БЗХӨ|(2012-11-22 23:09)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хүний папилломавирусын халдвар буюу умайн хүзүүний өмөн

НПВ нь 100 гаруй төрөл байдаг ба хүнд маш олон төрлийн өвчин үүсгэдэг. Жишээ нь: ХПВ 1 тип нь улны үү, 2 ба 4 тип ердийн үү, 3 ба 10 тип хавтгай үү, 6, 11 тип шовх үзүүрт  ургацаг, 16,18, 31, 33, 35, 48, 51, 52, 58 төрлүүд нь умайн хүзүүн хавдрыг үүсгэдэг байна. Умайн хүзүүний хавдар үүсгэгчийг хавдрын өндөр идэвхтэй (16,18), дунд зэргийн идэвхтэй (31, 33, 35, 48, 51, 52, 58), идэвхи багатай (6, 11, 42, 43, 44) гэж ангилна. Умайн хүзүүний хавдрын  99,7% нь өндөр идэвхитэй вирусээр үүсгэгдсэн байдаг.

Тархалт: Дэлхий даяар эмэгтэйчүүдийн хорт хавдрын дунд 2-т ордог ба жил бүр 500 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдартай гэж бүртгэгддэг, жилд Европын орнуудад 12 мянган хүн, АНУ-д  4 мянган хүн нас бардаг байна.  Манай орны хувьд элэгний хавдрын дараа 2-т ордог өвчин юм.

Халдварлалт: Хүний папиллома вирус (ХПВ ) нь арьс, салстаар нягт хавьтлын үед халдварладаг (бэлгийн хавьтал, тэр тусмаа бэлгийн уламжлалт бус хавьтал, эхээс урагт).

ХПВ нь хүний биед халдварлагдсан  тохиолдолд бүртээ өвчин үүсгэх албагүй байдаг. ХПВ –г түр зуурын ба тогтвортой  гэсэн 2 янзаар тээж болно. ХПВ-г  тогтвортой тээснээр яваандаа умайн хүзүүний дисплази, цаашлаад хорт хавдарт шилжиж болно. Энэ процесс удаан хэдэн жил, бүүр хэдэн арван жилээр үргэлжилдэг боловч  27%-д нь 3 жилийн дотор хавдрын өөрчлөлтөнд оруулдаг  гэж үздэг байна.
Нөлөөлөх хүчин зүйлс:
– бэлгийн хавьталд эрт орох, олон бэлгийн хамтрагчтай, бэлгийн хавьтлын давтамж их байх
– бэлгийн хамтрагчийн урьдах хавьтагч эмэгтэй нь умайн  хүзүүний  хавдар эсвэл шовх үзүүрт ургацагтай  байсан
– бусад бэлгийн замын халдварт өвчин (хламидиоз, заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, бэлгийн хомхой г.м.)
– жирэмслэлт
– умайн салстын үрэвсэл
– витамины дутагдал, дархлаа сулрах
– тамхи татах, архи хэрэглэх
– дааврын бэлдмэлийг хэт удаан хугацаагаар хэрэглэх (5-аас дээш жил)
– олон удаа аборт хийлгэх ба төрөх

Оношлогоо:
– үтрээний дурангийн оношилгоо
– эсийн шинжилгээ
– эдийн шинжилгээ
– молекул-биологийн оношилгоо: энэ арга нь  ХПВирусыг тээгч эсэхийг илрүүлж хавдарт өртөмтгий болох магадлалыг эрт илрүүлж чаддагаараа давуу талтай юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх



6 + 9 =