмийн дутагдал түүнээс улбаалан зүрх судсанд ямар нэгэн өөрчлөлт орж, зүрхний цусан хангамж муудсаны илрэл энэ хэсэгт батга гарсанаар эхэлдэг.

Халуун ногоотой хоол, махны хэрэглээгээ багасгаж, цэвэр агаар амьсгалахыг хичээ. Тослог ихтэй хүнсний бүтээгдэхүүнээ Омега-3-аар баялаг загас, ургамлын үр, самар зэргээр орлуулвал зүгээр. Түүнчлэн, зүрхний өвчлөл, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэхэд тустай болох нь судалгаагаар батлагдсан В-гийн төрлийн амин дэмээ хоол хүнсээрээ дамжуулан нөхөөрэй. Энэ хэсэг батга их гарахын хэрээр нүхжилт үүсч, тослогтдог тул гоо сайхны бүтээгдэхүүндээ бас анхаарахад илүүдэхгүй.

7 & 8: Бөөр.  Нүүрний энэ хэсэг мөн бөөрний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд таны биед шингэн дутагдаж байгааг илтгэж байгаа юм. Та кофе, согтууруулах ундааны төрлийн зүйлсээ багасгаж, биед шаардлагатай шингэнээ зохистой зүйлээр нөхөөрэй.

9 & 10:Амьсгалын эрхтэн, системийн үйл ажиллагаа. Та тамхи татдаг, эсвэл харшилтай юм биш биз? Нүүрний уг хэсэгт эдгээрийн аль нэгнээс үүдэлтэй эмгэг өөрчлөлтөөс үүдэн батга гардаг. Мах, согтууруулах ундаа, кофейн, чихэр зэрэг хүчиллэг зүйлсээс эрс татгалзаж, жимс, ногоо, улаан буудай түлхүү хэрэглэн, агаар салхинд гарч, арьсаа сайтар амраахыг зөвлөж байна.  Түүнчлэн арьсандаа гар утас, чихэвч зэрэг өдөр тутам хэрэглэдэг бохирдол ихээр агуулдаг зүйлс хүргэхгүй байхыг хичээгээрэй. Арьсны эмгэгийг эдгээр зүйл улам даамжруулдаг гэдгийг мартаж болохгүй.

11 & 12: Даавруудын нөлөө. Стресс, дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээр газарт батга, толбо гардаг. Хэдийгээр зарим дааврын нөлөөг зохицуулах боломжгүй байдаг боловч, сайн амарч, арьсаа зохистой арчлан, шингэн зүйлс сайн уух нь үр дүнгээ өгч, дааврын нөлөөгөөр гарч буй батгатай тэмцэхэд туслах болно.

13:Гэдэсний үйл ажиллагаа. Хоолны шингэцийг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг ислэг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн, овьёос түлхүү хэрэглээрэй. Ургамлын гаралтай цай, тэр дундаа ногоон цайгаар биед хэрэгтэй шингэнээ нөхөж, ходоод гэдсээ хямрахаас урьдчилан сэргийлвэл энэ хэсэгт батга гарах явдал зогсох болно.

14:Зовиур, шаналал. Бие мах бодь тань ямар нэгэн өвчин зовиур, сэтгэлийн шаналалтай байгаагийн шинж тэмдэг энэ хэсэгт батга гарсанаар илэрнэ. Бясалгал хийж, бие мах бодио амар тайван байлгахыг хичээ. Дасгал сургуулилт тогтмол хий. Ямар нэгэн зүйлд байнгын санаа зовинож, бухимдлаас өөрийгөө ангижруулаарай. Танд эрүүл энхийг хүсье.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


3 сэтгэгдэл

  • vnen baih

  • Үнэний хувьд ч үнээн, гэхдээ тухай бүрийнх нь яаж эмчлэх талаар бичээгүй нь харамсалтай, яаж эмчлэхийг нь өөр хаанаас мэдэж болох вэ? Мааш их хэрэгтэй байна.

  • үнэн байна аа баярлалаа

Сэтгэгдэл үлдээх