Хавдар|(2012-11-22 22:13)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хавдрын вирусийн шалтгаан

Монголд одоогоор зонхилон тохиолдож байгаа хавдар бол умайн хүзүүний хавдар,элэгний хавдар юм.
Эдгээр хавдрын гол үүсгэгчид нь:
-Умайн хүзүүний хавдар- HPV
-Элэгний хавдар-HCV,HBV
Хүний папиллома вирус  HPV
Папиллома вирус нь хүний биед хортой болон хоргүй хавдар үүсгэх бөгөөд Папова вирусын язгуурт хамрагдана.
Папиллома вирусыг бүтцийн онцлог:
Вирусын ДНХ-н хос утаслаг нь цагариг/dsDNA/ хос утаслаг хэлбэртэй эерэг болон сөрөг утгат нуклеотидын  молекулаас  тогтоно.Нуклеотид нь 8kbp урттай. Вирусын геномд эрт /E-early/  болон хожуу /Л-late/ синтезлэгдэх уургийн гентэй.
Энэ 2 ген нь зохицуулга/regulator/  болон  бүтцийн уураг/struktura protein/ кодлоно.
Эрт илрэх уургийг Е1-Е7
Хожуу илрэх уургийг L1,L2 гэж тэмдэглэнэ.
HPV тэгш хэмт капсидтай.ДНХ нь гадуураа гистоноос тогтсон бүрхүлтэй, вирусын бөмбөлөг тогтоцын диаметр нь 50 нм. HPV нь гадна орчин болон эфирт тэсвэртэй. Папиллома вирус нь 118 төрөл байдаг.
Бэлэг эрхтэний хавдар үүсгэгч HPV-г үндсэн 2 бүлэг болгоно.
-Эрсдэл багатай вирусын бүлэг
-Эрсдэл ихтэй вирусын бүлэг
Эрсдэл ихтэй бүлэгт хамрагдах папиллома вирусын 99,7% нь умайн хүзүүний хучуур эсийн хавдар үүсгэж байна.умайн хүзүүний хучуур эсийн хавдрын 70% орчим нь HPV-16,18 үүсгэгдэж мөн HPV-31,33 генотип  УМАЙН  ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ШАЛТГААН БОЛЖ БАЙГАА НЬ БАТЛАГДАЖ БАЙНА.
Эд эс эмгэгшилт
Халдварын нууц хугацаа дунджаар 2 жил.Арьсны бичил гэмтэл HPV вирусын халдвар хүний биед нэвтрэх үндсэн нөхцөл бүрдүүлнэ.Папиллома вирус ам,залгиур,бэлэг эрхтэн, гар хөлийн  арьсны хучуур эдийн эвэрлэг давхарт хучуур эсийн суурийн хэсэгт эхлээд адсорбцлогдоно.
Папиллома вирусын онцлог нь бортгон хучуур эсийн суурийн давхаргад удаан хугацаанд репликацид орох учраас эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй аажим өсч үржинэ.
Вирусын эрт үеийн уураг синтезлэгдэж геномын эписомын үйл ажиллагаа идэвхижин репликаци хурдсахад, эсийн пролифераци ихэсч, арьсны тодорхой хэсэгт хатуурч эхлэнэ.
Хучуур эсийн хуваагдал нөхөн төлжилтийн зохицуулганд вирусын  репликацийн механизм нөлөөлж, бортгон хучуур эсийн ялгаран хөгжих процесс өөрчлөгдөн , креатиноцитын хуваагдал хурдасч арьсны хатуурал  нэмэгдэж нүдэнд үзэгдэх өөрчлөлт болон хувирна.

Гепатитын В вирус
Бүтэц:
HBVнь бөмбөлөг хэлбэртэй хос утаслаг ДНХ нь элэгний эсийн мембранаас гаралтай липид агуулсан капсидэн бүрхүүлтэй .
Липидэн бүрхүүлд вирусын гадаргуугийн  эсрэгтөрөгч шигдэн байрладаг.Капсидын дотор талд цөмийн эсрэгтөрөгч/HBcAg/- р хүрээлэгдсэн ДНХ-н полинуклеотид байрлах бөгөөд 4 төрлийн геном нь 3,2 килобаз урттай цагариг тогтоцыг бүрдүүлнэ.
ДНХ-ийн хос утаслагийн нэг нь 2800 нуклеотидээс тогтсон богино тал цагирга эерэг утгат утаслаг, нөгөө нь 3200 нуклеотид агуулсан битүү цагариг сөрөг утгат утаслагтай.
Гепатитын В вирусын ДНХ-ийн дараалалд гадаргуугийн эсрэгтөрөгч /S/ вирусын бүтцийн уураг цөмийн эсрэгтөрөгч /С/ болон элэгний эсийг хавдрын уургийн шинж чанарт хувиргагч /Х/ геном бүртгэгдсэн байна.
in vitro тогтолцоонд хийгдсэн олон удаагийн туршилтаар гепатитын В вирус элэгний эсэд 3 хэлбэрээр өсч үрждэг гэж үздэг.
•    Вирулент
•    Репликатив
•    Интегратив
Репликатив, интегратив хэлбэрийн үржлийн үед вирус тээгч болж архагших улмаар элэгний хатуурал болж хавдарт шилжих магадлал  ихэсдэг.
HBV НЬ ЦУСААР ДАМЖИН ХАЛДВАРЛАХ БОЛОВЧ ЦУСАНД ӨСЧ ҮРЖИХГҮЙ ЗӨВХӨН ИЙЛДСЭНД УДААН ХАДГАЛАГДАЖ ЭЛЭГНИЙ АРТЕРИЙН СУДСААР ДАМЖИН КУФЕРИЙН ЭСЭД ГАДАРГУУГИЙН ЭСРЭГТӨРӨГЧ-Н ПРЕ-S-Н ЛИГАНДААР , ТҮҮНЭЭС ГАДНА ЭЛЭГНИЙ ЭСИЙН МЕМБРАНД  HBV-Н КОМПЛЕМОНТАР ШИНЖТЭЙ ПОЛИПЕПТИД НЬ ХОЛБОГДОН ААЖИМДАА ГЕПАТОЦИТ ЭСИЙН ДОТОР НЭВТРЭН ОРЖ ӨСЧ ҮРЖДЭГ.
Гепатит С вирус
HCV-н геномд 3000 орчим амин хүчлийг кодлогч давтан хуулбарлагдах чөлөөт дараалал бүртгэгдсэн бөгөөд С вирус нь бөмбөлөг хэлбэртэй дм нь 45 нм урттай байна.Вирионы дунд хэсэгт 10кв урттай  +РНХ агуулагдана.
Вирусын уургийг кодлогч
•        С-цөмийн уураг
•        Е-бүрхүүлийн уураг /Е1,Е2/
•        М- Матрикс буюу бүтцийн уураг
•         gp31.gp70-нүүрс уст уураг
•        NS2-5-бүтцийн биш уураг
•        хеликаз-протеаза, репликаз фермент бүртгэгдсэн.
•    Судалгааны үр дүнг харахад Е1,Е2,С, NS3-4 уургууд нь эсрэг төрөгчийн шинж чанартай байгааг тогтоосон.
•        NS болон С уургийн эсрэг биеийн таньц өндөр байх ньС вирусийн репликаци идэвхитэй байгаагийн үндсэн үзүүлэлт болдог.Шарлаж байгаагүй хүмүүст хэрэв С уураг өвөрмөц ЭБ илэрч, NS уургууд тодорхойлогдохгүй байвал энэ нь тухайн хүн урьд өмнө нь С вирусийн халдварт өртөж байсны  үзүүлэлт гэж үздэг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 14