Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ

БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчоод ирсэн иргэн халуурч, ханиалгасан, булчин өвдсөн гэх мэт шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байсан. Тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд БНХАУ-ын Эрээн хот руу зорчсон тухайн иргэн цааш өөр газар руу 12-нд яваад хоёрдугаар сарын 2-нд эргэн Эрээн хотод ирсэн байна. Үүнийхээ дараа Бээжин яваад хоёрдугаар сарын 4-нд Эрээнд ирж, 5-нд 48 хүнтэй автобусаар хилээр гаран Замын-Үүдэд ирсэн.

Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт 2 хонож, Улаанбаатар-Ховд чиглэлийн 40 хүнтэй автобусанд суун зорчсон бөгөөд уг автобус нь Булганы Сансар, Ховдын Дарви зэрэг суманд зогсон, зорчигчид хооллосон байна.

Түүнчлэн “Уг иргэн Ховдод хоёр хонож, зочид буудалд байрлан цааш Баян-Өлгий аймаг руу таксигаар дөрвөн хүний хамт явсан. Гэртээ очсон хойноо халуурч, ханиалгасан, булчин өвдсөн гэх мэт шинж тэмдэгтэйгээр Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан.

Гэтэл иргэн зовуурь, явсан маршрут бүрээ эрүүл мэндийн байгууллагад мэдээлээгүй учир таксины жолооч, автобусанд хамт зорчсон 40 хүний нэрийг бид хайж олж, бүх хүнд зөвлөгөөг өгч ажиллалаа. Зөвхөн нэг тохиолдол дээр л гэхэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймаг зэрэг бүх аймгийн Эрүүл мэндийн газар ажиллаж байна” хэмээн ЭМЯ-наас мэдээлээд байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК