Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Чихрийн шижин

Чихрийн шижин (ЧШ) нь  нойр булчирхайн бета-эсээс ялгарах инсулин дааврын туйлын ба харьцангуй дутагдлаас үүссэн цусан дахь сахарын хэмжээ ихсэх, глюкозурийн  шинжээр илэрдэг  бодисын солилцооны эмгэг юм.
Шалтгаан, эмгэг жам
Чихрийн шижин нь  нойр булчирхайн бета-эсээс ялгарах инсулин дааврын шүүрэл багасах, инсулин дааврын хүлээн авуурын мэдрэг чанар алдагдсанаас цусан дахь сахарын хэмжээ ихсэн  бодисын солилцоо хямарч жижиг болон том диаметрийн судас гэмтэн тухайн хүний нийт эрхтэн системд эмгэг өөрчлөлт үүснэ.
ЧШ-ийг дотор нь 1, 2-р хэлбэр гэж хуваана. ЧШ-ний 1-р хэлбэрийн  үед удамшил, HLA-системийн онцлог шууд нөлөөлдөг бол 2-р хэлбэрийн үед хувь хүний болон  амьдралын хэв маягийн онцлог шинж чанар болох  илүүдэл жин, хөдөлгөөний идэвхгүй байдал ба хооллолтын  онцлог  зэрэг хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлдэг.
2-р хэлбэрийн ЧШ-ийн эрсдэлтхүчин зүйлд
•    35 ба түүнээс дээш нас,
•    тарган / бжи  30/,
•    А/Д их  140/90 мм.м.у.б/,
•    чш-ийн гэр бүлийн өгүүлэмжтэй,
•    урьд нь жирэмсэн байхдаа чихрийн шижинтэй байсан өгүүлэмжтэй буюу 4,5 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлсэн эх,
•    зүрх судасны архаг эмгэгтэй хүмүүс хамаардаг.

Эмнэл зүй
•    Ам цангаж хатах хоногт 3 л ба түүнээс их шингэн уух, их шээх, богино хугацаанд эцэж турах, арьс хуурайшиж идээт тууралт гарах, амархан ядрах,   сульдах    зовиур илэрнэ.
Үзлэгээр:
•    арьс хуурайшсан, гарын алга, хөлийн улны арьс хуурамтгай  болсон,
•    хэл хуурайшиж, хөх, ягаандуу өнгөтэй болсон байдаг.
Өвчин даамжирч хүндрэхэд хоолны дуршил буурч огиж, бөөлжих, суулгах, толгой өвдөх, эргэх, хараа муудах зовиур илэрнэ.
Бодит үзлэгээр:
•    амнаас ялзарсан жимсний үнэр ханхлах,
•    зүрхний авиа бүдгэрч, судасны лугшилт түргэснэ,
•    шуугиантай амьсгалж амьсгаадна,
•    уушгинд нойтон хэржигнүүр сонсогдоно.
Хүндрэл
Сахар ихдэлтийн ба багадалтын ком, тромбоэмболийн хүндрэл  элбэг тохиолдоно.
Шинжилгээ
•    Цусанд сахар 6,7 ммоль/л, түүнээс ихсэх
•    Коагулограммд цус өтгөрөх шинж илрэх
•    ШЕШ: сахар, ацетон, уураг, илэрч, хувийн жин өндөрсөнө.
•    Нүдний угт: диабетын ангиопати илэрнэ
Эмчилгээ
1-р хэлбэрийн ЧШ-ийн   үед идэвхтэй хөдөлгөөн, хоол эмчилгээ  ба инсулин эмчилгээг хавсран явуулна.
Инсулин эмчилгээ
Инсулин эмчилгээг эхлэхдээ  хоногт биеийн кг жинд 0.5-1.0 ед тооцож эхлээд 3-4 хоног цусны сахарыг хэмжиж хянан 1-2-4 нэгжээр инсулины тунг багаар нэмж цусны сахар  хэвийн хэмжээнд хүртэл ажиглаж хэрэглэх тунг тогтоодог
2-р хэлбэрийн ЧШ-ийн   үед идэвхтэй хөдөлгөөн хийж биеийн жинг бууруулах, хоол эмчилгээ  ба сахар бууруулах эмийн  эмчилгээг эмчилгээг хавсран хийгээд үр дүнгүй тохиолдолд инсулин эмчилгээ хийнэ.
•    Биеийн жингийн илүүдэлтэй тохиолдолд  метформин 500мг-аар өдөрт 2 удаа уулгах /хоногийн дээд тун 3 гр/.
•    Биеийн жингийн илүүдэлгүй бол: Глибенкламид (манинил)  өдөрт 2.5 мг-аар уулгадаг  ба шаардлагатай бол хоногийн тунг 15 мг хүртэл нэмж болно.
•    Дээрхи эмийн  эмчилгээг хийгээд өлөн үеийн цусны сахарын хэмжээ 7.8 ммоль/л-ээс их байвал дунд зэргийн үйлчилгээтэй /протафан, монотард, инсулотард/ инсулиныг кг жинд  0.1-0.2 нэгжээр тооцож тарина.
Асаргаа сувилгаа
Дэглэм:   Чихрийн шижингийн үед өвчтөний сургалт  чухал ач хобогдолтой байдаг. Амьдралын  ерөнхий хэв маяг, хооллолтоос өвчний явц хүндрэл шууд хамаардаг. Ээнэгшил алдагдсан үед  хэвтэж эмчлүүлнэ. Өвчтөний өрөө тасалгаа агаар сайтай, цэвэр байлгаж, ор дэрний хэрэглэл, дотуур хувцасыг байнга ойр ойрхон сольж өгнө. Арьсны ариун цэвэр бүтэн байдалд анхаарах хэрэгтэй. Гараар юм угаах, хөл нүцгэн явах, гар хөлийн хумсыг лав авахгүй байх, өдөрт 2 удаа гадна бэлэг эрхтэн, хошногны эргэн тойрныг хлоргексидины 0.05% ийн уусмалаар буюу бүлэн усаар угааж  хэвших. Хөлийг өдөр бүр 37-38 хэмийн бүлээн усанд угааж чийгшүүлэгч тос түрхэн / хурууны завсар түрхэж болохгүй/ хөвөн давуун оймс өмсөнө. Цэврүү, шалбархай үүссэн нөхцөлд  тэр  дарууд нь эмчид хандана. Хөлөө байнга хуурай, дулаан байлгана. Хөлд зөөлөн иллэг хийнэ.
Өглөөний хөнгөн дасгал 10-15 мин хийж хэвших, өдөртөө 3-6   км минутанд дунджаар  60-70 алхам хурдтай эрүүл агаарт алхаж байх нь чухал.  Зүрх судасны тогтолцоо болон хөлийн цусны эргэлтийн өөрчлөлтгүй үед хоногт 8  км хүртэл явж болно.
ЧШ-тэй хүмүүс  архи хэрэглэх нь  элгийг өөхлүүлж, үйл ажиллагааг бууруулах,  тамхи татах нь жижиг болон хялгасан судас гэмтээх үйлдэлтэй тул  хориглоно.
Хоол: Эмчилгээний хоол ¹9,  илчлэг 2500-2800 ккал. Хоол  хүнс нь уураглаг, витаминлаг, өөх тос, нүүрс ус багатай байна. Голдуу 2-р гурил, хар талх, арвай гурил, овъёос, гурвалжин будаа, хөц будаа, үхэр, тахиа, гахайн өөхгүй мах, жигнэсэн мах, өөх тос багатай хиам, загас, сүү, тараг, ээдэм, хоормог, ааруул, аарц, ургамлын тос, байцаа, өргөст хэмх, улаан лооль зэргийг  хэрэглэнэ. Чихэрлэг зүйл хэрэглэх үед сахар орлуулагч хэрэглэнэ.
Сувилгааны онош, сувилгааны үйл ажиллагааны төлөвлөлт
Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах
•    хувийн ариун цэвэр сайн сахиулах
•    усанд орсоны дараа биеийн тос түрхэж иллэг, цэгэн массаж хийх
•    хумсыг зөв авах
•    гистамины эсрэг болон загатнааг багасгах тос хэрэглэх
•    хөлд эвтэйхэн гутал өмсөж, тайлахад хялбар, нам зөөлөн ултай байх
•    хэт их ядрахгүй байх
•    арьс загатнах хуурайших үед маажиж шалбалахгүй байх
Хоолны дуршил  ихсэх
•    хэт их тарган хүнийг тураах,
•    биеийн тамир,  дасгал хөдөлгөөн байнга хийх
•    биеийн жинг тогтмол нэг хувцастай,  нэг цагт хэмжих.
•    хоолны талаар зөвлөгөө өгнө.
Урьдчилан сэргийлэлт
Хоолны дэглэм баримтлах, нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэх. Биеийн тамир спортоор байнга хичээллэж эрүүл агаарт явах, биеийн хүчний  хүнд ажил хийхгүй, даарч хүрэхгүй байх нь чухал. Стрессгүй байх, эмийн эмчилгээг хийхдээ сахарын хэмжээг  хянан  зөв зохистой хэрэглэх нь хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
ЧШӨ-ний 2-р хэлбэрийн эрсдэл бүхий хүмүүсийг  болон өвxлөгсдийг эрт илрүүлж зохих урьдчилан сэргийлэх болон эмчилгээний  арга хэмжээг эрт  авч эхэлснээр  тус өвчний хүндрэлээс   сэргийлэх  ач холбогдолтой.
ЧШӨ-ний ээнэгшлийн үед  эмчийн хяналтанд  байж   эмийн ба эмийн бус эмчилгээний зарчим, дэглэмийг  нарийн баримтлах шаардлагатай. Цусны сахар хэвийн хэмжээнд орж, ээнэгшилтэй, бусад эрхтэн тогтолцооны хүндрэл үүсээгүй эмчлүүлэгчид  сум, өрхийн эмчийн байнгын  хяналтанд байж эндокринологи  эмчид 3-6 сар тутамд үзүүлэж зөвлөлгөө авч  байх хэрэгтэй.
ЧШӨ-тэй хүнийг дараах үндсэн чиглэлээр хянана.Үүнд:
•     Цусны сахарыг хянах,
•     Цусны даралтыг хянах,
•     Биеийн жинг хянах,
•    Цусны холестерин, триглицеридыг хянах,
•    Нүд, зүрх судас, бөөрний эмчид  улиралд 1 удаа үзүүлнэ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


12 сэтгэгдэл

  • Чш 2 р хэлбэр.метформин олон жил ууж бнаа.эмэнд дасал болж болох у.сахар буурахгүй улам ихсээд одоо 28 ммоль хүрчээд..трансфактор уугаад 2сар болж бна.плюс,эдвэнс хавсарч мөн метформин ууж бна.1р эмнэлгийн диабет тасгаас өөр эмчлэх эмнэлэг олдохгүй байна.хаана очих вэ.туслаач.

  • III emnelgiin dotood shurliin bulchirhain Gangaamaa emchid uzuulbel zuger sanagddag.sahar burahgui bhad emiin emchilgege oorchloh yostoi bha.ingej sahar ondor yavj bolohgui.EMSHUIS in Erhes emnelegt Sainbayar gej emch bga.terend uzuulj bas bolno.uzuled ooroo songoltoo hiigerei

  • sahar shalgadag testeer uzuuleed 5.9bsan ter ymar bn
    yr hed bh ystoi be emegtei hunii

  • чихрийн чижингийн тухай чухам яамар өмчин чихэр хэд байбал нором гэж үздэг бага зэрэг сахар ихдэж эхэлбэл яаж дэглэм барих вэ? чихэр огт хэрэглэхгүй гэсэн ойлголт зөв үү?

  • Энэ өвчнөөс яаж урдчилан сэргийлэх вэ?

  • Монголд одоогоор хамгийн сайн сайхан эмжилдэг эмч шинэ гэмтлийн замын эсрэг талд байдаг Мөнгөн гүүр гэдэг эмнэлэг дотор үйл ажиллагаагаа явуулдаг Энхсайхан гэж эмч байгаа тэр эмчид л ханд бид одоо сахар ер ихдэхээ болисон сайн найз минь хэлж өгсөн юм

  • Sahariin uvchin tussan bol emchin zaavar deer ni huvi hun tani herhen bie mah bodio zuv archlan avch yavhas hamaarna da toohgui yavaad baih ym bol tani nas honog hongoor horogdood bna gesen ug honog honogoor amidrahin tuld hool und hort zurshil hayaj zuvhun uuriinhuu tuluu amidar tegej baij chi ta bugd urt udaan amidrah bolno toohgui yavad baih ym bol ta toost horvoogos archigdah bolno ene bol gashuun hatuu bolov ch unen ug bi ene uvchnuur uvduud 10jil bolj bui hun ene ersdlig bugdin tuulsan huni huvid ta buhend ni nuugui helj bna deer ni hamgin gol ni ger bulin dotorhi humuus mash ih uureg hariutslagtai baij ene uvchni talaarhi todorhoi medlegtei baij hajuudah hunee sain halamjilaj hool undin sain tohiruulaj yu idej uuhin sain hyanaj zohitsuulan hamtarch ene uvchnig zohitsuulan amidrah estoi tuunees bish ene uvchin Nbhcradimaedegdeg uvchin bish shu gehde eruul hun shig amidarch chadah eseh gagts huu adguus bish l bol ta b uh zuil hamaarah bolno bi yag 10 ingej uurtei undur shaardlaga tavij chadsanar odoo eruul hun shig

  • баярлалаа дотоод шүүрлийн өвчний талаар их мэдээлэл авлаа ажлын амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх