З, И, К, Л, Эм бэлдмэл|(2012-11-21 20:12)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Лидокаинтай катеджель Cathejell with Lidocaine Лидокаин+Хлоргексидин

Өвдөлт нөмдөөх, үжилгүйжүүлэх үйлдэлтэй хэсэг газар хэрэглэх зориулалттай, ариун, нэг удаа хэрэглэх зориулалттай гель хэлбэрийн эмийн бэлдмэл. Тунгалаг, өнгөгүй эсвэл бараг өнгөгүй.  +15-с +250С хэмд, гэрлээс халхлагдсан хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгална.  Эмчийн жороор олгогдоно.Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 5-10 минутын дараа нянгийн эсрэг болон тохиромжтой мэдээгүйжүүлэх үйлдэл эхэлж үүсдэг.

Найрлага:100 г-д дараахи бодисууд агуулагдана.

Идэвхитэй бодисууд
Лидокаин гидрохлорид             2.00 г
Хлоргексидин дигидрохлорид            0.05 г
Туслах бодисууд
Гиэтеллоз (гидроксиэтилцеллюлоз)        1.50 г
Глицерол                    20.00 г
Тарианы ус                    100 г хүртэл

Эмийн хэлбэр
Нэг удаагийн, амархан хугарч унах үзүүртэй, полипропилен уян тариуртай, 12.5 г-р савлагдсан бэлдмэл. Тариурыг блистерт хийж савласан байна. Блистер нь хоёр хэсгээс тогтдог. Доод хэсэг нь цаасан бүрхүүлтэй, харин дээд хэсэг нь уурын ариутгалыг даах чадвартай пропилен бүрхүүлтэй.Эмнэлгийн хэрэгцээнд зориулж бас 5 эсвэл 25 блистертэй тариуруудыг нэг том цаасан хайрцганд савладаг.

Эмийн үйлдэл
Хлоргексидин нь дерматофит, мөөгөнцөр, грам эерэг болон грам  сөрөг бичил биетнүүдэд үйлчилдэг нянгийн эсрэг бэлдмэл. Treponema spp., Neisseria gonorrhoeae, Trichomonas spp., Chlamydia spp., Ureaplasmasppзэрэгграм нэмэх болон грам хасах нянгуудад үр нөлөөтэй. Цус, идээ, төрөл бүрийн шүүрлүүдэд болон органик бодисуудад (хэдийгээр ялимгүй сул ч гэсэн) идэвхит чанараа хадгалдаг.
Лидокаин нь хэсэг газрын мэдээгүйжүүлэх үйлдэлтэй.
Усанд уусдаг тунгалаг гель нь төрөл бүрийн дурангийн ажилбаруудын үед тослох үйлчилгээтэй ба тод оптик харааг тодруулах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт
–    Насанд хүрэгсэд, хүүхдэд дурангийн оношлогоо, мэс ажилбар хийхэд халдвараас урьдчилан сэргийлэх, мэдээгүйжүүлэх зорилгоор хэрэглэнэ.
–    Урологи, проктологи, эмэгтэйчүүдийн практикт бүх төрлийн эндоскопи, фистульт катетеруудыг солих, интубаци хийхэд хэрэглэнэ.
–    Шээс ялгаруулах зам, үтрээ болон умайн хүзүүний суваг, шулуун гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн (өвдөлтийн хам шинжээр илрэх) шинж тэмдэгүүдийг дарах зорилготой хийгдэх иж бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэх арга
Эмч эсвэл тусгайлан бэлтгэгдсэн ажилтан багажийг хийхээс өмнө шингэн эмийн бэлдмэлийг удаан шахаж оруулахдаа дараахи зүйлүүдийг анхаарна. Үүнд:
•    Блистерийг нээж, цаасыг тунгалаг савны их биеээс салгана (болж өгвөл зөвхөн нугалаас хүртэл салгах хэрэгтэй).
•    Үзүүрийг нь хэт хүч гаргалгүйгээр хугалж авна (болж өгвөл саванд нь байлгаж хугалах хэрэгтэй). Салст бүрхүүлийг гэмтээхгүйн тулд үзүүрийг бүрэн гүйцэд сайн хугалж авсан эсэхээ сайтар шалгана. Гелийг саадгүй шахаж оруулахын тулд хийхээсээ өмнө урьдчилан дусааж шалгах хэрэгтэй.
•    Уян тариурт байгаа шингэн бэлдмэлийг зөөлөн дарж, шахан оруулна. Тариурыг шахсан чигт нь барьж, уг тариурт бэлдмэл гүйцэд шахагдан гарсны дараа сугалж авна.
•    Шингэн гелийг шахаж хийснээс хойш 5-10 минутын дараа багажийг оруулах шаардлагатай.

Хориглох заалт  
–    Хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй
–    Жирэмсний эхний гурван сард маш анхааралтай хэрэглэнэ.
–    Хөхүүл үед хэрэглэсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэснээс хойш 12 цагийн туршид  хүүхдийг хөхөөр хооллохгүй.

Гаж нөлөө:   Хэт мэдрэг тохиолдолд харшлын урвалууд (харшлын дерматит, арьсанд тууралт үүсэх, судас-мэдрэлийн хаван) үүсч болохоос гадна хэрэглэсэн газарт хорсох зэрэг шинж тэмдэгүүд илрэнэ. Арьс хуурайших, 3-5минут гар наалдах,

Бусад эмийн бэлдмэл ба харилцан үйлчлэл
–    Йодын бэлдмэлүүдтэй хавсруулан хэрэглэхгүй байх.
–    Моноаминооксидазын ингибиторууд нь лидокаины хэсэг газрын мэдээгүйжүүлэх үйлдлийг ихэсгэнэ.
–   Саван болон анионы бүлэг агуулсан (сапонин, натри лаурилсульфат, натри карбоксиметилцеллюлоз) угаагч бодисуудтай зохицохгүй байх талтай.
–    Катионы бүлэг (бензалкони хлорид) агуулсан эмийн бэлдмэлүүдтэй зохицоно.

Эх сурвалж:
Cathejell with Lidocaine, http://www.montavit.com/english/main/produkte/produkte/cathejell_lido.htm
Cathejell S Drug Information, 2012.http://www.catalog.md/drugs/cathejell-s.html
Эм Импекс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + = 11