Эрэгтэйчүүд|(2012-11-23 00:18)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Төмсөгний хорт хавдар

Төмсөгний хорт хавдар нь ихэвчлэн залуучуудад элбэг тохиолддог ч 29-35 насны хоорондох эрчүүдэд хамгийн нийтлэг. Ямар ч өвдөлтгүй зангилаа, овгор товгор зүйл төмсгөнд тэмтрэгдэх, эсвэл төмсөгний хэмжээ, нягтрал нь жирийн байдгаас өөрчлөгдөх зэрэг нь төмсөгний хорт хавдрын хамгийн эхний шинж тэмдэг юм. Үүнээс гадна хэвлийн доод хэсэг, цавь орчмоор өвдөх шинж тэмдэг илэрч болно. Ихэнх эрэгтэй хавдар үүссэнийг мэддэггүй, мэдлээ ч шууд эмчид очдоггүй. Үүнээс болж хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлдэг. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг хүн бүр төдийлэн ухамсарладаггүй ажээ. Төмсөгний хорт хавдрыг мэргэжлийн эмч, төдийгүй төмсгөө шалгаж хэвшсэн эрэгтэйчүүд өөрсдөө ч оношилж болдог. Хорт       хавдар       бүрэн       оношлогдсон тохиолдолд мэс заслын аргаар төмсгийг авах эмчилгээ хийнэ. Үлдсэн нэг төмсөг нь даавар ялгаруулах, бэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой. Төмсөгний хорт хавдар үүсэх шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ төмсөг хуухнагт буухгүй удах нь хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог.
Хэдийгээр эрэгтэй хүүхдийг төрөнгүүт төмсөг нь байгаа эсэхийг эмч нар шалгадаг ч гэсэн эцэг эхчүүд ч бас анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Заримдаа төмсөг нь буугаагүй хүүхдийг өсвөр насанд нь эсвэл бүр түүнээс ч хожуу мэдэх тохиолдол гардаг. Энэ үед төмсөгний хорт хавдар аль хэдийн үүссэн байж болзошгүй. Иймд бага насны эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ төмсгийг шалгаж, хоёр төмсөг нь хуухнагтаа байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй. Хэрвээ аль нэг талын төмсөг эсвэл хоёулаа буугаагүй тохиолдолд эмнэлэгт хандаж төмсгийг буулгах мэс засал хийлгэх нь зүйтэй юм.
Төмсгөө   хэрхэн  өерөе шалгах вэ?
Төмсөгний хавдрыг илрүүлэхэд төмсгөө өөрөө шалгаж үзэж байх нь хааяа нэг эмнэлгийн үзлэгт орж биеэ шинжлүүлэхээс илүү үр дүнтэй байдаг гэж зарим хавдар судлаачид үздэг. Иймд эрчүүд сар бүр тогтмол нэг өдрийг сонгон төмсгөө  өөрсдөө шалгаж сурах нь чухал юм. Төмсгөө халуун усанд орж байх үедээ ( шалгах нь тохиромжтой байдаг. Учир нь халууны үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсгийг тэмтрэхэд илүү хялбар болно. 14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө
шалгах үзлэгийг тогтмол хийх ёстой.
Төмсгөө шалгах аргачлал:
Толины өмнө зогсож байгаад хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Дараа нь хоёр эрхий, долоовор, дунд хуруугаар төмсгийг хоёр талаас нь барьж зөөлөн тэмтэрнэ. Эрхий хуруунуудаа төмсөгний дээд талд, дунд ба долоовор хуруугаа төмсөгний доод хэсэгт байрлуулан хоёр төмсөгөө ээлжлэн тэмтэрч үзнэ. Тэмтрэх явцдаа дараах өөрчлөлт байгаа эсэхийг нягтална.
•          Ямар     нэг     зангилаа,     овгор товгор  зүйлс тэмтрэгдэх  /төмсөгний  урд болон хажуу талд ямар нэгэн овгор зүйлс тэмтрэгдэх учиргүйг санах хэрэгтэй. Харин төмсөгний   ард   талд   төмсөгний   дайвар зангилаа мэт тэмтрэгдэж болох тул түүнтэй андуурч болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид хандаж  шалгуулбал зохино/.
•         Төмсөг таталдах, эвгүй оргих
•         Төмсөг орчмоор өвдөх
•         Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх. Дээрх  шинж   тэмдэг  илэрвэл  мэргэжлийн эмчид хандаж, шинжлүүлэх нь зүйтэй юм. Нөхөн     үржихүйн     эрхтэн     тогтолцооны өвчин     эмгэг     хортой,     хоргүй     хавдар цөөнгүй тохиолддог. Эрчүүдэд тохиолддог нийтлэг хавдрын нэг бол түрүү булчирхайн хорт  хавдар   юм.   Үүнийг  бусад  эрхтэнд үсэрхийлэхээс   нь   өмнө  эрт   илрүүлэх   нь бүрэн төгс эмчлэгдэхэд ач холбогдолтой.

Emch.mn 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


12 сэтгэгдэл

  • MINII BARUUN TUMSUG UVDUUD BDAG BOLLOO HEN YAJ HENDAHUU ? YU BAIJ BOLOHU ? TUSLAACH ?

  • Миний хуухнаг их загатнах юмаа бас баруун төмсөг нь зүүнээсээ жоохон том . Зааврын дагуу шалгаад үзхээр төмсөгний дээд талд бараг төмсөг шиг том баахан хатуувтар судаснууд байх юм яах уу? Яаж эмчлүүлэх вэ туслаач эмчид үзүүлхээсээ санаа зовоод байна

  • bi 34 nastai minii tumsug hunduurleed savinii 2 tald hunduurleed baih uym deerh argaar shalgahad ontsiin uurchilult alga baruun tumsug deer zuun taliin tumsug door unjsan maygtai bn.bagdaa mash huchtei tumsugruugee ushigluulj baisan uym etun ternees hoish hunuur baigaad baih shig sanagdag oirdoo 2 tumsug saivinii 2 tal hunduurleed bn.erun turuu bulchihai tom bn gej eehoonii emch helj baisan ene yamar uchirtai uym boloo bi yamar neg belgiin zamiin uvchin avch baigaagui.

  • Ene tomsognii hort havdar yuunaas uusdeg yum be yaaj sergiileh ve teriig heleed ogch tus bolooch bayrllaa

  • mini tomsog nd neg ovgor ym bgad baih ym shalgaj uzsen chin odoo 17 nastai zuger bdg bsn chn onoodr hundverlej ovdood baina haana handah ene hort havdar monu ennes bolj ymar negen asudald orohu ?

  • ??

  • hamgiin gol n ymar emched uzuulehiin lol wtf

  • H

  • Realshit yu bolson bi yag adilxvndvvtei boljloo yaasan baina pls

  • Realshit yu bolson bi adilxan xvndvvrtei boljloo pls

  • Сайн байн уу надад зөвлөгөө өгч туслаач. Миний зүүн талийн төмсөг томроод их зовиуртай өвдөх юм. Тэмтрээд үзэхлээр хатуу бас судаснууд зангирсан байх юм. Энэ хавдар мөн үү? Томроод их удаж байн гадаадад байдаг болохоор үзүүлэх гэхээр хэл нивтэрлцэхгүй хэцүү юм. Надад дуслаач.

Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 11