З, И, К, Л, Эм бэлдмэл|(2012-11-21 19:55)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Kокарнит

(амин дэм болон бодисын солилцоонд оролцогч бодисуудыг зохистойгоор нийцүүлэн бүтээсэн холимог найрлагатай бэлдмэл)

Идэвхит бодис: никотинамид 20мг, кокарбоксилаза 50 мг, цианокобаламин 0.5 мг, аденозинтрифосфат тригидрат динатри 10мг

Тарилгын уусмал бэлтгэхэд зориулсан нунтгийг шилэн ампултай гаргана. 3 ширхэг ампултай эмийг уусгагч бодис болох 0.5%- 2.0 мл лидокайны гидрохлоридийн 3 ампултай хамт хуванцар үүрэнд савласан.

1-2 ампулаар хоногт нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа болон давтан эмчилгээг өвчний явц болон шинж тэмдгээс хамааран эмчлэгч эмч шийднэ.

Фармокологийн үйлдэл:

Никотинамид  – РР нь амин дэмийн нэг бөгөөд эсийн исэлдэн ангижрах үйл явцад оролцож, нүүрс ус, азотын солилцоог сайжруулж, өөх тосны солилцоог тэнцвэржүүлнэ.

Кокарбоксилаза – хоол тэжээлийн бодисоор дамжин бие махбодид орж ирдэг  тиамин буюу В1 витаминаас үүсдэг кофермент. Альфа-кетохүчлийн нүүрс усжих болон нүүрс үсгүйжих явцад оролцдог кокарбоксилаза ферментийн найрлагад багтдаг.  Нуклейн хүчил, уураг, өөх тосны нийлэгжилтийг нөхцөлдүүлнэ. Сүүний хүчил болон пировиноградийн хүчлийн хэмжээг багасгаж, глюкозын шигнээлтийг  сайжруулна. Мэдрэлийн эдийн тэжээлийг сайжруулна.

Цианокобаламин – В12 амин дэм нь бие махбодид  аденозилкобаламины идэвхит хэлбэр болох биологийн өндөр идэвхит кобамид болж хувирна.  Уураг нийлэгжих явцыг түргэсгэж, хуримтлагдахад нөлөөлнө. Нүүрс-ус, өөх тосны солилцоог идэвхижүүлж цусан дахь холестериний  хэмжээг бууруулна. Сульфгидриль бүлэг агуулсан нэгдлийг цусны улаан эсэд хуримтлагдах явцыг  сайжруулж, цус төлжилтийг дэмжинэ.  Эсийн задралд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ.

Аденозинтрифосфат тригидратын динатри – аденозын уламжлал нь бодисын солилцоог түргэсэхэд нөлөөлнө.  Судас өргөсгөх үйлдэл нь  зүрхний титэм судсанд илүүтэй илэрнэ.

Хэрэглэх заалт:

·         Зүрхний бах, цусны эргэлтийн дутмагшил

·         Рейногийн өвчин

·         Зүрхний булчингийн үрэвсэл – кардиомиопати, миокардит

·         Мөчдийн судсанд бүлэн үүсэх

·         Мэдрэлийн үрэвсэл болон янз бүрийн шалтгаант мэдрэлийн өвдөлт (ууцаар өвдөх, радикулит, миалги, ишиaлги)

·         Тархины цусан хангамжийн алдагдал

·         Олон мэдрэлийн эмгэг (ялангуяа хорт цус багадалт болон чихрийн шижингийн үед илрэх)

·         Тархины ишемийн хэлбэрийн цус харвалт, саа, саажилт

·         Мөчдийн хөдөлгөөн хязгаарлагдах

·         Үе холбоосын үрэвсэлт болон тэжээлийн алдагдлаас үүссэн өвчнүүд

·         Үений уутанцарын болон шөрмөсний үрэвсэл

·         Харааны болон сонсголын мэдрэлийн үрэвсэл

·         Харааны гажилт

·         Нүдний угийн тэжээлийн гаралтай эмгэг өөрчлөлт

Хориглох заалт:

·         Бэлдмэлийн найрлага дахь боисуудад хэт мэдрэг өвчтөнүүд

·         Зүрхний булчингийн шигдээсийн хурц үе

·         Харшлын хэт мэдрэгших эмгэг

·         Цус бүлэгнэлт ихсэх / цусанд цочмогоор бүлэн үүсэх/

·         Эритреми

·         Цусны улаан эсийн тоо олшрох

·         Артерийн даралт ихсэх өвчний хүнд хэлбэр

·         Артерийн даралт багассан үед

·         Уушгины үрэвсэлт өвчнүүдэд

·         Хөхүүл үед (эмчилгээг хийх шаардлагатай тохиолдолд хөхөөр хооллотыг зогсооно)

Гаж нөлөө: Толгой өвдөлт, тахикарди, харшлын урвал. Булчинд тарьж хэрэглэхэд тарьсан хэсэгт гипереми, хаван, загатналт үүсч болно. Хэрэв гаж нөлөө арилахгүй байнгын шинжтэй бол тарилгыг зогсооно.

Эмийн хослол: Кокарбоксилаза нь зүрхний гликозидын үйлдлийг дэмжинэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + 8 =