Эрүүл ходоод гэдэстэй байх 4 хялбар арга

Гэдэс эвгүйрэх мэдрэмж танд төрдөггүй байсан ч (үнэнийг нүдээр харцгаая – бидний ихэнх нь л хоол боловсруулалтын асуудалтай байдаг), түүний эрүүл мэндэд анхаарах асуудал нь бидний сэтгэл санааны байдалтай үндсэндээ шууд хамааралтай. Та хамгийн энгийн зүйлсийг мөрдөх хэрэгтэй – гэхдээ өдөр бүр шүү.

Таны гэдэс хоногийн 24 цаг ажилладаг: тэрээр зогсолтгүй хоол боловсруулж, шим тэжээлтэй бодисуудыг ялган хуваарилж, хэрэггүйг гадагшлуулдаг. Хоол боловсруулах ажил нь түүний дан ганц үүрэг биш юм. Таны дархлааны эсүүдийн 70% нь гэдэсний гадаргуун дээр байрладгаас л эхлэе – энэ нь эмгэг төрүүлэгч бичил биетнээс хамгаалах халуун бүсийн хамгийн урд шугам.

Эрүүл гэдэстэй байх үндсэн хүчин зүйлсийн нэг бол – бидний микробиом, сайн ба муу биетүүдээс бүрдэх экосистемийн төлөв байдал юм. Микробиомыг тэнцвэртэй байлгахад туслах дөрвөн энгийн алхам:


1. Эслэг эдийг нэмэгдүүлэх
Бидний ихэнх нь түүнийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Зохих хэмжээ нь – өдөрт 30 грамм хэдий ч дунджаар бид хоол хүнстэйгээ ердөө 23 граммыг авдаг. Эслэг эд гэдэг бол ашигтай бичил биетүүдийн хувьд хоол л гэсэн үг. Тэрээр гэдэсний микрофлорыг сайжруулж, хоол боловсруулалтыг эрчимжүүлдэг.

Хялбар энгийн арга: бэлэн, дахин боловсруулсан хүнсээ багасгаж, шинэ ногоо, жимс, бүхэл үрийн талх ба гурилыг өдөр тутамдаа хэрэглэн эслэг эдийн хэмжээгээ нэмэгдүүлээрэй.

2. Хангалттай ус уух
Хангалттай ус уух нь эрүүл гэдэстэй байх болон өтгөнөө гадагшлуулахад нөлөөлөх амин чухал хүчин зүйл юм.  Усны дутагдал нь өтгөн хаталт, гэдэс дүүргэлт ба таагүй мэдрэмжид хүргэдэг.

Хялбар энгийн арга: өдөрт 8-10 аяга ус ууж байхыг хичээгээрэй. Хүнсэндээ илүүдэл калори нэмэгдүүлэхгүйн тулд чихэрлэг уух зүйлээс татгалзаарай. Усны агууламж өндөр бүтээгдэхүүн сонгоорой: тараг, тарвас, амтат гуа, шөл гэх мэт.


3.
Исгэлэн бүтээгдэхүүн хэрэглээрэй
Эхний хэсэгт гарсан эслэг эд нь таны биед байгаа ашигтай сайн бактеруудад хоол болно. Тэдгээрийн тоог нэмэгдүүлэхийн тулд амьд пробиотик агуулсан исгэлэн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглээрэй: йогурт, тараг, кимчи, комбуча.

Хялбар энгийн арга: ямар бүтээгдэхүүнээсээ шалтгаалаад өөр өөр төрлийн пробиотик агуулдаг. Микробиомын хэлбэлзлийг нэмэгдүүлэх үүднээс хүнсний төрөл зүйлсээ аль болох олшруулаарай.


4. Хөдөлгөөнөө нэмээрэй
Ямар ч спортын төрөл ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Аэробикийн дасгалууд цусны эргэлтийг эрчимжүүлснээр ходоодны ажлыг идэвхжүүлж өгдөг бол, харин сунгалтын дасгалууд ба йога нь дотроос иллэг хийх адил нөлөө үзүүлдэг байна.

Хялбар энгийн арга: та спортоор хичээллэх дургүй байсан ч, өдөр тутмын дэглэмдээ энгийн дасгал хөдөлгөөнүүдийг оруулаарай. Тэр тусмаа суугаа ажил хийдэг бол лифтний оронд шат ашиглах, автобуснаас нэг буудлын өмнө буух, цаг тутам бяцхан дасгал хийх гэх мэт.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Deprecated: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home/admin/web/emch.mn/public_html/wp-includes/functions.php on line 4713

Notice: Undefined index: commentator_user_profile in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/plugins/commentator/php/commentator-template.php on line 62

Холбоотой мэдээ


Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК