Томуугийн А вирусийн эсрэг хэрэглэх эмийг эмнэлгүүдэд тараасан ч улсын хэмжээнд В вирус дэгдээд байна

Улсын хэмжээнд өнгөрөгч долоо хоногт амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% /21,774/-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байна. Амбулаторийн үзлэгт эзлэх хувийг аймаг дүүргээр харвал, Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт улсын дунджаас давж, тэр дундаа Архангай, Төв аймагт 20-оос дээш хувьтай байна.

Нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт улсын дунджаас дээгүүр хувьтай байгаа бол Баянзүрх, Налайх дүүрэгт томуу, томуу төст өвчний улмаас амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо хамгийн бага байгаа юм.

Амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо өмнөх долоо хоногоос 3 хувь, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Аймаг, дүүрэг тус бүрээр харвал, ганц аймагт буюу Баян-Өлгийд л өвчлөл өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ.

Хүн амын дунд томуугийн В вирустэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирус, бокавирус, риновирус, короновирус тус тус эргэлтэд байгаа.

Амьсгалын замын синциталь вирус нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагахыг ХӨСҮТ-өөс зөвлөөд байна.

Нэгэнт дэгдэлт гарсан энэ нөхцөлд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан гээд эрсдэлт бүлгийнхэн олон нийтийн газраар зорчихоос татгалзах, олныг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх нь томуугаас сэргийлэхэд хамгийн үр дүнтэйг онцолж байгаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Deprecated: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home/admin/web/emch.mn/public_html/wp-includes/functions.php on line 4713

Notice: Undefined index: commentator_user_profile in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/plugins/commentator/php/commentator-template.php on line 62

Холбоотой мэдээ


Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК