С.Амарсайхан III сарын 10-наас бүх боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттай нээнэ

Улсын онцгой комис хуралдлаа. Хуралдааны үеэр танхимын хичээл, сургалтыг нээх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. УОК-оос шууд гуравдугаар сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг нээхгүй гэж үзсэн байна. Харин орон нутагт бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөжээ. Хөдөө орон нутагт халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулж, танхимын хичээл эхлүүлэх бэлтгэлийг хангах чиглэлийг өгсөн байна. Ингээд гуравдугаар сарын 10-ны өдрөөс сургууль, сургалтын байгууллага, их дээд сургуулийн үйл ажиллагаа, танхимын хичээлийг үе шаттай нээнэ гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээллээ. Харин нийслэл хотод танхимын хичээлийг нээх хугацааг мэргэжлийн байгууллага, салбарын яамны эрсдэлийн үндэслэн, бэлтгэх ажлыг хангасны дараа зарлана гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК