Мэдээ|(2012-11-22 04:33)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


“Эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд өртөж буй хууль эрх зүйн баримт бичгииг сурталчилах аян” явагдаж байна

2010 онд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулинд шинэчилсэн найруулгаар  зарим нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн талаархтөрийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, эмийн хаяглалт, тэмдэглэгээнд тавих шаардлага, эмийн хэрэглэх зааврын агуулга  мэдээлэл нь  монгол хэл дээр байна гэдгийг  зааснаар иргэд эмийн хэрэглэх зааврыг төрөлх хэл дээрээ авах боломж бүрдсэн. Иргэдэд эмээр үйлчлэхтэй холбоотой харилцааг сайжруулах зорилгоор  эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх гэсэн зүйлийг нэмж  эмчийн жор бичилтийг хэвшүүлэх, эмийг жороор олгох эмийн санчийн үүрэг хариуцлагын тогтолцоог зааж өгсөн.

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 6дугаар зүйл, заалт нь манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангана.Төрийн зохицуулалтыгэрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ гэж заасан.

Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар  гүйцэтгэж байсан зарим нэг чиг үүргийгтус газарт нэгтгэн төвлөрүүлж, олон улсын жишигт /FDA- FOOD & DRUG ADMINISTRATION/ нийцүүлэн  Эрүүл мэндийн сайдын  2011 оны 278 дугаар тушаалын дагуу “Эмийн зохицуулалтын хэлтэс”-ийг Бүртгэл, мэдээллийн, Баталгаажуулалтын, Чанарын хяналтын гэсэн 3 албатайгаар шинээр байгуулан, улсын хэмжээнд эмийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэгтэй  ажиллаж эхлээд байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрын даргын “Хэлтэс төвийн үйл ажиллагааг сурталчилах тухай” 2012 оны 54 дүгээр тушаалын дагуу 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл Эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль эрх зүйн баримт бичгийг сурталчилах аян явагдаж байна.
Иймд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг сурталчилах аянд байгууллагын бусад хэлтэс, төв, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагуудын эмч, эмч зүйчдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

       М.Уранчимэг

Эмийн асуудал эрхэлсэн дэд дарга
Эм зүйн ухааны доктор,
Төрийн удирдлагын менежер, арга зүйч

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 2 = 8