Гэрийн нөхцөлд сэвх бүдгэрүүлж, арьс цайруулах арга

Өөгүй цэвэрхэн арьстай байхын тулд хүчин зүтгэл хэрэгтэй. Нүүрээ цэвэрлэхгүй, нар салхинаас хамгаалахгүй байх, эрүүл бус хоололт нь нүүр сэвхтэх шалтгаан болдог. Зарим эмэгтэйчүүд жирэмсний үед сэвхтэх нь элбэг .Тиймээс энэ асуудлаас салахад тань туслах гэрийн нөхцөлд бэлдэж болох бүтээгдэхүүний жорыг хүргэж байна

– Тослог арьстай мөртлөө сэвхтдэг бол бөөрөнхий сонгиноны ишийг хандлаад хөвөнд норгож, өдөрт 2 удаа арчина. Арчсаны дараа цөцгийн тос түрхээд 10 минутын дараа угааж цэвэрлэнэ.

– 2-3 ширхэг шинэ лууванг үрж шүүсийг нь гаргаад хэдэн дусал нимбэг дусааж нүүрэндээ жигд түрхэнэ. 10-15 минутын дараа угааж, цэвэрлэнэ.

– Орой унтхынхаа өмнө даршилсан өргөст хэмхээр маск тавибал батга хатаж, арьс цайрна. Хуурай өргөст хэмхийг маш нимгэн хэрчээд нүүрэндээ жигд наагаад хаттал байлгана. Энэ нь сэвх бүдгэрүүлж, арьсыг чийгшүүлэх давхар үйлчилгээтэй.

– Бүрэлзгэнэ, бөөрөлзгөна, улаан лууван яншуй, улаалзгана, үхрийн нүд, нимбэгний шүүсийг төмсний гурил буюу исгэлэн байцааны шүүстэй эн тэнцүү хэмжээтэй хольж хутгаад арьсан дээрээ тавина. Хамгийн үр дүнтэй арга юм.

– Хусны шүүс дээр дусал нимбэгний шүүс нэмээд нүүрээ угааж, шавшина. Мөн хусны шүүсийг уувал илүү үр дүн үзүүлэх болно.

– Нүүрээ цэвэрлэж тэжээлийн тос түрхсэний дараа нимбэгийг маш нимгэн хэрчээд жигд тавьж 10 минутын дараа угааж цэвэрлэнэ. Мөн амтат гуаны зөөлөн хэсгээр нүүрэндээ тойрог маягаар массаж хийж , шүүсээр нь нүүрээ шавших хэрэгтэй.

– Багваахай цэцгийг арьс цайруулахад хэрэглэдэг. Үүний тулд 200 мл усанд, нижгээд цайны халбага багваахай цэцгийн үндэс, навчнаас хийж 10 минут буцалгаад шүүгээд угаавал арьс зөөлөрч цайрдаг.

– Яншуйг цэвэрлээд жижиглэн хэрчиж, халуун усанд 2 – 3 цаг хандлаад хөргөнө. Энэхүү хандаараа 1-2 удаа тогтмол арчина.

– Улаан лоолийг нүүрэндээ түрхэж 30 минутын дараа угааж цэвэрлэнэ. Дараа нь тэжээлийн тосоо түрхээрэй.

Сэвх янз бүрийн өнгөтэй байдаг. Шар, бор, бараан гээд л … Тиймээс энэ бүх төрлийн сэвхийг бүдэгрүүлэх маскыг бэлдээд хэрэглэж үзээрэй.

– Өндөгний цагааны ялгаж аваад чимх нимбэгний хүчил 1 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаж нүүрэндээ жигд түрхэнэ. 30 минутын дараа угааж, цэвэрлээрэй.

– Гурил, зөгийн бал, уксусны маск. 2 цайны халбага гурил, 1 цайны халбага уксус, 1 цайны халбага зөгийн балыг холино. Нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэнэ. 15-20 минутын дараа эхлээд хуурай хөвөнгөөр дараа нь бүлээн усаар арилгана.

– Гэрийн лосьон. 1 хоолны халбага уксус, 1 хоолны халбага нимбэгний хүчил, 2 цайны халбага буцалсан усыг холино. Өдөр болгон үүгээр нүүрээ арчих хэрэгтэй. Хэрэв арьс тань хуурай бол дээр нь ургамлын тос нэмээрэй

– Бүх төрлийн арьсанд тохирсон төмсний маск. Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмж сайтар холиод хэсэг амраасны дараа нүүрэндээ жигд түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.

– Бүх төрлийн арьсанд тохиромжтой зөгийн бал, нимбэгний маск. 100г шингэн зөгийн балыг 1 ширхэг дунд зэргийн нимбэгтэй холино. Энэ холимогоороо нүүрээ угаахаасаа 10-15 минутын өмнө өдөр болгон нүүрээ арчина. Хэрэв хөргөгчинд хадгалах юм бол удаан хадгалаж болно.

– Цайруулагч маск. 1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10г сахар ба 100мл буцалсан ус нэмээд сайтар холино. Нүүрэндээ түрхээд 30-40 минутын дараа цэвэрлэнэ. Цайруулагч маскийг орой тавих нь тохиромжтой. Учир нь дараа нь нарны шууд илчнээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Нартай байхад гадагшаа гарах хэрэг гарвал нүүрээ нарны хамгаалалттай тосоор тослоорой.

– Нүүр, хүзүү болон гарын арьсанд тохиромжтой гоо сайхны сүү. 100мл сүү, хагас нимбэгний шүүс, 15г архи ба 10г сахар авна. Эхлээд сүү, архи болон нимбэгны шүүсний холимогоо буцалгана. Хөөсийг нь аваад сахараа нэмнэ. Холисоны дараа гоо сайхны сүү бэлэн болно. Гадагшаа гарахаасаа өмнө нүүрээ арчиж байгаарай.

– Гэрийн лосьон. 20г уксус, 15г нимбэгний шүүс ба 10г усыг холиод лосьон бэлэн болно. Өдөр болгон унтахаасаа 1 цагийн өмнө нүүрээ арчиж байгаарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Deprecated: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home/admin/web/emch.mn/public_html/wp-includes/functions.php on line 4713

Notice: Undefined index: commentator_user_profile in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/plugins/commentator/php/commentator-template.php on line 62

Холбоотой мэдээ


Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК