Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Тархины хавдар

      brain_tumor_facts_image  Тархины хавдар нь анхдагч (тархины эсийн гаралтай) ба хоёрдогч (бусад эрхтэн тогтолцооны хавдрын үсэрхийлэл)  байдлаар үүсч болно. Анхдагч тархины хавдар гэдэг нь гавлын хөндийд мэдрэлийн тогтолцоог бүрдүүлэгч эсүүдийн хэвийн бус ургалт бүхий бүлэг эс үүсч хөгжихийг хэлнэ.  Тархины эсийн гарал үүслээс нь хамаарч тархины хавдрыг:

Астроцитом – хүүхдэд болон насанд хүрэгчдэд аль алинд нь тохиолдож болно.

Глиома – бага насны хүүхдүүд болон залуучуудад илүүтэй  элбэг тохиолдоно.

 Олигодендроглиом – ховор тохиолдох хавдрын нэг. Залуу хүмүүсийн дунд элбэг тохиолддог.

Медуллабластом –  ихэвчлэн бага тархинд үүснэ. Хүүхдүүдэд элбэг тохиолддог.

Менингиом – тархины бүрхэвчийн гаралтай хавдар, явц удаан, аль ч насныханд тохиолдож болно.

Шванном – шван эсийн гаралтай, ихэвчлэн насанд хүрэгчид өвдөх хандлагатай.

Краниофарингиом – гипофизийн ойролцоо тархины суурь хэсгийн хавдар, ихэвчлэн хүүхэд өвчилнө.

Гермином –  30-ас доош насныханд элбэг тохиолддог.

Боргоцой хэлбэрт булчирхайн хавдар – ховор тохиолдоно.

Мөн хавдрын явц, ургалтаас нь хамааран хоргүй болон хорт хавдар гэж ангилна.

Хоргүй хавдар – хавдрын эдийн зах хязгаар тодорхой, ойр орчны эдэд нэвчих ургалтгүй, үсэрхийлэл өгдөггүй.

Хорт хавдар –  хавдрын эд маш хурдацтайгаар ургана, хил хязгаар тодорхойгүй, бусад эд  эрхтэнд үсэрхийлнэ.

Шалтгаан, хүчин зүйлс

Мэдрэлийн тогтолцооны органик эмгэгүүдийн 4.5%-г тархины хавдар эзэлдэг. Тархины хавдарын шалтгааныг одоог хүртэл нарийн тогтоогоогүй боловч дараах хүчин зүйлс нөлөөлнө.

–     Хими болон туяа, цацраг идэвхит бодис. Тэр дундаа : цацраг идэвхит бодисууд, формальдегид, винилхлорид, акрилонитрит.

–     Нас, хүйс : өвчлөлийн байдлаар эрэгтэйчүүд илүүтэй өвдөх ба  70 болон түүнээс дээш насны хүмүүс  өвчлөх хандлагатай. Харин 8 наснаас доош насны хүүхдүүдэд тархины хавдар мөн л илүүтэй тохиолддог.

–     Удамшил

–     Тархи толгойн гэмтэл

Шинж тэмдгүүд

Хавдрын эд гавлын хөндийн дотоод даралтыг ихэсгэх, тархины эдийг дарж гэмтээх зэргээс шалтгаалан зовиур шаналгаа илрэх тул хавдрын төрөл, түүний байршил, хэмжээнээс хамааран эмнэлзүйн  шинж тэмдгүүд ялгаатай илэрдэг. Тиймээс тархины хавдарын эмнэлзүйн шинжийг дотор нь ерөнхий болон голомтот гэж ангилж үздэг.

Ерөнхий шинжүүд:

Толгойн өвдөлт –  Өвдөлтийг мэдрэгч гол бүтцүүд болох тархины хальс, тархины судсуудын цочрол, дарагдлын улмаас үүснэ. Толгойг нийтэд нь хамрах ба байнгын болон үе үе 20-40 минутын турш үргэлжлэх маягаар илэрч болно. Босоо байрлалаас хэвтээ байрлалд, хэвтээ байрлалаас босоо байрлалд шилжих үед өвдөлтийн эрчим нэмэгдэж, огиулж бөөлжинө.

Сэтгэхүй, зан төрхийн өөрчлөлт – өвчний эхэн үед ажиглагдана. Анхаарал буурах, ой тогтооолт буурах, хэл яриа өөрчлөгдөх, өөртөө тавих хяналт сулрах, будилах, зарим тоихолдолд баримжаа алдагдаж болно.

            Эпилепсийн уналт таталт: хавдарын эхний үе шатанд илэрч болох онцлог шинж. Ихэвчлэн хэсэгчилсэн уналт таталт буюу гэнэт биеийн аль нэг хэсэг чичигнэх, бадайрах, чимчигнэх, хий юм харах, хий юм сонсох, гаж амт үнэр мэдрэх зэргээр эхэлж, ерөнхий уналт таталтад (ухаан алдалт цуг илрэх) шилжих хандлагатай байдаг.

Голомтот шинжүүд: Хавдрын улмаас тархины хэсгүүд дарагдсантай холбоотой    илрэнэ.

Дух-чамархайн хавдар – зан төрхийн өөрчлөлт, эпилепсийн уналт таталт, талсаажил, ярих чадвар алдагдах, явдал өөрчлөгдөх, шээсээ барих, хянах чадвар алдагдана.

Чамархайн хавдар – гаж амт үнэр мэдрэх хэлбэрийн хэсэгчилсэн уналт таталт илрэх, ой санамж алдагдах, дээд талхараагүйдэл, бусдын яриаг ойлгох чадвар алдагдана.

Зулайн хавдар – мэдрэхүй өөрчлөгдөх, орон зайн баримжаалал алдагдах, доод талхараагүйдэл, бадайрах, чимчигнэх хэлбэрийн хэсэгчилсэн уналт таталт илрэх, бичих тоолох, таних чадвар алдагдах, хувцаслах чадвар алдагдаж болно.

Дагзны хавдар – тал хараагүйдэл, харааны хэсэгчилсэн уналт таталт илрэх, харагдаж буй зүйлийг таних чадвар алдагдана.

Гипофизийн хавдар – одойрол, чихрийн бус шижин, акромегали, чамархайн талхараагүйдэл

Гүүр-бага тархины булангийн хавдар – сонсгол буурах, чих шуугих нь гол шинж бөгөөд цаашид хүндэрсэн тохиолдолд нүүр таллан саажих, нүүр таллан бадайрах, өвдөх, хахаж цацах, гунших, тэнцвэр алдагдах гэх зэрэг шинжүүд илрэнэ.

Бага тархийны хавдар – тэнцвэр алдагдах, толгой эргэх, нистагм илрэх

Тархины суурин хэсгийн хавдар – зан төрхийн өөрлөлт, хараа, үнэрлэх чадвар алдагдах, нүдний эмгэг давхар илрэх.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


32 сэтгэгдэл

  • sn bnu utastai bga oirhon bsnaar havdar uusdeg yum bolov uu? nadad ene shinj temdguud ilereed baigaa yum l daa

  • sainuu bi 2009 ond tarhinii havdaraar horgui baisan 3 cm-aas baga bol hoh hotod hamgiin hyamd hiideg adilhan gamma tuagaar tolgoid malgai shig yum uglaad yamarch ovdoltguigeer shuud duunii ay sonsongoo 60 min hevteed l boloo tegeed 1 honood emnel
    gees gardag. 3cm ees tom bol 3-r emnelgiin emchees asuugaarai
    songodood hamgiin zub havdariin hemjee hiigddeg hoh hot nariin apaparat hiisen geed dain hemjeegui
    orosod 200 myangan rub orosiin saitad orj bolno
    bi hoh hotod niit emchilgee tyhain ued 2 say basn
    utsaar asuubal minii utasaa nanad bicheerei ooriin talaar nariin biche
    gehdee hoh hotod ts 3-r emneleg hoh hotiin haraat 1 emnelegtei gereetei hamt ajilladag tul hungullolt uzuuldeg yum bitgii anduurchaarai gamma knife hiideg 11 dabhar emneleg baigaa
    utsaa ogvvol todhoi hele

  • sainuu bi 2009 ond tarhinii havdaraar horgui baisan 3 cm-aas baga bol hoh hotod hamgiin hyamd hiideg adilhan gamma tuagaar tolgoid malgai shig yum uglaad yamarch ovdoltguigeer shuud duunii ay sonsongoo 60 min hevteed l boloo tegeed 1 honood emnel
    gees gardag. 3cm ees tom bol 3-r emnelgiin emchees asuugaarai
    songodood hamgiin zub havdariin hemjee hiigddeg hoh hot nariin apaparat hiisen geed dain hemjeegui
    orosod 200 myangan rub orosiin saitad orj bolno
    bi hoh hotod niit emchilgee tyhain ued 2 say basn
    utsaar asuubal minii utasaa nanad bicheerei ooriin talaar nariin biche
    gehdee hoh hotod ts 3-r emneleg hoh hotiin haraat 1 emnelegtei gereetei hamt ajilladag tul hungullolt uzuuldeg yum bitgii anduurchaarai gamma knife hiideg 11 dabhar emneleg baigaa
    utsaa ogvvol todhoi hele

  • 990008999 асуух зүйл байна утсаа өгөөрэй

  • Сүүлийн 9 биш шүү

  • 99000899 асуух зүйл байна утсаа өгөөрэй

  • Авах боломжгүй хавдарт юу сайн бэ? Ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм бл оо 99831100 руу хэлж туслаач

  • ilvv ihiig delgerengui oruulj uguuch

  • Huhhotiin talaar medeelel uguuch 88067745 baga tarhinii havdariin hagalgaa yaraltai tuslaach

  • Huh hotiin talaar asuuh zuil baina 90110906

  • 99253699 sain bnuu minii egch online tarhnii hawdar gej ilersen hemjee ni sharuulah blomj toi hemjeend bgaa yaraltai emchluuleh gesiin haana ywbal sain be

  • Эмчилгээгүй болсон тархины хавдартай хүн хаана хандвал зүгээр бол 99229591 холбоо барьж туслаач

  • Sain bnuu.? 99080772 nadtai holbogdnuu

  • Holbooroi 94000726

  • Holbogdooch pls 94000726

  • yr n tarhiniii hort hawdwr edegdeg bolow uu mnii uerhdeg hunii eej n hort hawdartai bolchihson gsen yh we eej n oooroo medehgui bgaa yj taiwshruulah we heleed ogooch guij bn

  • Sain bn uu bi odoo 17 nastai minii tolgoo 2012 onos hosh obdoj bna nvr am tatdag zarimda ymaa martdag ene yg ymar objin be helj ogj tusal nuu

  • авах боломжгүй туяа эмчилгээ хийлгэ гэсийн хаана хийлгэвэл дээр бол зөвлөгөө өгөөч

  • sain bainuu eej maan 2016 onii hawat tarxinii hagalgaand orson baga tarxnii gsen bha hariug geetsen bnaaa medrel talruugaa hurdatstai shahaj urgadag hawdar gj bsn iim ymar hawdar ni yum boloo helj tus bolooch odoogoor ahin urgasan bgaa tged orsod sharuulah heregtei gsen l dee

  • Utastai oir baihaar uusdeg yum bol vuu
    Helj tuslaach

  • Eej maani tarhinii hort havdartai havdar ni userhiileed hagalgaa hh bolomjgui gsn yag shono 2 oos hoishoo l untahgui tolgoi ni haluu duugch hols ni mash iheer yalgarch bnaa terneesee bolood uhaan sanaa ni orj garch yanz yanziin hamaagui yum yariad untaj chadahgui bh yum yag yu hereglevel zugeer ve yah ve helj ogch tus bolooch odoogoor ovchin namdaah unalt tataltiin em l uuj bn bs vidatox dusaaj bga oor hh yum bhgui gjuu yaval havdariin yavtsiig zogsooh ve? Zovolgoo ogooch guij bn 99592082

  • sain bnuu medeelel awya 96889291

  • тархины хавдар MRI-аар оношлогдсон хүмүүст зурагийг нь уншиж зөвлөгөө өгнө 88193153

  • 78013760 yaraltai holbogdoj yum asuumaar bna

  • hoh hotod uushignii sain emch bnu, ardiin emchilgeegeer her sn be.

  • hoh hotod uushignii sain emch bnu, ardiin emchilgeegeer her sn be. medeelel awmaar bna 99958760

Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 12