Гелэн будгаар хумсаа будахгүй байхыг эмч нар зөвлөж байна

Сүүлийн үед охид эмэгтэйчүүд гарын гоо сайхандаа илүү анхаарах болсон. Ингэхдээ хумсаа арилахгүй, тогтоц сайтай гэдэг утгаар нь гелен будгаар тогтмол будуулдаг. Энэ нь нэг талдаа гоё сайхан харагдаж, хумсыг бэхжүүлж байгаа мэт боловч  нөгөө талдаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдгийг эмч анхааруулж байна.

-Сүүлийн жилүүдэд хумсны эмгэг өөрчлөлүүд ихэссэн-

Гелэн будгаар хумсаа будахгүй байхыг эмч нар зөвлөж байна

Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч А.Байгалмаа “Хумс байнгын будагтай байна гэдэг нь эрүүл мэндэд эрсдэл дагуулж байна гэсэн үг. Сүүлийн үед манай арьсны өвчин судлалын төвийн амбулаториор хумсны гэмтэлтэй хүмүүс маш их ирж байгаа. Энэ нь ялангуяа гоёлын гелен будалттай холбоотойгоор сүүлийн таван жилд хумсны эмгэг өөрчлөлүүд их бүртгэгдэж байгаа” гэлээ.

Гелен будаг арьсны хорт хавдар үүсгэдэг гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Одоогоор манай улсад гелен будгаас үүсэлтэй хорт хавдрын шинж тэмдэг бүртгэгдээгүй байна.  Гэхдээ гелен будалт хийхэд болон хиймэл хумсыг салахгүй тогтвортой наахын тулд  хүний өөрийн  төрөлхийн хумсны толийг үрж гэмтээдэг. Энэ нь яваандаа ямар нэгэн байдлаар өвчлөл үүсэх шалтгаан  болдог байна.

Маникюрист Д.Мөнхзул “Хүмүүс ихэвчлэн арилгуулаад будуулах нь ихэссэн. Уг нь гелен будалтыг дунд нь хумсаа амраах шаардлагатай гэж үздэг. Хумс зургаан сард нөхөн төлждөг учраас жилдээ 1-2 удаа будах шаардлагатай. Гелен будгийг байнга хийлгэх нь тааламжтай биш гэдэг” гэв.

Гелэн будгаар хумсаа будахгүй байхыг эмч нар зөвлөж байна

Хумс нимгэрээд, өвчлөөд ирэхээр дотоод эд эрхтэн өвчлөх үндэс болдог байна. Тодруулбал, зарим нэг гелэн будаг хортой бодис ихээр агуулдаг. Тийм учраас гоо сайханчийн ашиглаж байгаа будагны орц зэргийг сайтар уншиж танилцаж байхыг зөвлөмөөр байна, жишээ нь: ибутилфталат, толуол болон формальдегид агуулсан эсэхийг шалга. Эсвэл “хортой гурвал” байгаа юу гэж асуугаарай. Мэргэжлийн хүн юуны тухай асууж байгааг сайн мэднэ. Эдгээр химийн бодис астма, тэр ч бүү хэл хорт хавдар үүсгэх аюултай.
Мөн гелен будагт хэрэглэдэг УФ-гэрэл аюултай. Ялгарах хорт туяа бага ч гэлээ хуримтлагддаг эд. Гарын арьс хурдан хөгширнө бас хорт хавдар тусах магадлалтай гэнэ. Тиймээс шаардлагатай тохиолдолд жилд 1-2 удаа будаж байхыг мэргэжилтнүүд сануулж байна.

Хумс бол хүний арьсны дайвар эрхтэнд тооцогддог. Тэр ч утгаараа тухайн хүнийг хумсаар эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг байна.

Еeagle.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Deprecated: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home/admin/web/emch.mn/public_html/wp-includes/functions.php on line 4713

Notice: Undefined index: commentator_user_profile in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/plugins/commentator/php/commentator-template.php on line 62

Холбоотой мэдээ


Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК