Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Рентген харалт буюу Рентгенскопи

Эгц урд байрлал:

Өвчтний гарыг ташаа тулгаж тохойг урагш болгон өвчүүг биеийн тэнхлэгийн гол дунд 2 эгэмний өвчүү талын төгсгөлийг өвчүүний 2 талд ижил байрлуулж рентген харалт хийж цусны бага эргэлтийн талаас гарах рентген өөрчлөлтүүд, зүрх том судасны талаас гарах үйл ажиллагааны томролтын өөрчлөлтийг үнэлнэ.

Баруун ташуу буюу 1-р ташуу байрлал

Өвчтөний баруун мөрийг экранд ойртуулж, зүүн мөрийг экранаас холдуулж дэлгэцийн хавтгай ба биеийн фронталь хавтгайн хооронд 45-50 градусын өнцөг үүсгэн ташуу байрлуулахыг баруун ташуу ба 1 ташуу байрлал гэнэ. 2 гарыг толгой дээр 2 тохойноос нь барьж дээрх өөрчлөлтийн хазайлтаар ташуу байрлуулахыг Фрикийн байрлал гэнэ. Мөн баруун гарын ташаан дээр гарын араар эргүүлэн тавиулж зүүн гарыг ташаанд тулуулж тохойг урагш болгон баруун эгэмний өвчүүний төгсгөл нь уушигны дээд талбайн арын 1/3-ийн төвшинд оршихоор байрлуулж рентген харалт хийж аортын өгсөх хэсэг, аортын багана, уушигны конус, зүүн тосгуур, ховдолыг үнэлнэ.

Зүүн ташуу буюу 2-р ташуу байрлал

Өвчтөний зүүн мөрийг дэлгэцэнд ойртуулж баруун мөрийг холдуулж дэлгэцийн хавтгай ба биеийн фронталь тэнхлэгийн хооронд 50-60 градус үүсгэнбайрлуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл зүүн гар дээр гарыг араар нь эргүүлж тавьж баруун гарыг ташаа тулгана. Зүүн эгэм өвчүүний дээд талын арын 1/3-д байрлахаар харалт хийж аортын өгсөх хэсэг, нум, уруудах хэсэг, зүүн тосгуур, зүүн ховдолыг үнэлнэ.

Зүүн буюу баруун хажуу байрлал

Шинжлүүлэгчийн 2 гарыг толгой дээр өргүүлж тохой тохойгоор бариулан хажуугаар байрлуулж харалт хийж гол судасны өгсөх хэсэг, уруудах хэсэг, нум тосгуур ховдолуудын томролтыг үнэлнэ. Зүрхний байрлал, хэлбэр хэмжээ, лугшилт бусад эрхтэнтэй хэрхэн холбоотой эсэх уушигны угийн байдал, зураглал, синусууд, зүрхний хавхлага үнхэлцгийн шохойжилт буй эсэхийг тодорхойлно.

Гол судасны рентген анатоми

Гол судас зүүн ховдолоос эхэлж баруун дээшээ чиглэж зүүн тийш эргэн нурууны зүүн талаар доошилно. Гол судасны өгсөх хэсэг баруун дээд нумын доод хэсгийг үүсгэдэг. Гол судасны нум нь зүүн 1-р нумыг үүсгэнэ. Гол судасны уруудах хэсэг ердийн үед харагдахгүй уушигны артерийн нумаар халхлагддаг. Судасны багцийн өндөр нь эрүүл хүмүүст зүрхний өндөрөөс нам байна. Баруун тосгуурын өнцгөөс баруун өрц, зүрхний өнцөг хүртэл татсан шугамыг зүрхний өндөр гэнэ. Баруунсудас тосгуурын өнцгөөс хөндлөн татсан шугамаас гол судасны багцын өндөр гэнэ. Баруун судас тосгуурын өнцгөөс зүрхний өнцөг хүртэл татсан шугамыг зүрхний өндөр гэнэ.

Гол судасны эмгэгийн үед рентгенд илрэх шинж тэмдэг:

1.    Гол судасны өгсөх хэсгийн нум баруун тийш цүлхийнэ.

2.    Судасны багцийн урт зүрхний өндөртэй тэнцүү буюу түүнээс давна.

3.    Зүрх судасны сүүдрийн зүүн талд гол судасны уруудах сүүдэр тодорно.

4.    Гол судасны нумын тодрол зүрхсудасны нумаас тодрох

5.    2-р ташуу байрлалд эрүүл хүмүүст гол судасны бүх хэсэг харагдана. Гол судасны нягтрал тодрол нь төмөр агуулсан цус агуулснаас болох ба гол судасны хана дагасан шохойжилт үүсч болно.

6.    Эгц байрлалд гол судасны нум биеийн дундаж шугамаас илүү холдохыг голсудасны нум өргөсөх гэнэ.

7.    2-р ташуу байрлалд мөгөөрсөн хоолойн салаалалтынтөвшинд гол судасны өгсөх хэсгийг хэмжиж өргөнийг тодорхойлно. Хэвийн үед 3.5-4 см байна. Гол судасны өргөслт нь жигд, жигд бус нэлэнхүйд нь хэсэг газрын, уут цилиндр, ээрүүл хэлбэрийн зэрэг янз бүрийн байна. Лугшилт нь тархмал, хэсэг газрын тромбоор бөглөгдсөнбол харилцанлгүй  адилгүй байна. Гол судасны нумын өгсөх хэсгийн өөрчлөлт нь нас хүйснээс хамаарна.

Зүрхний эмгэгүүдийн үед үүсэх рентген хам шинж

1.    Митраль конфикураци

Митраль хэлбэрийн зүрх нь зүрхний бэлхүүс тэгширнэ, шалтгаан нь зүүн тосгуур, уушигны артерийн нум цүлхийж, зүрхний бэлхүүс тэгширнэ. Энэ нь ихэвчлэн 2 хавтаст гажгийн үед үүснэ.

2.    Аортын конфикураци

Зүүн ховдол томорсноос зүрхний орой дугуйрч, ходоодны хийн сүүдэр дээр нэмэлт сүүдэр гарч ирнэ. Зүрхний бэлхүүс хотойно. Эгц байрлалд зүүн талын 2,3-р нум хотойж, гол судасны нум өргөснө. Зүрх “Эсгий гутал”-ын шинжийг үзүүлнэ.

3.    Бөмбөлөг хэлбэрийн зүрх

Перикардийн хөндийд ихээхэн хэмжээний шингэн хуримтлагдсан үед идэрнэ. Мөн зүрхний булчингийн тархмал гэмтэл буюу кардиомиопатийн үед үүснэ. Рентген харалтанд зүрхний булчингийн лугшилтын далайц маш өнгөц болж, нумуудын зааг ялгаран харагдахгүй болно.

4.    Трапец хэлбэрийн зүрх

Миокардит ба бага хэмжээний шүүдэст перикардитын үед үүсдэг ба энэ үед зүрхний нумуудын ялгарал бага боловч ялгаран харагдана.

5.    Аорт-митраль конфикураци

Зүрхний хавсарсан гажгийн үед тохиолдох ба альалины шинжийг агуулсан сүүдрээр илэрнэ.

Эх сурвалж: heart.ucoz 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 5 = 14