Л.Оюун-Эрдэнэ: Танай салбарт гарсан ажлын алдаанаас болж бүхэл бүтэн Засгийн газар огцорсныг хэзээ ч бүү мартаарай

 

Засгийн газрын шинэ гишүүд УИХ-д тангаргаа өргөж, сайд нар Ерөнхий сайдаас Засгийн газрын гишүүний батламжаа авсны дараа үүрэгт ажлаа хүлээн авав.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тамгаа хүлээн авах арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж, тус яамны албан хаагчид болон салбарынханд хандаж сануулга өглөө.

Ерөнхий сайд, Эрүүл мэндийн салбар бол монголчууд бидний хувьд хамгийн тулгамдсан салбар болоод байна. Өмнө нь сайдынхаа шат шатанд сайдын бодлого хэрэгждэггүй, сайд болон яамны газрын дарга нар өөр байр суурьтай байгаа тухай дуулддаг байсан.

Хэрэв сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, өөр бодлого гаргаж талцан хуваагдсан зүйл гаргавал энэ салбарт хатуу хариуцна тооцно гэдгээ хэлэх гэж би өөрөө ирсэн. УИХ Ерөнхий сайдыг томилж, Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ салбарыг авч явах улс төрийн лидер, сайдыг томилж байна. Улс төрийн эрх мэдэлд бүх хүн хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ бол төрийн зарчим.

Танай салбарт гарсан ажлын алдаанаас болж бүхэл бүтэн Засгийн газар огцорсныг хэзээ ч бүү мартаарай. Тиймээс сайдынхаа гаргасан бодлогыг Та бүхэн дэмжиж, өгсөн өгсөн үүрэг даалгаврыг зөвхөн ЭМЯ-ныхан бие, эрүүл мэндийн салбарын албан хаагчид, том эмнэлгийн удирдлагууд биелүүлэх үүрэгтэй хэмээн ажил хүлээлцэхэд хамт байхад албан тушаалтнууд болон эрүүл мэндийн салбарынханд анхааруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК