“Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган-61” эхэллээ

Өнөөдөр Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган эхэлж байна.  Энэ жил 61 дэх удаагаа зохиогдож байгаа энэ чуулганд энэ салбарын Монголын эрдэмтэн судлаачдаас гадна хөрш орнуудын анагаах ухааны эрдэмтэд оролцож илтгэл, судалгаагаа хэлэлцүүлэх юм.

АШУҮИС-ийн эрдэмтэн, багш судлаачид, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа дүгнэн хэлэлцдэг уламжлалтай бөгөөд түүхэн хөгжлийнхөө 77 жилд  61 дэх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Эрдмийн чуулганд уламжлал ёсоор эмнэл зүй, био-анагаах, монгол анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд,  нүүр ам судлал, эм зүй, сувилахуй, анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдаануудыг  гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 9-ний хооронд зохион байгуулсан юм.  Энэ үеэр  эрдэм шинжилгээний нийт 559  бүтээлээс аман илтгэл 90, ханын илтгэл 140-ийг сонгон хэлэлцүүлжээ.

Өнөөдөрийн чуулганы үеэр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Судпалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нь”,  ЭМЯ-ны ТНБ-ийн дарга  Б.Бямбадорж ”Эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, ШУ-ны судалгаа шинжилгээ, технологи” мөн МАУА-ийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн “Тогтвортой хөгжилд тогтолцоот өөрчлөлт зайлшгүйн учир”  гэсэн үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.

Мөн БНХАУ-ын ШУА-ийн харъяа хүрээлэн болон Шанхай хотын Их сургууль зэрэг байгууллагын  зочин эрдэмтэд илтгэл тавих юм.

Эрдмийн чуулган үргэлжилж байна.

М.Нэргүй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК