Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Өндгөвчний үрэвсэл

Тодорхойлолт, тархалт

Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Эмэгтэйчүүдийн өвчний дотор өндгөвчийн үрэвсэл нилээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчлөхөөс илүүтэй умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг.
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл
Хламиди, микоплазм, уреаплазм, энтерококк, гонококк (заг хүйтэн өвчний үүсгэгч), стрептококк зэрэг өвөрмөц эмгэг төрүүлэгчээр өндгөвчний үрэвсэл үүсч болно. Сүрьеэ өвчний шалтгаантай өндгөвч, умайн гуурсны үрэвсэлт өвчин хөгжиж буй орнуудад тархалт өндөр байна.
Ихэнхидээ үтрээ болон умайд байгаа халдвар өгсөх байдлаар тархсанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл төрөлт, үр хөндөлтийн улмаас умайд үүссэн үрэвсэл болон янз бүрийн шалтгаантай үтрээний үрэвслүүдийг эмчлүүлэхгүй архагшуулснаас халдвар үтрээнээс умайн хөндий рүү, умайн хөндийгөөс умайн гуурсан хоолой рүү, умайн гуурсан хоолойноос өндгөвч рүү дамжин тархах байдлаар өвчлүүлдэг.
Мөн бэлгийн ариун цэвэр сахихгүй байх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох, бэлгийн олон хавьтагчтай байх, стресс, дархлаа сул байх зэрэг нь өндгөвчний үрэвсэл үүсэх эрсдэлт хүчин зүйлс болно.
Шинж тэмдэг
Хэвлийн доод хэсгээр өвдөх, ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба өвчний хурц үед халуурах, үтрээнээс салсархаг, идээрхэг ялгадас гарч болно. Өвчний хурц үед эмчилгээ хийхгүй байснаас өвчин архаг, намжмал хэлбэрт шилжих ба биеийн эсэргүүцэл суларсан үед үе үе сэдрэл өгч хэвлийн доод хэсгээр хөндүүрлэж, биений юмны мөчлөг алдагдана. Биений юмны хэмжээ ихэсч, өвдөлттэй ирэх эсвэл хэмжээ нь багасч болно. Ихэнх тохиолдолд биений юм ирэхээс өмнө болон ирсэний дараа өтгөн бор, цусархаг өнгөтэй ялгадас гарна. Зарим тохиолдолд уг ялгадас үнэртэй байж болно. Бэлгийн харьцааны үед ууц нуруугаар өвдөх шинж тэмддэг илэрнэ. Өвчин архаг хэлбэрт шилжсэний улмаас амархан ядрах, нойргүйдэх, амархан уурлах зэрэг шинж тэмдэг гарч болно. Өндгөвчний үрэвсэлт өвчнийг эмчлэхгүй, удаан хугацаанд явсан тохиолдолд идээт буглаа үүсч болно. Идээ нь томорсон үед айхтар халуурч, биеийн байдалд нь нөлөөлж эхэлбэл зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай.
Оношлогоо
Дээр дурьдсан шинж тэмдгүүд болон ЭХО-д харах, эмэгтэйчүүдийн үзлэг хийх, үтрээний мазок болон эсийн шинжилгээ хийж оношоо тодорхойлно. Эмэгтэйчүүдийн үзлэгээр өндгөвчийн хэмжээ томорсон, өвдөлттэй байж болно. Мөн цусны ерөнхий шинжилгээгээр үрэвслийн шинж тэмдэг гарна.
Эмчилгээ, тавилан
Өндгөвчний үрэвслийн эмчилгээг эхлэхийн өмнө шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бэлгийн замаар дамжих халдвараас шалтгаалсан өндгөвчний үрэвслийн үед өвөрмөц эмчилгээ шаардлагатай. Өндгөвчний үрэвслийн үед эмчийн заавраар эмчилгээ хийх хэрэгтэй. Эмчилгээг дараах чиглэлээр хийнэ.
Бактерийн эсрэг эмчилгээ – антибиотик эмчилгээг бактери ургуулах шинжилгээ хийж антибиотик мэдрэг чанарын шинжилгээ хийсний үндсэн дээр хийвэл илүү үр дүнтэй.
Сүрьеэ, заг хүйтэн, хламид зэрэг өвөрмөц эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн өндгөвчний үрэвсийн үед өвөрмөц эмчилгээ хийнэ.
Хордлогын эсрэг эмчилгээ – хурц үрэвслийн үед хордлогын шинжүүд гардаг ба шингэн нөхөх, аминдэм өгөх зэргээр хордлого тайлах хэрэгтэй.
Үрэвслийн эсрэг эмчилгээ – өвөрмөц бус үрэвслийн эсрэг эмчилгээг хийнэ.
вчин намдаах эмчилгээ – хурц үед өвдөлт их байдаг учир өвчин намдаана.
Өндгөвчний хурц үрэвслийг бүрэн төгс эмчлээгүйн улмаас бага аарцгийн эрхтэнүүдэд наалдац үүсч үргүйдэлд хүргэх аюултай. Мөн өндгөвч, умайн гуурсны үрэвсэл нь биены юмны мөчлөгийн алдагдал, умайн гадуурх жирэмслэлтийн шалтгаан болдог.
Хяналт
Эмчилгээг хийлгэсний дараа сэдрэлээс урьдчилан сэргийлж шарлага эмчилгээ, биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулах эмчилгээг сайн хийх хэрэгтэй.
Биеийн эсэргүүцэл дархлаагаа сайжруулах, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх, үр хөндөлт хийлгэхгүй байх зэргээр өндгөвчний үрэвслээс сэргийлж болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


7 сэтгэгдэл

  • Баярлалаа. Энгийнээр маш ойлгомжтой хэрэгтэй мэдээлэл байна. Яг хэрэгтэй байсан юм.

  • сайн байна уу энэ бэлгийн замаар хэрэвв өндгөвчний үрэвсэлтэй болсон бол юу юуг илүү анхаарах вэ мөн цаашид эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой болуу

  • Сайн байна уу эхэ өвчин даарснаас болж үрэвсэж болох уу

  • Өндгөвчний үрэвслийг яаж мэдэх вэ түүнийг яаж эмчлэх вэ эмчлэх боломж бий юу хэлж өгч туслаач үнэхээр хэрэгтэй байна

  • Сайн байнуу би мазок өгөөд өвчтэй гарсан юмаа тэгсэн надад илэрсэн өвчний шинж тэмдэг нөхөрт маан ямарч илэрц байхгүй байх юм энэ өвчтэй гэсэн үгүү би яг юу гэж ойлгохоо сайн мэддгүйээ

  • 2 tsawiar hatgaad nuruu owdod ewgyi uner unerteed ym irheer mash ih owdod duussanii dra otgon ulaan ym garaad bga triig n shawharch bna gj bodood bsan ugui ym bhda bas zaawal belgiin haritsaand orson tohioldod l ondgowch owddog ymuu

  • Torood 7sar boljiin bienii ym 3sart boljbbxad irsen irexdee ix xemjet irex ym omno ni tgj irdegkv bsan odoo asar ix xemjeet ireed bn yunaas bolj bgan bol 10aad xonog vrgeljilne

Сэтгэгдэл үлдээх



4 + 7 =