Анхны жишиг эмнэлгийн энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна

Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт барьж буй 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан танилцлаа. Тухайн дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай тус эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дуулгалаа.

Тэрбээр “УИХ эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд дүүрэг аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатны жишиг эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт барьж буй эмнэлэг юм. Үүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ийм жишиг эмнэлэг барьна.

Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд гуравдугаар шатны тусламж үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно. Мөн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургааг, арван аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой гэв. Тус эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж буйг гүйцэтгэгч “Вамед инженеринг” компанийн инженер дуулгалаа. Тэрбээр “Тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтэн бэлдэх зэрэг ажлыг зохион байгуулснаар  энэ оны эхний улиралд багтааж дуусгана” гэдгээ мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Deprecated: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home/admin/web/emch.mn/public_html/wp-includes/functions.php on line 4713

Notice: Undefined index: commentator_user_profile in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/plugins/commentator/php/commentator-template.php on line 62

Холбоотой мэдээ


Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК