Цусны даралтаа хянаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлье!

Цусны даралтаа хянаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлье!

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт байгаа бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9,4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Цусны даралтаа хянаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлье!

Манай улсын хувьд, 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.

Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Тиймээс цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, тогтмол хянах явцыг сайжруулснаар зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.

Цусны даралтаа хянаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлье!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК