Мэдээ|(2012-11-22 01:51)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил-д дэвшүүлэх зорилт

2012-02-10 09:00:00

Н.Хүрэлбаатар
Эрүүл мэндийн сайд
Улаанбаатар хот 2012.2.8
Агуулга
•    “Нийгмийн эрүүл мэнд- нийтийн биеийн тамирыг дэмжих жил” –ийн үйл ажиллагаа
•    “Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Уриа
•    2009 “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх
•    2010  “Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэл”
•    2011  “Ниигмийн эрүүл мэнд- нийтийн биеийн тамирыг дэмжих” жил
2011 оны онцлох үйл ажиллагаа
•    “Эрүүл мэндийн тухай” хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аар батлуулун мөрдөж байна.
•    Эрүүл мэндийн салбарын 90 жил болон тэгш ойг тэмдэглэсэн
-Говь-Алтай, Сэлэнгэ, Увс аймгууд ЭМГ
-УКТЭ, АУХ, ХСҮТ, БГХӨСҮТ
•    30 орчим хөтөлбөр, стратегийг батлуулсан
•    “Эрүүл мэндийн салбарийн хөгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөө”-г боловсруулан батлуулсан
•    Монгол улсад элэг шилжүүлэн суулгах, үе шилжүүлэн суулгах мэс засал, эвсэл үр шилжүүлэх ажилбарыг амжилттай эхлүүлсэн
“Нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирын жил”
•    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгов.
•    Нийгмийн эрүүл мэндийн төвийг аймаг, дүүрэг бүр тогтвортой ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлж байна.
•    Нийгмийн эрүүл мэндийн 10 гаруй үндэсний хөтөлбөр, 9 стратегийг батлуулсан.
•    ЭМС-ын 2010 оны 405 тушаалаар аймаг, нийслэлийн “ЭМГ-ын дүрэм, бүтцийг шинэчилж, нийгмийн эрүүл мэндийн хэлтсийг өргөтгөж НЭМХ-ийн халдвар хяналтын албанд орон тоог нэмсэн.
•    Сум, өрхийн эмнэлгийг “Эрүүл мэндийн төв” болгон өөрчлөн байгуулж, эрүүл мэндийн бүх байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дангаараа болон аж ахуй нэгж, байгууллага, олон нийт, иргэдтэй хамтран явуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Эрүүл мэндийн салбарт оруулах боловсролын байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр:
–    Төрийн өмчийн боловсролын байгууллагад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын нэгэн адил нэг удаагын мөнгөн тэтгэмжид хамрууллаа.
–    “Иргэн болон байгууллагын буруутай үйлдлээс болсон осол гэмтэл, хордлого зэргээс үүдэн эрүүл мэндийн байгууллагаас гарсан гэнэтийн зардлыг Иргэний хуульд нийцүүлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр хуульчиллаа
“Нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирыг дэмжих жил” үйл ажиллагаа
•    ЭМГ-ууд бусад байгууллага, олон нийтийг хамарсан: эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон болох хөдөлгөөнийг өрнүүлэх, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй, бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
-Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймаг
•    Бодлого эрх зүйн дэмжлжгт орчныг бүрдүүлсэн:
-Ерөнхийлөгчийн зарлиг,
-“Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”
-“Биеийн тамир спортын тухай хууль”
-“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”
•    Биеийн тамирын 1484 удаагийн үйл ажиллагаанд 12829 байгууллагын 1,3 сая хүн хамрагдсан
•    ЭТДСанд төвлөрөх хөрөнгө 3 дахин нэмэгдэж, тус сангаас НЭМ-ийн тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгө хуваарилсан.
•    Нийслэл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 923 сая төгрөг
•    Биеийн тамир, спортын салбар байгууллагуудаас 420,0 сая төгрөг
•    Ивээн тэтгэгчдийн хандиваар 341,0 сая төгрөг
•    Бусад эх үүсвэрээс 193,0 сая төгрөг
Нийт 1,8 тэрбум төгрөг

Шийдвэрлэх асуудал
•    Аймаг нийслэлийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийг “төв” болгон бүтэц, үйл ажиллагааг өргөтгөх, ялангуяа халдварт өвчний албыг байгуулах, бүтэц, үйл ажиллагааны стандартыг батлуулаг мөрдөх
•    Нийгмийн эрүүл мэндийн удирдах ажилтан, мэргэжилтний тархвар судлалын мэдлэгийг дээшлүүлж, нотолгоонд суурилсан арга хэмжээ явуулах чадавхтай болох
•    Эрүүл мэндийн нийт зардлын 30-с доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд зориулагддаг болгох зорилгоор хөтөлбөрт суурилсан санхүүжилтийг хэрэгжүүлж эхлэх
•    Сум өрхийн эрүүл мэндийн төвийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн бүтэц, үйл ажиллагааг бий болгон хөгжүүлэх үр дүнг тооцох
•    Эрүүл мэндийн байгууллага бүр өөрсдийн чиг үүргийн дагуу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцож “Эрүүл хүн” төвтэй хөгжилийн бодлогыг хэрэгжүүлж нотолгоонд суурилсан ухуулга нөлөөллийн ажилыг эрчимжүүлэх
•    Иргэн хүний өөрийн үүрэг хариуцлагыг сайжруулах, хувь хүний зан үйл, аж төрж байгаа хэв маяг, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг чадвартай иргэнийг төлөвшүүлж, эрүүл сонголт хийх боломжит орчинг төрийн бүх салбар, байгууллагууд хамтран бүрдүүлэх
•    Спортын салбарт гаргаж буй амжилтуудаа бататгаж олимпийн эрхээ нэмж авах
“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил
•    Зорилго
Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай хүргэж, ээлтэй орчин бүрдүүлэхэд энэхүү аяны зорилго оршдог
Эрүүл мэндийн сайдын тушаал
•    2008 оны 176-р тушаал: “Энэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог болон түүнийг бэхжүүлэх хөтөлбөр”
•    2010 оны 225-р тушаал: Эмнэлгийн тусламж үйлчилгээний дотоодын хяналтыг эрчимжүүлэх тухай”
–    ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн чанарын албаны даргыг Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөн томилж байх
–    ЗГХА-ЭМГазарт Чанарын алба ажиллуулах
•    2011 оны 396-р тушаал: “Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарын гол бүрэлдэхүүн болон магадлан итгэмжлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох”
–    “Эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэх журам
•    2011 оны 390-р тушаал: “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт”
Стандарт
Байгууллагын стандарт
•    “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандарт
•    “Амаржих газрын бүтэц, үйл ажиллагааны стандарт”
•    Түгээмэл үйлдлийн стандарт… гэх мэт
Боловсруулж байгаа стандарт
•    Сумын эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа
•    Сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа
•    Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа
•    БОЭТөвийн бүтэц үйл ажиллагаа
•    Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн  бүтэц үйл ажиллагааы стандартууд
Шийдвэрлэх асуудал
•    Батлагдсан удирдамж, стандарт мөрдөлт сул
•    Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна
•    Эмч, эмнэлгийн мэргэжилтны ажлын ачаалал, хүний нөөцийн норм нормативыг тогтоох хэрэгцээ гарч байна
•    Хүн ам, ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46% нь ямар нэгэн архаг өвчинтэй, цэргийн насны залуучуудийн дунд эрүүл мэнд, бие бялдрын хөгжлөөр цэргийн албанд тэнцэхгүй хасагдах залуучуудын тоо цөөнгүй байна
•    Эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдсээр байна. Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг улам сайжруулах
•    Лабораторийн шинжилгээний зарим хариу эргэлзээтэй байна
•    Нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн чанар, ашиглалт болон засвар үйлчилгээ хангалтгүй байна
•    Гадаад улс орон луу оношлуулж эмчлүүлэхээр зорих иргэдийн урсгал тасрахгуй байна
•    Чанарыг сайжруулах дотоодын хяналт сул, аливаа хяналт үнэлгээний дэмжлэгт удирдлага, хяналт зарим талаар хангагдахгуй байна
2012 онд хэрэгжүүлэх зорилт
•    Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ
•    2012 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний жил” болгон ажиллана
•    “Эрүүл-хүүхэд Монголын ирээдүй” аяны хүрээнд хүүхэд бүрийг үзлэгт хамруулж эрүүлжүүлнэ
•    Сум, өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги баталж хэрэгжүүлнэ
•    Эмнэлгийн бие даасан байдлыг ханган ажиллана
Хэрэгжүүлэх асуудлууд
Бодлогын түвшинд
•    Санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх хүрээнд 2 үндсэн зорилго тавьж ажжиллана
-Ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авсны улмаас ядууралд ордоггүй байх санхүүжилтийн тогтолцоог бий болгох
-Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хийснээрээ буюу гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоонд шилжих ажлыг Сангийн яамтай хамтран хийхээр төлөвлөж байна
•    “Гадаад орны эмнэлэгт илгээн эмчлүүлэх өвчний жагсаалт” –д 27 өвчнөөс 2012 онд 3-5 өвчнийг нь Монголдоо эмчилдэг болох зорилт тавьж байна
-Зүрхний титэм судасны нарийслыг эмчлэх
-Эвсэл үр шилжүүлэн суулгаж, үргүйдлийг эмчлэх
-Нугас ба нугасны ёзоор дарагдлын мэс заслын эмчилгээг хийх
•    “Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааны стандарт”-уудыг шуурхай боловсруулан батлах
•    Анагаах ухааны салбар бүр оношлогоо, эмчилгээний удирдамж, стандарт журам заавраа эргэн нягталж орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах
•    Эмнэлгүүдийг “Олон улсын чанарын баталгаажилт”-ийг хангахад бодлогоор дэмжлэг үзүүлэх
•    Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх нэгдсэн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
Хэрэглээний түвшинд:
•    Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр стандарт, удирдамж, журмыг мөрдүүлж, нотолгоонд тулгуурласан чанартай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллах
•    Аливаа оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээ нь иргэд болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн бусад ажилтнуудад аюулгүй осол гэмтэл учруулахгуй байхад чиглэгдэх
•    Оношлогоо эмчилгээнд үр ашигтай, дэлхийд өрсөлдөхүйц шинэ арга технологииг нэвтрүүлэхэд мэдлэг оюун, ур чадвараа дайчлан багаар ажиллах
•    Багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай аппарат тоног төхөөрөмжийг нийлүүлхэд анхаарч ажиллах
•    Параклиник, лабораторийн шинжилгээ оношлогооны чанарт онцгой анхаарах хөдөө орон нутгаас аймгийн төвийг, аймгийн төвөөс нийслэлийг нийслэлээс хилийн чанадыг зорьдог урсгалыг багасгаж өөрийн харьяаллын иргэддээ эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд анхаарч ажиллах
•    Эмнэлгээс шалтгаалсан алдааны бүртгэл мэдээний сангийн нэгдсэн программ хангамжаар хангах, сургах
•    “Эрүүл хүүхэд” аяныг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18 хүртлэх насны хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эрүүлкүүлэх
•    Эм эмнэлгийн хэрэгсэл цус цусан бүтээгдэхүүний чанарын баталгааг хангах
•    Зайлшгүй шаардлагаар авах аливаа төлбөрийн тоо хэмжээ ил тод байх
•    Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахаддэмжлэгт хяналт удирдлагыг нэвтрүүлж хийснээрээ урамшуулал авах санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх
•    Үйлчлүүлэгчийн сонголт хэрэгцээг хүндэтгэн хувь хүний нуцыг хадгалан тулгамдсан асуудлыг нотолгоонд тулгуурласан анагаах ухааны дэвшилтэд арга технологийг ашиглан шийдвэрлэх
•    Эмнэлгийн тусламж үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангаж аливаа гамшиг, осол, эрсдэл, онцгой байдлын үед бэлэн байх бүх талын нөхцөлийг хангах
•    Уламжлалт анагаахын чиглэлээр дэлхийд тэргүүлэх чанартай тусламж, тусламж үйлчилгээг үзүүлэх



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 8