Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Витамин В12-ын дутагдлаас үүсэх цус багадалт

Витамин В12-ын солилцоо

Витамин В12 нь мах, өндөг, бяслаг, сүү, элэг бөөр зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд уурагтай нэгдсэн байдалтай агуулагддаг. Харин ургамалд витамин В12 агуулагддаггүй. Хүн хоногт хоол тэжээлээрээ 5-30 мкг витамин В12-ыг авдаг ба үүнээс 3-5мкг нь шимэгддэг. Хоногт дунджаар 2.5 мкг витамин В12-ыг шээс, өтгөнөөр гадагш алддаг. Насанд хүрсэн эрүүл хүний биед 2-5 мг витамин В12 агуулагддаг. Түүний ихэнх нь (ойролцоогоор 1000мкг) элгэнд нөөцлөгддөг. Элгэнд витамин В12 нь 5-дезоксиаденозил болон өвөрмөц уурагтай холбогдсон байдалтай байдаг. ВитВ12-ын сийвэн дэхь агууламж 200-900 пг/мл. Витамин В12-ын дутагдал үүсэхэд хүнд 3-6 жил шаардагдана. Жирэмсэн, хөхүүл үед мөн өсвөр насанд бэлгийн бойжил ид явагдаж байгаа зэрэг бодисын солилцоо идэвхитэй явагдаж байгаа үед хэрэгцээ нь ихэсдэг. Хүүхэд эхээс төрөхдөө витамин В12-ын нөөц харьцангуй ихтэй гардаг.

Хоол тэжээлээр витамин В12 нь уурагтай холбоотой байдлаар орж, ходоодонд давсны хүчлийн нөлөөгөөр уургаасаа салж, R уурагтай холбогдож бүрдэл үүсгэдэг. Энэ уураг нь электрофорезийн хөдөлгөөнөөрөө гастромукопротейнээс арай хурдан тул R-yypaг гэж нэрлэгдсэн. В12 – R-уургийн бүрдэл нь 12 хуруу гэдсэнд нойр булчирхайгаас ялгарах уураг задлах ферментүүдийн нөлөөгөөр R-yypraacaa сална. Чөлөөтэй болсон В,2 нь нарийн гэдсэнд орж ирсэн ходоодны фундаль хэсгийн париеталь эсээс ялгарч гардаг дотоод фактортай нэгдэж бүрдэл үүсгэнэ. 1 мг гастромукопротейн нь 25 мкг В12-ыг өөртөө холбодог. Гастромукопротейн нь уураг задлагч ферментүүдийн нөлөөчеөс В12-ыг хамгаалж байдаг. В12- гастромукопротейны бүрдэл нь цааш цутгалан гэдсэнд очиж, Са-н ионы оролцоотойгоор нарийн гэдэсний дунд, доод хэсэгт байрлах өвөрмөц рецепторуудтай холбогдсоноор нарийн гэдэсний салст бүрхэвчийн эсийн митохондрт нэвтэрдэг. Гэвч зарим судлаачид бие махбодид орж байгаа В12~ын 1% орчим нь дотоод факторын оролцоогүйгээр шиэмгддэг гэж үздэг. Эндээс В12 нь цусанд орж транскобаламин li-тай холбогдож, ясны улаан чөмөг болон элэг рүү зөөвөрлөгддөг. Транскобаламин нь элгэнд нийлэгждэг р-глобулины төрлийн уураг юм.

Витамин В12- нь метилкобаламич, 5-дезоксиаденизилкобаламин гэсэн 2 коферменттэй.

1. Метилкобаламин нь ДНХ-ийн үүсэлд оролцдог

Метилкобаламин фолийн хүчлийг идэвхижүүлсэнээр уридинмонофосфатаас тимидинмонофосфат үүсэхийг нөхцөлдүүлдэг. Тимидинмонофосфат нь эсийн ДНХ-ийн үндсэн материал юм. Тимидинмонофосфат үүсэхэд фолийн хүчлийн идэвхитэй кофермент-5,10 метилентетрагидрофолийн хүчил гол чөлөө үзүүлдэг. 5,10 метилентетрагидрофолийн хүчлээс эхлээд 5-тетрагидрофолийн хүчил, дараа нь тетрагидрофолийн хүчил үүсэх бөгөөд тетрагидрофолийн хүчлээс эргээд 5,10 метилентетрагидрофолийн хүчил үүсдэг. Витамин В12 дутагдахад энэ битүү гинжин урвал саатсанаар тимидины нийлэгжилт алдагдаж. улмаар ДНХ-ийн үүсэл саатдаг.
- Метилкобаламин нь метионины нийлэгжилтэнд оролцдог: Эсийн цитоплазм дотор кобаламин нь гомоцистейн- метионинметилтрансфераз (метионинсинтетаза)-ын кофакторын үүрэг гүйцэтгэснээр N-метилтетрагидрофолатаас метилын бүлгийг гомоцистейн рүү зөөзөрлөх явцад метионин үүсгэг. 5-метилтетрагидрофолатаас метилийн бүлгийг зөөвөрлөх явцад гомсцистейнээс метионин үүсдэг. Иймд витамин В12 -ын дутагдлаас үүсэх цус багадалтын үед метионины үүсэл багассанаар холин агуулсан фосфолипидуүдийн үүсэл саатдаг.

Сукцинил КоА-ын үүсэлд оролцдог

Эсийч митохондр дотор метилкобаламин нь метилмалонил КоА- мутаз кофөрмэнтийн үүрэг гүйцэтгэснээр метилмалонил КоА-ыг сукцинил КоА-д шилжүүлдэг. Иймд витамин В12 дутагдхад метилмалонил КоА- мутазын идэвхи саарч өөхний хүчлийн солилцоо хямарснаар хэвийн биш өөхний хүчлүүд нь миалин бүрхүүл дээр хуримтлагдаж, түүнийг гэмтээдэг.

2. Дезоксиаденозилкобаламин нь өөхний хүчлийн солилцоонд оролцдог

Өөхний хүчлийн задралын дүнд пропионы хүчил, түүний задралын дүнд метилмалоны хүчил, түүнээс хувны хүчил үүсдэг. Хувны хүчил нь Кребсын циклийн үндсэн бүтээгдхүүн юм. Дезоксиаденозилкобаламин нь метилмалоны хүчлээс хувны хүчил үүсэх процесст оролцдог. Витамин В12 дутагдахад өөхний хүчлийн дутуу задралын бүтээгдхүүн мөтилмалоны хүчил үүссэнээр нугасны миелин бүрхүүл гэмтэж мэдрапийн тогтолцооны талаас өөрчлөлт илэрдэг. Түүнчлэн валин, метионин зэрэг амин хүчлүүдийн задралын үед биед метилмалоны хүчил үүсдэг.

Витамин В12 дутагдах шалтгаан

1. Хоол тэжээлээр Витамин В12-ыг хангалттай авч чадахгүй байх: аж амьдралын хүнд байдал, хоол тэжээлийн хомсдол, цагаан хоол иддэг хүмүүс.

2. Витамин В12- ын шимэгдэлт алдагдах: ХороН цус багадалт, ходоодны хатингаршилт үрэвсэл, ахлоргидри, ходоодны шарх, ходоод гэдэс тайрагдах, ходоодны фундаль хэсгийг хамарсан органик өөрчлөлт, нарийн гэдэсний үйл ажиллагааны хямрал, глютион мэдрэг энтЕропати, нарийн гэдэс тайрагдах, целиаки, нарийн гэдэсний хорт хавдар болон лимфом, Иммурсландын хам шинж, нойр булчирхайн архаг үрэвсэл, ялангуяа трипсины ялгарал буурах, Золлингер-Эллисон, Иммерсланд – Грасбекын хам шинж, лимфом, склеродерми гм. Мөн янз бүрийн эмийн (колхицин, неомицин, бигуанид, цимитидин, ПАСК гм) нөлөөгөөр витамин В12 – ын шимэгдэлт алдагддаг.

3. В12 -ын молекулын бүтцийн өөрчлөлт, ДФ-ын эсрэг эсрэг бие үүсэх, ДФ – Витамин В12-ын бүрдлийн эсрэг эсрэг бие үүсэх, гм.

4. Витамин В12 -ын хэрэгцээ ихсэх: Жирэмслэлт, хөхүүл үе, янз бүрийн хавдарууд, гипертиройдизм, бодисын солилцоо эрчимжих , цусны болон бусад хорт хавдарууд, архаг цус задрал гм.

5. Витамин В12-ын зарцуулалт ихсэх : Шимэгчид, дисбактериоз, дивертикул, мухар гэдэс, гэдэс тайрагдсаны улмаас залгагдах гм.

6. Дархлалын шалтгаан: ходоодны париеталь эсийн цитоплазмын эсрэг эсрэг биө үүсэх, аутоиммун эмгэгүүд (Хашимотогийн тиройдит, микседем, ревматойд артрит, )гм.

7. Генетикийн хүчин зүйл: Цусны А бүлэг, төрөлхийн дархлалын дутагдал г.м.

8. Транскобаламин ll-ын дутагдал: Элэгний эмгэгүүд

9. Витамин В12- ын нөөц багасах: Элэгний тархмал хатуурал, заримдаа элэгний архаг идэвхитэй үрэвсэл

Эмгэг жам, эмнэл зүй

Биө махбодид метилкобаламин дутагдсанаас фолийн хүчил өөрийн идэвхитэй хэлбэр болох төтрагидрофолийн хүчилд шилжиж чадахгүйгээс ДНХ-ийн нийлэгжилт буурна. ДНХ-ийн нйилэгжилт буурснаас цусны эсүүд, тухайлбал улаан эсийн үүсэл саатна. Үүний үр дүнд улаан эс хэмжээгээрээ томорч, бие гүйцэж чадаагүйгээс бөөм агуулсан улаан эс, бөөмийн хальсны үлдэгдэл агуулсан улаан эсүүд захын цусанд гарч ирдэг. Витамин В12 дутагдлын цус багадалтын үед ургийн хөгжлийн үеийн эсийг санагдуулам том эсүүд үүсдэг. Үүнийг мегалобластын цус төлжилт гэж нэрлэдэг. Иймд Витамин В12-ын дутагдалаас үүссэн цус багадалтын үед цусны эсүүдийн үүсэл саатсантай холбоотой төлжилт багассан, макро-мегалоцитийн цус багадалт үүсдэг. Мөн цагаан эс, ялтас үүсэл саатсанаас захын цусанд лейкопени, тромбоцитопени илэрнэ.

Дезоксикобаламины дутагдлын улмаас өөхний хүчлийн дутуу задралын бүтээгдхүүнүүд болох пропионы хүчил, метилмалоны хүчил биед хуримтлагдаж мэдрэлийн эсийн миелин бүрхүүлийг гэмтдэг. Иймд витамин В12-ын дутагдлаас үүссэн цус багадалтын үед мэдрэлийн системийн талаас өөрчлөлтүүд илэрдэг. Витамин В12- ын дутагдалд хүргэсэн шалтгаанаас үл хамааран витамин В12-ын дутагдлаас үүсэх цус багадалтын үед дараах шинжүүд илэрдэг.

Үүнд

1. Цус багадалтын ерөнхий шинжүүд
2. Ходоод гэдэсний замаас хоол ундны шингэлт өөрчлөгдөх
3. Мэдрэлийн системийн талаас фуникулын миелозын шинж илэрдэг.

Өвчтөнийг харахад хөөнгөтсөн, арьс салст цонхигор цагаан, шаранга туяатай байдаг. Хүнд хэлбэрийн цус багадалт байгаа үед салст шарлаж, заримдаа бага зэрэг халуурч болдог. Цус багадалтаас болж өвчтөнд миокардиодистрофын өөрчлөлт илэрнэ. Үүнээс болж ачааллын үед амьсгаадах, зүрх дэлсэх, зүрхний авиа бүдгэрэх, зүрхний орой дээр агшилтын зөөлөн шуугиан сонсогдоно.

Витамин В12-ын цус багадалтын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас олон янзын шинж илэрдэг. Үүнд: Зарим өвчтөнд хэл хорсох, хэл үрэвсэж цуурах, мөхлөгүүд мөлийж алга болдог. Ийм хэлийг лакдсан хэл гэдэг. Ихэнх тохиолдолд өвчтөнүүдэд хоол ундны шингэлт муу, гүйлгэдэг, хоолондоо дургүй гэсэн зовцурыг хэлдэг. Хэрвээ ДФ-ын дутагдлаас болж витамин В12-ын дутагдлын цус багадалт үүссэн бол ходоодны шүүсийг шинжлэхэд түүнд ходоодны хүчил, пепсины хэмжээ буурсан байдаг. Мөн элэг, дэлүү бага зэрэг томордог.

Үзлэгээр мэдрэхүйн өөрчлөлтүүд, фуникулын миелозын шинжүүд илэрнэ. Үүнд: Эрээн булчин бадайрах, хорхой гүйж байгаа юм шиг санагдах, хөлийн ул бамбагар юм шиг санагдах зэрэг гаж мэдрэмжүүд, сонсох, үнэрлэх, амтлах чадвар өөрчлөгдөх, халуун, хүйтнийг мэдрэхгүй болох зэрэг өнгөц мэдрэхүйн өөрчлөлтүүд гарч ирнэ. Заримдаа булчин
сулрах, булчингийн атрофи болох ба хүнд үед гүн мэдрэхүйн алдагдал, тэнцвэрийн өөрчлөлт, сонсгол болон харааны галлюцинац илрэх, аарцгийн эрхтнүүдийн үйл ажиллагааны хямралууд , доод мөчдийн саа ажиглагдана.

Оношлогоо, шинжилгээнд гарах өөрчлөлт

Захын цусны шинжилгээнд улаан эс, цагаан эс, ялтсын тоо хэмжээ бүгд цөөрнө. Улаан эсийн эзэлхүүн (110ц3 түүнээс дээш). ба голчийн хэмжээ ихсэж (12 мкм түүнээс дээш), макро-мегалоцитийн, гиперхромын, төлжилт дарангуйлагдсан цус багадалт илрэнэ. Захын цусанд бөөм, бөөмийн үлдэгдэл (Жолл -Хауэллын биенцэр), бөөмийн хальсны үлдэгдэл (Кеботын цагираг) агуулсан улаан эсүүд гарч ирнэ. Ретикулоцитийн тоо багассан байдаг.

Цагаан эсийн тоо, ялангуяа мөхлөгт эс багасна. Цагаан эс хэмжээний хувьд томрон, нейтрофиль эсийн тасархайжилт олшроно. Үүнийг гиперсегментац болсон нөйтрофиль гэж нэрлэдэг.Үүний зэрэгцээ ганц нэг метамиелоцит, миелоцит гарч ирж болно. Мөн ялтсын тоо цөөрсөн байдаг.

Ясны улаан чөмгөнд улаан эсийн урьдал эсүүд, мегалобластуудын тоо олширсон байдаг. Үүнийг ясны улаан чөмөгний хөх шинж гэж нэрлэдэг . Зарим тохиолдолд элэг, дэлүүнд цус төлжилт явагддаг. Энэ тохиолдолд элэг, дэлүү томрох нь ажиглагддаг.
Сийвэнд витамин В12-ын түвшинг тодорхойлох нь витамин В12-ын дутагдалаас үүссэн цус багадалтын оношлогоонд чухал ач холбогдолтой. Харин витамин В12-ын дутагдалын цус багадалтын үед сийвэнд төмрийн хэмжээ гол төлөв хэвийн, эсвэл бага зэрэг ихэсдэг. Сийвэнд шууд бус билирубины хэмжээ ихсэнэ.
Витамин В12-ын дутагдалын цус багадалтын шалтгааныг олохын тулд ходоод, гэдэсний замыг зайлшгүй шинжлэх шаардлагатай. Ходоодыг рөнтгөнд харахад ходоодны хөдөлгөөн алдагдаж, хуниаснууд нь гөлийсөн байдаг. Ходоод дурандахад ходоодны хатингаршилт үрэвсэл илэрнэ. Энэ нь эдийн шинжилгээгээр батлагддаг.

Витамин В12-ын дутагдалын цус багадалтын үед оношийг төгс тавихаас нааш эмчилгээг хийж болохгүй.

Витамин В12 дутагдлын цус багадалтын оношлогооны шалгуурууд

Оношлогооны үндсэн шалгуурууд

1. Гиперхромын цус багадалт
2. Захын цусанд улаан эсийн эзэлхүүн болон, голчийн хэмжээ ихэсч, бөөм, бөөмийн хальсны үлдэгдзл агуулсан улаан эсүүд гарч ирэх, ретикулоцитийн тоо багасах
3. Захын цусанд цагаан эсийн тоо цөөрөх, нейтрофилийн тасархайжилт багасах
2. Захын цусанд ялтсын тоо цөөрөх

5. Ясны улаан чөмөгний эсийн шинжилгээнд улаан эсийн эгнээний эсүүдийн тоо ихэсч, мегалобластууд гарч ирнэ. Харин витамин В12-ыг эмчилгээнд 1-2 удаа тарьсны дараа мегалобластууд арилдаг.

3. Эмнэл зүйд фуникулын миелозын шинж илрэх

4. Цусанд витамин В12-ын агууламж багасах

Оношлогооны нэмэлт шалгуурууд

1. Ходоодны хатингаршилт үрэвсэл, ходоодны шүүсэнд давсны хүчил, пепсин гастромукопротейны агууламж буурах, алга болох

2. Цусанд ходоодны париеталь эс болон, гастромукопротейн эсвэл ВитВ12+ гастромукопротейны эсрэг эсрэг бие тодорхойлогдох

3. Шеллингийн сорил эерэг гарах

4. Шээсээр ялгарч гарах метилмалоны хүчлийн хэмжээ ихсэх (Хэвийн үед шээсээр хоногт 0-3.5мг метилмалоны хүчил ялгарч гардаг.)
5. Витамин В12-ыг эмчилгээнд хэрэглэснээс 5-7 хоногт захын цусанд ретикулоцитийн тоо эрс ихсэх.

Эмчилгээ

Нэгэнт витамин В12-ын дутагдлаас үүссэн цус багадалт гэдэг нь тодорхой болсон үед эмчилгээнд витамин В12-ыг хэрэглэнэ. Энэ зорилгоор эмнэлэгийн практикт цианкобаламин, оксикобаламин, аденозилкобаламиныг хэрэглэдэг.

Гидроксикобаламин нь уурагтай сайн нэгддэгээрээ цианокобаламинаас ялгаатай бол аденозилкобаламин нь өөхний хүчлийн солилцоонд оролцдогоороо фуникулын миелозод хэрэглэхэд нөгөө хоёр бэлдмэлээсээ илүү үр дүнтэй байдаг.

Витамин В12-ын дутагдлаас үүссэн цус багадалтын эмчилгээнд хоногт цианокобаламиныг 200 – 400 мкг-ийг , хүнд үед энэ тунгаар хоногт 2 удаа, 4-6 долоо хоногийн туршид тарьж хэрэглэнэ. Харин гидроксикобаламиныг хоногт 1мг-аар 4 долоо хоногийн туршид хэрэглэнэ. Витамин В12-ыг эмчилгээнд тарьж хэрэглэснээс 3-4 дэх хоногт захын цусанд ретикулоцитийн тоо өсөж, 5-8 дахь хоног дээр хамгийн дээд хэмжээнд хүрдэг. Үүнийг ретикулоцитийн криз гэж нэрлэдэг. Энэ курс эмчилгээний дараа барих эмчилгээг үргэлжпүүлэн хийнэ . Үүнд: Цианкобаламиныг 400-500 мкг-аар  7хоногт 1 удаа 2 сарын турш, цаашид энэ тунгаараа сард 2 удаа 2-3 cap тарина. Хэрвээ барих эмчилгээнд оксикобаламиныг сонгосон бол 500мкг-аар 7хоногт 1 удаагаар 3 сарын туршид хэрэглээд, дараа нь энэ тунгаараа сард 1 удаа тарьж хзрэглэнэ.

Харин ходоод бүрэн, эсвэл хэсзгчлэн тайрагдсаны дараа гемоглобин, улаан эсийн тоо хэвийн хэмжээнд байсанч гэсэн витамин В12-ыг барих тунгаар хэрэглэх шаардлагатай.
Фуникулын миөлозын үед витамин В12-ыг өндөр тунгаар (хоногт 1000мкг), эсвэл аденозилкобаламиныг 500мкг-аар хэрэглэнэ. Фуникулын миелозод аденозилкобаламиныг хэрэглэж буй тохиолдолд цианокобаламин юмуу, гидроксикобаламиныг эмчилгээнд хавсруулж хэрэглэнэ. Учир нь энэ кофермент нь цус төлжилтөнд нөлөөлөхгүй.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх