Эрүүл амьдрал|(2012-11-29 14:18)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Сонгино олон талын үр нөлөөтэй

Гэрийн нөхцөлд сонгиныг эмчилгээнд ашиглах гайхалтай зөвлөгөөг хүргэж байна. Эрт үеэс сонгиныг ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж ирсэн. Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хоол амтлагч бөөрөнхий сонгино нь бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн чалх сайжруулах, ядаргаа арилгах, цус цэвэршүүлэх, тогтоох гээд олон талын үр нөлөөтэй. Мөн даралт бууруулдаг, хөгшрөлтийг удаашруулдаг ид шидтэй төдийгүй бодисын солилцоог эрчимжvvлж, бие махбодиос усыг зайлуулах vйлчилгээтэй аж.

Хамраас ус гоожиж ханиад хүрсэн үед сонгины 2-3 дусал шүүсийг  хамрын нүхэнд  өдөрт 3 удаа дусаана. Мөн сонгины бүлээн шүүсийг чихэн дотроо дусаах нь чихний өвчинд маш сайн. Эдгээр нь гайхалтай үр дүнтэй.
Сонгинд арьсанд шаардлагатай олон төрлийн витаминаас гадна цус цэвэршүүлдэг элемент агуулагддаг. Цус цэвэршвэл эргэлт нь сайжирч үүнийг дагаад арьс өнгөлөг болдог. Бие махбодийн эд эсийн үйл ажиллагааны явцад хүний биед хэрэггүй хаягдал элемент үүсдэг аж. Энэхүү элемент нь бидний биеийн эсэргүүцлийг сулруулж хөгшрөлт явагдах үндсэн шалтгаан болдог. Сонгинд энэхүү диоксигений эсрэг үйлчлэх элемент агуулагддаг учир хөгшрөлтийн эсрэг үйлчилж үрчлээ үүсэхээс хамгаалдаг байна.

Д.Баян



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


7 сэтгэгдэл

  • 30 gramm Xango sook uusan ni 4,5 kilo songino idsentei tntsdeg.alban yosnii borluulagch utas 91016363

  • saihan zovolgoo bn

  • Mongol songino l idvel tusiig hurteh bh tiim uu? hujaa songino bol zuer l hoolond amt oruulna biz.

  • тийм шүү монгол сонгино сайн шүү

  • үнэн үг шүү

  • Бөөрөнхий Сонгино 8ыг хальсалж хатаагаад шилэн саванд хийж усны өнгө шар болсны дараа уувал даралт бууруулах үйлчилгээтэй гэж сонссон, ус нь шаргалтсны дараа эвгүй үнэр үнэртээд байх юм ингээд уувал зүгээр үү?

Сэтгэгдэл үлдээх