Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг “ЭРҮҮЛ ХҮНС” гэнэ. Жишээ: шинэ хүнсний ногоо, жимс, гурвалжин будаа, хөц будаа, 2-р гурил, арвайн гурил, овъёос, өөхгүй бараан мах, загас, хальсыг нь хуулсан тахиа, шувууны мах, тослог багатай (тослог нь 2%-аас бага) сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт.

Эрүүл хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, эслэг, аминдэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна.
Өөх тос, чихэр, давсны агууламж өндөртэй хоол, хүнс нь “ЭРҮҮЛ ХҮНС” болж чадахгүй.

Хүний бие махбод хоол, хүнсийг юунд хэрэглэдэг вэ?
1. Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах
2. Өсөлт ба хөгжилт
3. Ажил, хөдөлмөр эрхлэх

Хоол, хүнсний бүтээгдэхүүний бүтэц

Бүх төрлийн хоол, хүнс нь хүний биед зайлшгүй шаардлагатай шимт бодисоос бүрдэнэ. Хоол хүнсний найрлага дахь шимт бодисыг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс гэж ангилдаг.

– Үндсэн шимт бодис: Уураг, Өөх тос, Нүүрс ус
– Аминдэм: Усанд уусдаг аминдэмүүд – С, В-гийн төрөл
Усанд уусдаггүй аминдэмүүд – А, Д, Е, К,
– Эрдэс бодис: Макро эрдэс бодис – Төмөр, кальци, магни, натри
Микро эрдэс бодис – Иод, Цайр, Селен, Зэс, Фтор гэх мэт
– Ус

Хоол, хүнсний илчлэг чанар

Хоол хүнсний илчлэг чанар нь түүнд агуулагдах үндсэн шимт бодисын хэмжээгээр тодорхойлойлогдоно.

Үндсэн шимт бодисын задралаар үүсэх энерги буюу илчлэг чанар
Үндсэн шимт бодис     Илчлэг чанар
1 грамм уураг задрахад үүсэх энерги     4 ккал
1 грамм нүүрс ус задрахад үүсэх энерги     4 ккал
1 грамм өөх тос задрахад үүсэх энерги     9 ккал

Өөх тос, чихэр, давсыг хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл авчирдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ба эрүүл бус гэж чандлан зааглах нь тохиромжтой бус. Харин хүнсийг хэрхэн яаж боловсруулж, хэр зэрэг их хэмжээгээр хэрэглэснээс хүний эрүүл мэнд шууд хамаарна.

Эрүүл хүнсийг эрүүл бус аргаар боловсруулж хэрэглэх нь түүний эрүүл мэндийг дэмжих мөн чанарыг алдагдуулахын зэрэгцээ таны эрүүл мэндэд эрсдэл авчирна.

Тохиолдлоор 1 удаа хэрэглэсэн эрүүл бус хоол, хүнс нь таны өвчлөх шалтгаан болж чадахгүй. Харин байнга, тогтмол хэрэглэдэг “эрүүл бус хүнс” таны эрүүл мэндэд эрсдэл учруулна.

Хэрэв та өөх тос, ялангуяа ханасан өөх тосоор баялаг, хэт боловсруулж, цэвэршүүлсэн нүүрс ус бүхий эслэгээр дутмаг, илчлэг ихтэй хоол хүнсийг БАЙНГА, ТОГТМОЛ, ХЭТРҮҮЛЭН хэрэглэх нь таны биед олон тооны өвчин, эмгэг үүсэхэд хүргэнэ.

Хоол, хүнсийг зөв тохируулан хэрэглэснээр Та олон өвчнөөс сэргийлж чадна.

– Шимт бодисын дутлын эмгэгүүд: Хэт ядрах, биеийн эсэргүүцэл сулрах, иодын дутал, төмөр дутлын цус багадалт, уураг илчлэг дутал, тураал, өсөлт хоцролт, А аминдэмийн дутал, Чийг бам буюу С аминдэмийн дутал.2 – Шимт бодисын илүүдлийн эмгэгүүд: Цөс чулуужих өвчин, ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, таргалалт, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим хорт хавдар

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + 9 =