Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх нь маш ИХ ЭРСДЭЛТЭЙ гэж үзжээ

БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа илэрхийлсэн тухай УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг  хэллээ.

Тэрбээр “Дархлаажуулалтын явцад хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мөн сургуулийн танхимуудыг вакцинжуулах ажилд ашиглах талаар яригдаж байгаа ч эцэслэн шийдээгүй байна. Яам энэ асуудлыг дэмжихгүй байгаа. Вакцинжуулах ажлыг хэрхэн зохион байгуулахыг дараа нь танилцуулна. БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс хичээлийг танхимаар эхлүүлэх санал гаргаж байгаа.

УОК болон Шадар сайд гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх ёстой гэсэн санал байхгүй. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК