ХАБЭА-Н САЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөнгөн үйлдвэрийн салбарын “Ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сайн туршлага солилцох өдөрлөгийг 2019.04.26-нд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  асуудал хариуцсан 60 гаруй ажилтан хамрагдав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Газрын дарга П.Энхтайван арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг сарын аяны хүрээнд энэхүү өдөрлөг болж байна. Бид зөвхөн ХАБЭА-н хууль дүрэм, журам ярих биш сайн туршлагыг дэлгэрүүлэх түгээх асуудалд анхаарлаа хандуулж байна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н ажилтнууд сайн туршлагаа хуваалцаж, туршлага солилцоно гэдэгт итгэлтэй байна. Жил бүр зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны гол шалгуур нь ХАБЭА-н сайн туршлагыг санаачилсан, дэвшүүлэн хэрэгжүүлж буй гэдгээр аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулан дэмждэг. Тиймээс бид энэ асуудлыг орхиж болохгүй”  гэдгийг онцоллоо.

Энэ үеэр “Эко Пак Монгол” ХХК-ын ХАБЭА-н сайн туршлагыг үзэж, сонирхохын зэрэгцээ галын аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны талаарх үзүүлэх сургалтыг зохион байгуулав.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид “Мөнхийн үсэг” группын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг олон нийтэд таниулах, мэдээлэх, сурталчлах, харилцан туршлага солилцох зорилгоор уг өдөрлөгийг зохион байгууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК