Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 халдварын эсрэг вакцины анхны тунг хийлгэлээ

Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан. Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин,  БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна.

Вакцины эхний тунг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хийлгэлээ.  Түүний хувьд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca вакциныг хийлгэнэ. Түүний дараа эмч, эмнэлгийн ажилтнууд вакцинжуулалтад хамрагдана. Ийнхүү Монгол Улсад вакцинжуулалтын ажил албан ёсоор эхэлж байна.

АстрAstraZeneca компанийн Covishield вакциныг нэг хүнд хоёр тунгаар хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК