Зөвлөгөө, Хүүхэд|(2013-04-10 09:40)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хүүхдийн цүнх хоёр кг-аас илүү хүнд байж болохгүй

huuhdiin-tsunhТа хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү? Магадгүй энэ асуултанд олон аав ээжүүд тийм гэж хариулах байх Гэхдээ тэдний олонх нь хүүхдээ өдөрт хэдэн кг ачаа үүрч явдагийг тооцоолоогүй байх. Тэгвэл хүнд цүнх хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн чинь эрүүл мэндэд үүрч байгаа цүнх нь чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Тиймээс та хүүхдийнхээ хичээлд үүрдэг цүнхийг хүнд , хөнгөн, биед эвтэйхэн эсэхийг нь шалгаад үзээрэй. Хамгийн түрүүнд танд бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин хоёр кг байх ёстойг хэлье.Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс та хүүхдэдээ аль болох өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр бүсэлдэг цүнх сонгохыг хичээгээрэй. Энэ нь хүүхдийн тань эрүүл мэндэд тустайг зөвлөж байна. Хэрэв хүүхэд чинь цүнхэндээ хүнд жинтэй хавтгай зүйл авч явдаг бол түүнийг нь аль болох нурууных нь талд хийгээрэй. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардалагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 4 = 8