Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Невроз

Невроз бол янз бүрийн агуулга бүхий сэтгэл гэмтлийн улмаас уураг тархины үндсэн үйл явцуудын хэвийн үйл ажиллагааны алдагдал хямралаар зонхилон илрэх бүх бие махбодын өвчин юм.
Сэтгэл гэмтэл гэдэг нь хувь хүний уураг тархины хөөрөл саатлын үйл явцын тэнцвэрийг алдагдуулан эмгэг байдалд хүргэдэг ахуйн амьдралын тохиромжгүй илрэлүүдийн нөлөөг хэлдэг.Өвчлөх явдал нь:
•    Тухайн хүний төв мэдрэлийн хэв шинж
•    Бие хүний төрх араншин
•    Бие махбодын ерөнхий эсэргүүцэх чадвар зэргээс болно.
Сэтгэл гэмтэл нь:
•    Цочмог огцом
•    Ужиг үргэлжилсэн олон дахин давтагдсан байж болно.
Сэтгэл гэмтэл нь невроз өвчнийг үүсгэх шалтгаан болоод зогсохгүй бие, бие махбодын бүх өвчин тэр дундаа мэдрэл, сэтгэцийн эмгэгүүдийг хурцатгах, ужиг архаг явцтай болгох, эмчилгээний үр дүнд муу нөлөөлөх янз бүрийн холбогдол дагавар бий болгодог.
Невроз нь: Сульдал хэлбэрээр их тохиолдоно.Мөн невроз нь хүмүүсийн ажил амьдралын нөхцөл, хүмүүсийн хоорондын харилцааны онцлогоор илэрнэ. Неврозын үед бодисын солилцоо, бие махбодын дархлалын систем өөрчлөгдөж болно.
Невроз өвчнийг үүсэхэд: бие махбодыг сулруулах (Халдвар, хордлого, тархины гэмтэл) нөхцөлүүд хялбар дөхөм үзүүлнэ.Неврозтой хүмүүс өөрийн биеийн байдлыг зөвөөр ойлгоно.Хөдөлмөрийн чадвар удаанаар хадгалагдаж байдаг.
Шинж тэмдэг: Төрөл бүрийн цочролуудад автагдан цухалдах , ядрах, сандрах, тэсвэр тэвчээр алдагдах, дуу шуугиан, гэрэл халуун, хүйтэнд хэт мэдрэмтгий болсоноор өвчтөн цочрох, огцом уурлах, сандрах, давчдах ба уцаарлангуй, үглээ болдог.Улмаар оюуны болон биеийн хөдөлмөрт хөдөлмөрт амархан цуцах, тамирдах, зүрхшээх, шантрах илрэлүүдийн зэрэгцээ өглөөгүүр бие сул тэнхээ тамир муу, залхуурч нозоорох, үдээш хойш бие арай хөнгөрөх зэрэг байдлууд ажиглагдана.Аажимдаа эцэж цуцсанаар үргэлжийн ядрамтгай болж, бүх бие сул, нойрмог, сэргэлэн цовоо байдал алдагдана.Сэтгэлийн хөдөлгөөн ихсэж баярлах, гомдохдоо амархан болно.Ямар нэг ажилд анхаарлаа төвлөрүүлэх нь муудаж эрхэлсэн ажил мэргэжилдээ түүртэж мартамхай, салан задгай болж барьсан тавьсанаа санахгүй.Энэ өвчний үед зарим хүмүүсийн нойр өөрчлөгдөнө.Мөн толгой өвдөнө.Хар дарж зүүдлэх, цочиж сэрэх, өнгөц нойртой болох, нойр хулжих илрэлүүд зонхилж гарна.Мөн нойр ханахгүй нойрноос дутуу сэрж удаан хугацаанд нойрмоглох, өглөө бие амраагүй, сэргэлэн цовоо биш, нозоорох, идэвхи сонирхол буурах шинжүүд илрэх ба толгойн өвтөлт голдуу дүүрэх, манарах хэлбэрээр илэрнэ.
Бие бялдарын вегататив мэдрэлийн талаас гарах өөрчлөлтүүд: Сэтгэл хүчдэх, хөдлөх, бие ядрахад зүс царай цайх, улайх, дотор давчдах, хөлрөх судасны цохилт хурдсах, удаашрах, артерийн даралт өөрчлөгдөх, гар хуруу чичрэх, салганах, арьс татах шинжүүд илэрнэ.Мөн хоолны дур буурах, хоолны зохимж өөрчлөгдөх, гэдэс мушгирах, гүйлгэх, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл өөрчлөгдөх шинжүүд илэрнэ.Мэдрэл сульдал нь 7 жилээс дээш болвол зан араншинд өөрчлөлт гарна.
Эмчилгээ 1: Сэтгэлийн гэмтлийг боломжийн хэрээр арилгах (маргаан, нөхцлийг өөрлчлөх, амралт сувилалд явуулах, ээлж, байр сууцаа солих) сэтгэл гэмтлийн агуулга холбогдлыг өвчтөн өөрөө зөв ойлгож зөв харилцаа тогтоох, уурах тархины хувийн үйл ажиллагааны болон амралтын боломж нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөр амралтыг зөв хослох, зөв зохион байгуулах зэрэг өвчтөний ажил амьдралын тулгамдсан асуудлуудыг холбогдох хүмүүсийн болон өөрийн оролцоо их үүрэгтэй.Мөн эмчилгээг тодорхой дэс дараалалтай хүн бүрийн онцлогт тохируулбал сайн.Эмчилгээнд сэтгэл засал, биеийн тамирын дасгал чухал ач холбогдолтой, шаардлагатай эмүүдийг витамины хамт хэрэглэнэ.Чанартай витамин баялгатай хоол хүнс Неврозыг эмчлэхэд ихээхэн нөлөөтэй.
Урьдчилан сэргийлэх эмч Куллен бие махбодын үйл ажиллагааны халуурах шинжгүй бүх эмгэгт байдлыг Невроз өвчин гэж нэрлэжээ.
Анагаах ухаанд Невроз өвчний ойлголт янз бүрээр өөрчлөгдөж байлаа.Сүүлийн зуунд Невроз өвчнийг сэтгэлийн гэмтэлтэй шууд холбоотой гэж тогтоосон байна.Зарим хүмүүс Неврозыг стресс гэж ойлгох болжээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


3 сэтгэгдэл

  • ийм өвчтэй хүн ер нь зүгээр болхуу эмнэлэгээр явхаар зүгээр болохгүй гэхийн салганахыг бууруулахад ямар эм тан хэрэг болох вэ зөвлөөч

Сэтгэгдэл үлдээх



+ 1 = 7