Mикожинакс

микожинакс  Найрлага: Метронедазол 200мг, хлорамфеникол 80 мг, дексаметазон ацетат 0.5 мг, нистатин 100.000 иммуны нэгж,  дүүргэгч бодис 1 үрэл
Бэлдмэлийн үйлдэл: Поливалент Микажинакс нь халдвар, шимэгч,  болон холимог халдварын гаралтай вагинит буюу үтрээний  салст бүрхүүлийн үрэвслийн эсрэг хэсэг газрын эмчилгээний үйлдэл үзүүлнэ.

  • Метронидазол: имидазолын трихомонад үүсмэл
  • Хлорамфеникол: үтрээний бичил биетүүдийн эсрэг идэвхит үйлчилгээтэй антибиотик
  • Нистатин: мөөгөнцоийн эсрэг
  • Дексаметазон: үрэвслийн эсрэг

Заалт:

  • Идээт бичил биетийн гаралтай вагинит
  • Гуужих умайн салхаг бүхий вагинит
  • Мөөгөнцрийн гаралтай вагинит
  • Трихоманаз
  • Трихоманад болон мөөгөнцрийн холимог гаралтай вагинит
  • Умайд ямар нэгэн мэс ажилбар хийхийн өмнө болон дараа
  • Үр хөндөлтийн өмнө

Хэрэглэх арга:
Өдөрт нэг таблетка-ийг  хэрэглэнэ. Усанд 20-30 секундын хугацаанд байлгаж, үтрээнд хийж 15 минутын турш хэвтээ байдалд байрлана.
10-12 өдөр нэг курс эмчилгээнд тооцогдоно. Сарын тэмдгийн үед эмчилгээг эхэлнэ.
Эсрэг заалт:

  • Бэлдмэлийн найрлагуудад хэт мэдрэмтгий хүмүүс
  • Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд

Гаж нөлөө:

  • Харшлын урвал илрэх
  • Эмчилгээний эхний өдрүүдэд хэсэг газарт загатнаа үүсэх, халуу оргих

Анхааруулга:

  • Хэрэв харшлын урвал илэрвэл эмийг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай хандана.
  • Эмчилгээний үед бэлгийн харьцаа болон архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалз.

 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК