ЭМЯ: Дэлхий дахинд халдвар аваад эдгэрсэн хүмүүст толгой өвдөх, дотор муухайрах, сульдах шинж тэмдэгт илэрч байгаа

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн хүнд толгой эргэх, бие нь муудаж сульдах, ХӨСҮТ-ээс өгсөн эмийг л уухгүй бол зүгээр болохгүй байна гэсэн мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Энэ нь хэр бодитой эсэх, эдгэрээд гарсан хүмүүст ямар шинж тэмдэг илэрч байгаа талаар ЭМЯ-наас тодрууллаа.

ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл “Халдвар аваад эдгэрсэн хүмүүст 14 хоногийн дараа, 6 сарын дараа тандалт судалгаа хийж, харьяа өрхийн эмнэлэгт нь хяналтад оруулдаг. Дэлхий дахинд коронавирусийн халдвар аваад эдгэсний дараа олон судалгаануудыг хийсэн байдаг. Уг судалгаагаар халдвар аваад эдгэснээс хойш 6 сарын хугацаанд 15-20 хувь, зарим улсад 30 хувьд нь толгой эргэх, дотор муухайрах, амарсан сульдаж, ядрах, нойргүйдэх, эсвэл хэт унтамхай болох, үс унах, хумс халзрах зэрэг шинж тэмдэгүүд өвчтөнд илэрч байгаа гэсэн.

Гэхдээ энэ шинж тэмдэгүүдийг эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг үргэлжүүлэн хийлгэвэр үр дүнтэй. Эмчийн зөвлөгөө гэдэг нь сэтгэл заслын болон дархлаа дэмжих эмчилгээ, хөдөлгөөн засах зэрэг энгийн аргууд байгаа. Мэдээж энэхүү шинж тэмдэгүүд хүн болгонд гарахгүй. Тодорхой хэмжээнд буюу хүнд хэлбэрээр өвчилсөн, эсвэл ахмад настай хүмүүст илүү ажиглагдаж байгаа гэсэн мэдээллүүд бий. Үүнд ХӨСҮТ, Анагаахын эрдэмтэдүүд тандалт судалгаа хийж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК