Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Яс үе мөчний өвчин

Яс үе мөчний өвчнөөр монгол­чуудын бараг гурван хүн тутмын нэг нь хүнд хөнгөн хэмжээгээр өвчилж байгаа. Тийм болохоор энэ талын мэдлэг бо­ловсролтой болох хэрэгтэй. Гүйл­сэн булчирхайн үрэвсэл буюу ан­гина бол маш их газар авсан өвчний нэг. Доороосоо даарах, хүйтэн юм уух, биеийн дархлаа сулрах, ханиад томууг сайн эмчлүүлэхгүй зэргээс болж үүсдэг. Хөнгөн бол то­хирсон эм тан хэрэглэх, ангины хор гаргах тусгай цай уух, дархлаа дэм­жиж биеэ чийрэгжүүлэх зэргээр эдгээж болно. Хэрвээ архагшиж, үе мөч зүрхэнд орсон байвал тус ту­сын эмчилгээг хангалттай хийхгүй бол насны гэм болох тал байдаг.

Яс ургалт, ясны сийрэгжилт болон шохойжилт бол дундаас дээш насны хүмүүст хөнгөн хэлбэрээр байж болох асуудал боловч байршил болон өвчний явцаас их зүйл шалтгаалдаг. Хэрвээ эдгээр өвчний өөрчлөлт өвдөг, нуруу, мөр зэрэг үесийн завсар ургасан, шо­хойжсон байвал эрт оношлуулж зөв, оновчтой эмчилгээг хангалттай хийлгэж, өвчний явцыг зогсоож авах хэрэгтэй. Эс тийм болвоос үе мөч­ний хөдөлгөөнд нөлөөлөх, хазгар доголон болгох, суудлын мэдрэл зэрэг мэдрэлийн ёзоор дарагдса­наар доод бие мэдээ алдах зэрэг ноцтой үр дагаварт хүрч магадгүй тул эрт эмчлүүлэх нь юу юунаас чу­хал байдаг. Аливаа үе мөчний өвчин нь дан ганцаараа байх нь ховор, байнга хавсарсан буюу хурсан байдаг тул аль нь гол болж байвал түүнийг нь эмчилж бусдыг нь дэс дараатай эмчлэх зарчим баривал зохино. Эс тийм болбоос өвчин хялбархан сэдрэх, дахих талтай юм.

Ер нь яс үений өвчин түгээмэл мөртлөө насжилтыг дагалдан хүн бүхэн их бага хэмжээгээр нэрвэг­дэх тул хүн бүхэн тодорхой хэм­жээ­ний ойлголттой болох нь чухал. Жи­шээл­бэл, чийг нойтон хүйтнээс хам­гаалах, хоолойны ангина байвал сайтар эмчлүүлэх, жин хэтрэхгүй байх, хөдөлгөөн тэнцвэртэй байх.

Дөчөөс дээш насны хүмүүс то­дорхой хэмжээгээр ясны тэжээл нөхөх, цэвэршилт буюу дааврын өөрчлөлт орохоос сэргийлэх, хүнд зүйл өргөхгүй байх, ясны шөл, сүү тараг, шинэ соргог ногоо жимс байн­га хэрэглэх хэрэгтэй. Мөн ясны сий­рэгжилт, цэвэршилтийн эсрэг нун­таг шар буурцгийг усанд най­руулж уух буюу тараг, айрганд зуурч, яс үе мөчин дээрээ халуун жин барих нь зүйтэй. Үе мөчний тодорхой өөрчлөлттэй бол эмчид үзүүлж цаг алдалгүй эмчлүүлэх нь зүйтэй юм.

Ер нь өвчилсний дараа биш өвч­лөхөөс өмнө өвчнөөс өөрийгөө хам­гаалж, өвчнөөс зайлсхийж чаддаг болох хэрэгтэй. Ийм боло­хын тулд эрүүл мэндийн мэдлэг, боловсрол, эрүүл аж төрөх ёсыг хичээл зүтгэл гаргаж эзэмшвэл зохино.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


9 сэтгэгдэл

  • Сайн байна уу танай сайтыг үзлээ их таалагдлаа би нэг зүйлийг асуух гэсэн юм миний үе мөчөөр өвдөөд одоо бараг 2 жил боллоо эмчид үзүүлэхээр бамбай булчирхайнаас болж өвдөж байна гэдэг тэгээд би оношоо сайн тодоруулах гэхлээр хаана ямар эмнэлэгт очих вэ? би хэд хэдэн эмнэлэгт очсон боловч өөр өөр зүйлийг хэлээд байх юм тэгээд би сүүлдээ очихоо больсон тэгээд хаана очвол надад хамгийн сайн үнэн зөвөөр оношийг маань тодоруулж өгөх бол надад туслаач гуйж байна миний дугаар 9669-4773 үнэнээ хэлхэд би яах учраа олхоо болсон, анхаарал таьвсанд баярлалаа баяртай.

    • ҮЕ МӨЧНИЙ САЙН ТОС БАЙНА

      Үе мөчний шингэн багасалтыг нөхвөрлөн өгч, дал мөрөөр хөших, хуян шар ус хөөрөх, өвдөг, тохой, мөр, булчин шөрмөс, ууц нуруугаар өвдөх зовиурыг арилгадаг Бугын шөрмөсний ханд байна.
      Нэг удаагийн эмчилгээ хийж өгч үйлчилнэ. Та туршиж үзээд таалагдвал худалдан аваарай. Савалгаанаасаа шалтгаалаад 7.0, 10.0, 70.0 төгрөгийн үнэтэй байгаа.
      Хорооллын Алтантөгрөг худалдааны төвийн В1 давхрын 34–р павилонд үйлчилгээний цэг ажиллаж байна.
      Утас: 96689129, 99082196

  • sain bainuu? ta buhenees neg zuiliig hushed ene uwchinuur zowj shanlaj bgaa humuus hoorondoo holbogdoh sanalaa soliltsoh ni chuhal gej bodjiin setgegdelee uldeej bgaa humuus uuriin facebook,mail hayagaa uldeej bhiig husej bn bayrlalaa

  • хаана очиж үзүүлэхүү

  • 3-Р ЭМНЭЛЭГТ ЦОЛМОН ГЭЭД ЭМЧ БАЙГАА 3 ЭМНЭЛЭГИЙН 5-Н ДАВХАРТ МОНГОЛД ГАНЦХАН ҮЕ МЭДДЭГ ХҮН БАЙГААМ

  • ҮЕ МӨЧНИЙ САЙН ТОС БАЙНА

    Үе мөчний шингэн багасалтыг нөхвөрлөн өгч, дал мөрөөр хөших, хуян шар ус хөөрөх, өвдөг, тохой, мөр, булчин шөрмөс, ууц нуруугаар өвдөх зовиурыг арилгадаг Бугын шөрмөсний ханд байна.
    Нэг удаагийн эмчилгээ хийж өгч үйлчилнэ. Та туршиж үзээд таалагдвал худалдан аваарай. Савалгаанаасаа шалтгаалаад 7.0, 10.0, 70.0 төгрөгийн үнэтэй байгаа.
    Хорооллын Алтантөгрөг худалдааны төвийн В1 давхрын 34–р павилонд үйлчилгээний цэг ажиллаж байна.
    Утас: 96689129, 99082196

  • Yasny tejeel nuhuh emchilge gej yamar emchilge bn ve. Yas urgaltyg yaj zogsooh ve

  • Sain bn u. Tanai sait talagddag shu. Am needeggui emches der yum gech. Shildeg emvh ygryn zuvlugu heregtei bn. Bid ger bul ur huuhdee uvchluhus uridchilan sergiileh uuregtei.Yalanguya emch nar ug saityg buren ashiglah ni chuhal bolj bn shu.

  • сайн байна уу.та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.танай эмнэлэг хаана байдаг вэ хариу хэлээд өгч туслаач 94412905

Сэтгэгдэл үлдээх