Uncategorized|(2013-02-15 09:50)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Орчиндоо сайхан үнэрийг мэдэрцгээе

Хүний сэтгэл санааг сэргээдэг нэг хүчтэй зүйл бол үнэр. Настр өргөөд зогсохгүй тайвшруулах , тайван нойрсуулах өөрөөр хэлбэл амраах ч үйлчилгээтэй. Хамгийн гоё бөгөөд гол давуу тал нь үнэр тэр дороо үйлчилдэг. Өрөө бүр өөр өөр үнэртэй.

Ажлын өрөө – Эвкалипт
Толгой чинь нэг л ажиллаж өгөхгүй байна уу? Тэгвэл ажлын өрөөнд чинь эквалиптын үнэр дутагдаж байгаа юм байна.  Эвкалипт анхаарал төвлөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж.

Гал тогоо – Кофе
Кофе шиг хүчтэй сэргээж өдрийн турш сэргэг байлгах үйлчилгээтэй үнэр энэ хорвоод бараг үгүй.  Кофений үнэр нь ундаанаасаа дутахгүй сэргээдэг болох нь олон судалгагаар нотлогдсоор байна.  Сүүлийн үеийн мэдээгээр Солонгос, Герман болон Японы судлаачид кофены үнэр стрессийн  хам шинжийг багасгадаг болохыг нотолсон байна.

Унтлагын өрөө – Лаванда
Лаванда цэцэг тайвшруулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Биеэ суллаж амрах, гүн хямрал стресстэй тэмцэхэд тус болдог. Тэгээд ч зогсохгүй тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, анхаарал сэрэмжийг дээшлүүлэх  үйлчлэл энэ цэцгийн үнэрэнд бий.

  Хүүхдийн өрөө – Жүрж
Нимбэг, жүрж, гоо жүржийн үнэр баярын уур амьсгал авчирдаг. Сэтгэл санаа сэргээдэг. Мөн хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд аль хэдийн баталсан билээ. Тэгээд ч жүржийн төрлийн эфирийн тос нян бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



9 + 3 =