Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Гуурсан хоолойн багтраа

Биеийн дархлалын өөрчлөлттэйгээс ургамал, хоол хүнсний зүйл зэрэгт гуурсан хоолойн мэдрэл цочрон түүний булчин гэнэт агшин амьсгал боогдох байдлаар илэрдэг, үе үе дахидаг архаг өвчнийг гуурсан хоолойн багтраа гэдэг.
Энэ өвчин манай оронд ховор биш. Астма нь гэнэт амьсгал боогдох, саажих хэлбэрээр илэрдэг. Өвчин голдуу шөнө илэрдэг. Амьсгал давчдан, цээж шуугин эхэлж хөлөрдөг. Багтраа хэдэн цагаас хэд хоног үргэлжилж болдог. Багтраа болж намжсихад цайвар цэр багаар гардаг. Цусны шинжилгээнд эозинофил 5-30% хүртэл олширдог. Эозинофил олшрох нь харшил буйн гол шинж мөн. Рентгенд харуулбал уушиг тэлсэн шинж байна.

Эмчилгээнд өвчтөнг тайван байлгана. Хоолой цээжний 2 хажуу далны дээр гич тавих, хөлийг бүлээн цай усанд дүрэх, сүү, тараг, элэг зэрэг илчлэгтэй хоол унд хэрэглэх, димидрол 0,05-ыг шөнө уух. Теофедрин, андаксин 0,3 гр-аар өдөрт 2-3 ширхэг уух зэрэг эмчилгээг хийх хэрэгтэй. Сальбутамол, бероеокийг цацлагаар хэрэглэнэ. Шаардлага гарвал эмчид үзүүлэн цагаан мөгөөрсөн хоолойн агчил тавиулах тариа хийлгэнэ.

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


3 сэтгэгдэл

  • sain bna uu zygeer bj bgaad astma ubchintei bolj boloh uu minii amisgal dabhtsaad gynzgii amisgaa abahaar bolohgyi dutuu amisgalaad ih hetsyy bnaa ene astma ubchin mun yyug ni minii hooloi ubdsun yumaa tseej hyrjigneed hanilalgaad amisgal dabhtsaad boogdoh gej bga yum shig bolood bhiin ene ubchin mun yy ygyi yu hariulaarai gyij bna bi gadaadad amidardag yumaa emnelegt yzyylheer sain oilguulj chadahgyi bnaa

  • ene ubchnii talaar ilyy delgerengyi medeelel uguuch

  • би салбутамол цацалгаар хэрэглээд 3 жил болж байна. астамтай гэж оншлогдсон. одоо би жирэмсэн энэ эм хүүхэдэд маань нөлөөлөх үү. умайн булчинг сулруулдаг гэнэ. хортой нөлөөтэй юу. НАДАД ТУС БОЛООЧ ХҮҮХЭДЭД МААНЬ МУУ НӨЛӨӨТЭЙ юу өөр арга зам байна уу

Сэтгэгдэл үлдээх