АШУҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгийг 100 оюутанд олголоо

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Анагаахын Шинжлэх  Ухааны Үндэсний их сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг захирлын нэрэмжит  тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа 2019 оны 4 сарын 25-ны өдөр  ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Захирлын нэрэмжит тэтгэлгийг жилд хоёр удаа зарладаг бөгөөд хичээлийн эхний хагаст 71 оюутан тэтгэлэг авч байсан бол энэ өдөр сурлагаараа хамт олноо манлайлан суралцсан 50 оюутан, сургуулийн ажилд идэвх санаачилгатай оролцож, хамт олноо урлаг спортын амжилтаар манлайлагч 50 оюутан тус тус тэтгэлэгт хамрагдсан юм.

Захирлын тушаалаар нийт 50 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд  тэтгэлэгт хамрагдсан 100 оюутан тус бүрд таван зуун мянган төгрөгийн тэтгэлгийг олголоо. Тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК