Монгол эмч нар гавлын кливус орчмын хавдрыг дотооддоо эмчилж эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Бямбацэнд, Ш.Орхонтуул, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Цэнд-Аюуш, мэс заслын сувилагч Н.Сайнзаяа, Ж.Отгончимэг, мэдээгүйжүүлэгч сувилагч М.Отгонцэцэг нарын хамтарсан баг Монгол Улсад анх удаа  “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ”-г амжилттай хийжээ.

Энэхүү эмчилгээг хийснээр Монгол Улсад гавлын суурийн мэс засал эмчилгээний эхлэл болж, “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР” гавлын кливус орчмын хавдрууд түүнчлэн хүзүүний I, II нугаламын зарим хавдар, үрэвсэлт өвчин, хүн амын дунд тархмал тохиолддог хэрх өвчний үеийн  хүзүүний шүдлэг сэртэнгийн эмгэгүүдэд эмчилгээ хийх шинэ арга нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байна.

Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг Монголын эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улс руу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм.

Эх сурвалж: Улсын гуравдугаар төв эмнэлэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК