У,Ү,Ф,Х, Эм бэлдмэл|(2012-11-21 21:18)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Фезам, Phezam, нийлмэл эмийн бэлдмэл

Үндсэн бодис:  пирацетам 400мг, циннаризин 25мг
Туслах бодис : лактозын моногидрат, кремнийн коллоид хоёрч исэл, магнийн стерат

Фармакологийн үйлдэл:  уг 2 бэлдмэл нэг нэгнийхээ үйлдлийг хүчжүүлнэ.
-    Пирацетам:
o    Тархины эдэд  АТФ-ийн концентрацийг ихэсгэнэ, рибонуклейн хүчил болон фосфолипидийн      бионийлэгжилтыг ихэсгэн глюкоз ашиглалтыг сайжруулна.
o    Их тархины бүтцүүдийн өөр хоорондын холбоот үйл ажиллагааг сайжруулан, ой тогтоомжийг дээшлүүлж, тархины төрөл бүрийн хэлбэрийн гипоксийн нөлөөнөөс хамгаална.
-    Циннаризин:
o    Захын судас түүний дотор тархины судас өргөсгөн тархины цусан хангамжийг ихэсгэн тэжээлийн шингэлтийг сайжруулна.

Хэрэглэх заалт:
-    Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал
-    Тархины цус харвалтын дараах байдал
-    Гэмтлийн дараах тархины судасны эмгэг
-    Янз бүрийн гаралтай тархины эмгэг
Ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хамшинж
-    Дотор чихний эмгэг – толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм-
-    Меньерийн хамшинж
-    Мигрень-ээс урьдчилан сэргийлэх
-    Оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах
Хэрэглэх арга:  эмчлэгч эмч өвчний үе шат, явцаас хамааран тун, хэрэглэх хугацааг нарийн тогтооно. 3 сараас удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.
-    Насанд хүрэгчдэд: 1-2 ширхэгээр хоногт 3 удаа өвчний явцаас хамааран 1-3 сар хэрэглэнэ.
-    Хүүхдэд: 1-2 ширхэгээр хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Гаж нөлөө:
-    Маш ховор тохиолдолд: арьсны урвалууд, гэрэлд мэдрэгших
-    Зарим тохиолдолд: шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих
-    Настай хүмүүст: экстрапирамид тогтолцооны өөрчлөлт (удаан хугацаагаар хэрэглэсэн үед)
Эсрэг заалт:
-    Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг
-    Бөөрний үйл ажиллагааны цочмог дутагдал
-    Түгшүүрлэл бүхий сэтгэл гутрал (амьдрах сонирхолгүй болсон сэтгэл гутрал)
-    Хангтингтоны өвчин
-    1 хүртэлх насны хүүхэд
-    Жирэмсэн болон хөхүүл үе
Анхааруулга: жолоо барих болон машин техниктэй ажиллах үедээ ихээхэн болгоомжтой байх
Эх сурвалж:
1.    Батхуяг.П, 2010, Монгол Улсын Зайлшгүй Шаардлагатай Эмийн Лавлах, Улаанбаатар хот
2.    Монос групп, 2010 Шинэ Эмийн лавлах, Улаанбаатар хот

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

  • Манай хуухэд 8 сартай. Фезам.ыг хэрэглэж болохуу 1/2 ээр эмч хэрэглэ гэсэн эсрэг заалтан дэр нь 1 ойгос доош гэсэн байна хариулж тус болорой

Сэтгэгдэл үлдээх