З, И, К, Л, Эм бэлдмэл|(2012-11-21 19:52)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Имопер (Lactulose)

Эмийн эмчилгээний бүлэг:

Туулгах эмийн бүлэгт хамаарагдана.

Найрлага: 1 мл сироп-д үйлчлэгч бодис лактулоза 667 мг агуулагдана. Мөн хольц бодис болгож галактоза (150 мг хүртэл), лактоза (100 мг хүртэл) болон бусад сахаруудыг агуулж болно. Туслах бодис: калийн сорбит, амт оруулагч, цэвэршүүлсэн ус.

Фармакологийн үйлдэл:

Бүдүүн гэдсэнд амьдардаг ихэнхи нянг сахар задлагч нянгууд бөгөөд нарийн гэдсэнд задардаггүй рафиноз, лактулоз, чихрийн алкоголь – ксилитол, сорбитол нь бүдүүн гэдсэнд идэвхтэй задарна. Задралын дүнд үүссэн богино гинжит өөхний хүчил, карбоксилжсэн амин хүчил, устөрөгч, нүүрс хүчлийн хий зэрэг нь ашигтай нянгийн бодисын солилцооны гол бүтээгдэхүүн болно. Задралын явцад их хэмжээний дулаан үүсч, хэвлийн эрхтэнд бодисын солилцоо явагдах тааламжтай дулаан орчинг бүрдүүлнэ. Лактулоз гэдэсний нянгийн нөлөөгөөр бага молекулт органик хүчлүүд болж хувирна. Дэгдэмхий өөхний хүчлүүд холестерин, липидийг бууруулахаас гадна гэдэсний хүчиллэгийг багасгаж, өвчин үүсгэгч нянгуудыг устгаж, ашигтай нянгийн тоог ихэсгэнэ. Гэдсэнд агуулагдах өөрийнх нь ашигтай нянгийн тоог өсгөснөөр антибиотикийн нөлөөнөөс хамгаалж, эмгэг төрөгч нянг устгана, организмд хор нэвтрэхийг бууруулна.

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг дараах тохиолдпуудад хэрэглэнэ.

Өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэхээс гадна бүдүүн гэдэсний хэвийн хэмт агшилтыг зохицуулах зорилгоор хэрэглэнэ.
Бүдүүн гэдэс ба хошногоны мэс ажилбар, хошногоны эмгэг цооролт ба шалбархай, шамбарам зэргийн үед өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх болон эмнэлзүйн шаардлагаар
Өтгөнийг зөөлрүүлэхэд хэрэглэнэ.
Сальмонеллез ба шигеллозын үеийн гэдэсний флоруудын [ вөрчлөлт, бага насны хүүхдийн хоолны хордлогоос үүссэн диспепсийн хам шинжүүдийн үед хэрэглэнэ.
Үүдэн венийн сиаемийн энцефалопатийн үед элэгний ком   5 болон комын урьдал байдлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Цөс чулуужих өвчнөөс сэргийлэхэд
Ьүдүүн гэдэсний хавдраас сэргийлэхэд тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

Бэлдмэлийн хоногийн тунг өглөө хооллох үед нэг удаа ууна. Хоногийн тунг өвчтөн бүрийн онцлогт тохируулж хүн бүрт өвөрмөц тогтооно. Бэлдмэлийн үйлдлийн механизм өвөрмөц учир эмнэлзүйн үр нөлөө нь хэдэн өдрийн дараа илэрнэ. 2 өдрийн эмчилгээний дараа эмчилгээний үр нөлөө илрэхгүй байвал тунг нэмж болно.

Эмчийн зөвлөж буй хоногийн тун:

Өтгөн хаталт болон өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх шаардлагатай үед:

Эхний тун                Барих тун

Насанд хүрэгсэд      10-45 мл                   10-25 мл

7-14 нас                         15 мл                        10-15 мл

1-6 нас                            5-10 мл                     5-10 мл

1 нас хүртэл                5 мл                          5 мл

Элэгний ком ба комын урьдал үе:

Эхний хоногийн тун: 30-50 мл-р 3 удаа хэрэглэнэ. Зөөлөрсөн өтгөн хоногт 2-3 удаа гардаг учир хоногийн барих тунг хүн бүрт өвөрмөц тогтооно. Өтгөний РН-ийн үзүүлэлт 5.0-5.5 байхаар тооцоолно.

Эсрэг заалт:

Бэлдмэлийн үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс, гэдэсний түгжрэлтэй хүнд хэрэглэхгүй.

Гаж нөлөө:

Эмчилгээний эхний өдрүүдэд гэдэс дүүрэх (гэдсэнд хий үүсэх) шинж илэрч болох бөгөөд энэ нь аажимдаа багасаж арилна. Эмчийн зөвлөсөн тунгаас өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд      хэвлийорчмоор өвдөх ба суулгах шинж ажиглагдах бөгөөд^ His үед тунг багасгах шаардлагатай. Элэгний ком ба комын      урьдал үеийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор х индөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед суулгах шинж         илэрч бие махбодын электролитийн тэнцвэрт байдал алдагдаж болзошгүй.

Эмийн хэлбэр, савлалт:

200 мл сиропыг бараан өнгийн шилэн флаконд савлана. Флакон бүрийг 20 мл багтаамжтай хэмжээс бүхий жижиг аяга болон  хэрэглэх зааврын хамт картонон хайрцганд хийж гаргана.

Онцлог, давуу тал  

Хүнсний эслэг хэрэглээд үр дүнгуй байгаа өтгөн хаталтын үед туулгах үйлчилгээ үзүүлнэ.
Хүний өөрийнх нь ашигтай нянг ихэсгэх замаар дархлаагхэвийн болгоно.
Цуснаас гэдсэнд аммиак шилжилтийг ихэсгэж, азот агуулсан хортой бодисын үүсэлтийг бууруулах замаар хоргүйжүүлэх  нөлөөтэй.
Витамины шимэгдэлтийг бууруулахгүй.
Пребиотекийн антикарциноген, антигенотоксик үйлдлийн механизмаар хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
Хөхүүл, жирэмсэн эхчүүдийн өтгөн хаталтын үед хэрэглэж болно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + = 12