З, И, К, Л, Эм бэлдмэл|(2012-11-21 19:59)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Колме Kolme

Архинд донтох өвчний бүрдэл эмчилгээний нэг төрөл. Цууны хүчлийн сул үнэртэй өнгөгүй тунгалаг уусмал дуслаар ууж хэрэглэх уусмал. Хүрэн өнгийн ампулд 15 мл-р савлагдана. Хуванцар саван дахь 4 ампул ганц тугнагчийн хамт нэг иж бүрдэл болно. Гэрлээс хамгаалагдсан, хүүхэд хүрэхээргүй газарт 250С-с дээшгүй хэмд хадгална.

Үндсэн бодис: нэг ампулд 15мл идэвхтэй бодис болох 0,9г (нэг дусалд 3мг) цианамид агуулагдана.

Туслах бодис:сорбины хүчил, мөсөнцууны хүчил, ацетат натрий, тарианы ус.

Эмийн үйлдэл:
Цианамидын үйлдэл нь этилийн спиртийн солилцоонд оролцдог ацетальдегидегидрогеназад хориг үүсгэдэг. Энэ нь этилийн спиртийн солилцооны бүтээгдэхүүн болох ацетальдегидын концентрацийг ихэсгэснээр эмийг уусны дараа согтууруулах ундаа хэрэглэхэд маш тааламжгүй сөрөг мэдрэмжийг (нүүрээр халуу оргих, дотор муухайрах, зүрхний цохилт ихсэх, амьсгаадах г.м) төрүүлдэг болно. Энэ бүхэн согтууруулах ундааны үнэр, амтанд нөхцөлт рефлексийн замаар дургүйцлийг бий болгоно. Архинд үзүүлэх цианамидын хэт мэдрэг үйлдэл эрт (ойролцоогоор 45-60 минутын дараа) илэрч, харин дисульфирамын үйлдлээс арай богино хугацаанд (12 цаг) үргэлжилдэг. Дисульфирамаас ялгаатай нь цианамид даралт бууруулах нөлөө үзүүлдэггүй.

Архинд үзүүлэх урвал
Архитай хамт хэрэглэсэн тохиолдолд дараахи шинж тэмдэгүүд илэрнэ. Үүнд: арьс хэт улайх, хүзүү, толгойгоор лугших, дотор муухайрах, зүрхний цохилт олшрох, амьсгал давчдах, бие сулрах, нүд бүрэлзэх, хөлс их гарах, цээжээр өвдөх. Илүү хүнд тохиолдолд бөөлжих, артерийн даралт буурах, амьсгал дарангуйлагдах, коллапс төстэй байдал илрэх.Эдгээр шинж тэмдгүүдийн хүндрэлийн зэрэг, илрэх байдал нь эмийн бэлдмэл болон архины хэрэглэсэн хэмжээнээс хамаарна. Хүнд тохиолдолд зүрх судас, амьсгалын системийн үйл ажиллагааг дэмжих шинж тэмдгийн эмчилгээг хийх шаардлагатай ба гистамины эсрэг бэлдмэлүүдийг судсанд тарина.

Хэрэглэх заалт:
Архинд донтох архаг өвчтэй хүмүүсийг эмчлэх болон уг өвчин дахихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хориглох заалт
•    Зүрхний хүнд өвчнүүд
•    Амьсгалын замын өвчнүүд
•    Бөөрний үйл ажиллагаа буурах эмгэгүүд
•    Элэгний хүнд өвчнүүд
•    Жирэмсэн ба  хөхүүл үед
•    Бэлдмэлд хувь хүн хэт мэдрэг байх

Онцгой анхааруулга
Сүүлийн удаа архи ууснаас хойш зөвхөн 12 цаг болсны дараа колмегийн эмчилгээг эхэлнэ. Нэг л удаа архи уухад үзүүлэх урвал өвчтөний эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болох дараахи тохиолдлуудад Колмег болгоомжтой хэрэглэх шаардлагатай байдаг
•    бамбай булчирхай томорсон (удаан хэрэглэх тохиолдолд хагас жилд нэгээс доошгүй удаа бамбай булчирхайн үйл ажиллагааг хянах шаардлагатай)
•    чихрийн шижин
•    уналт таталт
•    зүрх судасны өвчнүүд
•    бөөрний эмгэгүүд.

Гаж нөлөө
•    Хэрэв архи хэрэглэхгүй бол эмийн бэлдмэл ихэвчлэн зохицох чадвар сайтай байдаг.
•    Заримдаа ядрах, нойрмоглох, арьсан дээр тууралт гарах, чих шуугих, хэсэг хугацаанд цагаан эсийн тоо ихсэх зэрэг шинжүүд илэрч болно.

Хэрэглэх арга, тун:
Өвчтөнийг сайн үзэж шинжилсний дараа мөн үр дагавар, хүндрэлүүдийг урьдчилан тогтоосны үндсэн дээр эмчилгээг хийнэ. Эмийн бэлдмэлийг хувь хүн бүрт тохирсон схемээр 36-75 мг-г (12-25 дуслаар 12 цагийн зайтай хоногт 2 удаа) ууж хэрэглэнэ. Тунг тохируулан бэлдэхийн тулд уусмалтай эмийн бэлдмэлийн ампулыг хагалж, хайрцганд байгаа сул хоосон флаконд юүлнэ. Флаконд дусаагуурыг углаж, амыг нь сайтар битүү таглан хаана.

Эмийн тунг хэтрүүлэх (хордлого):
Шинж тэмдгүүдийн талаар тэмдэглэгдээгүй боловч магадгүй гаж нөлөө ихсэж болно. Эмийн бэлдмэлийг хэт их тунгаар хэрэглэсэн тохиолдолд ходоод угаах, элэг, зүрх судас, амьсгалын системийн үйл ажиллагааг дэмжих шинж тэмдгийн эмчилгээг хийхийг зөвлөхөөс гадна гематокритын үзүүлэлтийг хянах хэрэгтэй бөгөөд  шаардлагатай тохиолдолд цус юүлнэ.

Бусад эмтэй харилцан үйлчлэл
•    Метронидазол, изониазид, фенитоин болон архинд үзүүлэх урвалыг ихэсгэж болох бусад альдегид дегидрогеназын дарангуйлагч бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.
•    Дисульфирамыг хэрэглэснээс хойш 10-с дээш хоног завсарлаж дараа нь колмег эхэлж хэрэглэдэг. Колме альдегидын бүлгийн (паральдегид ба хлоралын бүтээгдэхүүнүүд) бэлдмэлүүдтэй зохицохгүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


15 сэтгэгдэл

  • Хэрэг болов

  • эмийг уусны дараа архины дуршил нэмэгдэх үү

  • vr dvn gargasan hvn bn uu

  • Утас

  • harin ene em setgetsiin undesnii tuvd heregleddeg ym shig bna lee olon jil ajillasan emchees ni sauusan chin naidvartai arhinaas gardag gol ni zaavriin daguu guitsed uu gdeg ym bna shuu\

  • ene emiig hergelsen hyn yhne.ene em mongoliin eryyl mendiin yaamaar batlagdaagyi zowshoorogdoogyi baigaa.negniigee horduulj aliya gej bodoj baiwal ene emiig uulgaarai….ene em bol HOR

  • bi heregleed yag 2 sar olj bna haayaa neg naiz nuhudteiguu pivodood suuchmaar sanagdaad bdg bsn odoo bur bhgvi shvv neeree l ter durshil ntriig dardag bh harin neg udaa haluun nogootoi hyatad hool idchiheed jaahan gaztai undaa usan chini zurhnii tsohilt nemegdeed heseg l sandarsan haluun nogoondoo yum uu gazandaa yum uu buu med harin bi emch ntrees asuugaagui endees unshchihaad emiin sangaas avaad uutsan yer n dundjaar
    her udaan uuh yostoi yum bol ter talaar medeelel bnauu ?

  • Bi arhichin etsegtee hoolond hiigeed uulgaj vzsen tgsen ch nuluuldug yum bnlee odoo harin arhi yyh n tsuursun ternees udur bolgon arhichin huniig argalna gj hetsuu shuuu

  • Уувал яг үхэх шахдлаг юм билээ дээ харин ч нэг

  • Ene em haana zaragdaj bgaa bol tasarchihsan gd bh yumaa

  • Энэ эмийн хаанаас авч болох вээ. Холбогдох утас байна уу

  • хаанаас авах вэ

  • энэ эмийг хаанаас авах вэ

  • 91713035 асуугаарай

Сэтгэгдэл үлдээх



9 + = 14