Монгол Улсад “Ковид-19” халдвартай хүний тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 35 боллоо

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ.

– Энэ сарын 21-нд “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан буюу олон улсын ачаа тээврийн /TIR/ жолоочийн ойрын хавьтал бүхий 24 хүнийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулсан байна.

– Тэдгээрээс нэг хүний давтан шинжилгээ буюу тухайн жолоочийн гэр бүлийн хүнд “Ковид-19” халдвар илэрчээ.

– Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд нийт батлагдсан тохиолдлын тоо 35 болсон байна.

– Нийт батлагдсан тохиолдлын найм нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 27 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа юм.

– 2020.04.21-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид хийсэн 330 шинжилгээ буюу:

– 04.08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 хүн /давтан/,

– Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвөөс тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 25 сорьцонд халдвар илрээгүй байна.

– Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1222 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 43 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК